Шууд Chart

"Монгол дархны урлаг, түүх, орчин үе" эрдэм шинжилгээний бага хурал болж байна

2019-07-05 12:25:40

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Монгол дархны урлаг, түүх, орчин үе" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг гурван жил тутам нэг удаа зохион байгуулахаар болоод байна.

Хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж байна.

Монгол үндэсний сонгодог өв уран дархны урлагийн уламжлалт арга ухаан, технологийг судлан шинжилж сургалтын загвар, зөвлөмж боловсруулах, олон нийтэд сурталчлан таниулах, хойч үедээ өвлөн уламжлуулах, хадгалан хамгаалах, энэ чиглэлийн үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд оршино.

ИЛТГЭЛИЙН ХАМРАХ ХҮРЭЭ, СЭДЭВ, ЧИГЛЭЛ:

1. Монгол нутаг дахь Хүрэл, Төмөр зэвсгийн үеийн дархны урлаг, тэдгээрийн онцлог.
2. Монгол нутаг дахь эртний улсуудын үеийн дархны урлаг, тэдгээрийн онцлог.
3. Монголын эзэнт гүрний болон түүний дараа үеийн монгол дархны урлаг, тэдгээрийн онцлог.
4. Чин гүрний үеийн монгол дархны урлаг, тэдгээрийн онцлог.
5. Богд хаант монгол улс болон Ардын хувьсгалын эхэн үеийн монгол дархны урлаг, тэдгээрийн онцлог.
6. Социализмын үеийн монгол дархны урлаг, уламжлал, шинэчлэл
7. Өнөө үеийн монгол дархны урлаг, уламжлал ба орчин үе
8. Монгол дархны урлаг ба сургалтын тулгамдсан асуудал
9. Монгол дархны урлаг ба бүс нутгийн онцлог.

Эх сурвалж: Соёл, урлагийн газар


"Монгол дархны урлаг, түүх, орчин үе" эрдэм шинжилгээний бага хурал болж байна   
Үзсэн: 1108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 9 цаг 58 минутын өмнө
Sha2

Бидэнтэй нэгдээрэй