
Монголчуудын цээрлэх ёс нь Монгол туургатан үүсч бүрдсэн эрт дээр цагаас улбаатай бөгөөд нүүдэлчин ард түмний бичигдээгүй хууль юм.
Цувралаар хүргэж буй энэ хэсэгтээ ахмад настнуудаа хүндлэхийн учир цээрлэх ёсыг хүргэж байна.
Ахмад настны өмнүүр хөндөлдөн гарахыг цээрлэнэ. Хэрэв тэгвэл үл хүндэлсэн, доромжилсон болох тул зайлшгүй гарах болбол мэдэгдэж зөвшөөрөл авна.
Ахмад буурал, өвгөд өтгөсийн үсийг авах засахдаа хайч, тонгорог мэтийг шууд барин хэрэглэхийг цээрлэнэ. Эхлээд үс засуулах настанд өөрт нь гардуулж хөндүүлэн зөвшөөрөл авсны дараа сая үс толгойд нь хүрдэг нь өвөг дээдсээ өргөн хүндэлж буйн ёс төр юм.
Ахмад хүн, настан буурлын тэргүүнд/толгойд/ гар хүрэхийг цээрлэнэ. Ах захаа алдаагүй, ёс төрөө эрхэмлэхийн учир тэр бөлгөө.
Ахмад настны дэргэд хүндлэхийн учир элдэв хараал, зүхэл, алиа шалиг үг хэлэхийг цээрлэнэ.
Ахмад хүнийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Зохист нийцүүлэн насных нь намба төлөвт тааруулж хүндлэн гуйалж дуудна.
Ахмад хүнээс урьтан ууж идэхийг цээрлэнэ. Заавал ахмад хүн амссаны дараа ууж иднэ.
Ахмад хүнтэй /үл таних/ айлд болон хээр хөдөө уулзвал амар мэндгүй зөрж гарахыг цээрлэнэ. Зөрчвөөс ёс алдана.
Ахмад хүнтэй хамт айлд орохдоо түрүүлэх, суудал эзлэхдээ дээд талд нь гарахыг цээрлэнэ. Хүндлэх ёсыг эрхэмлэх учиртай.
Монголчуудын цээрлэх ёсон | ||
Үзсэн: 5599 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.