
Турна гэдэг гайхамшигтай ид шидтэй эм тариа, цай, кофены үр дүнгийн аль нь ч биш. Харин маш их хөдөлмөр байдгийг санах хэрэгтэй. Ингээд таньд турахын тулд хэрэгжүүлэх хатуухан 10 зөвлөгөөг хүргэе.
1. Туранхай найзтайгаа хамт хоол идэж бай. Тэд хэрхэн хоолондоо хандаж байгаагаас жишээ авахын хамт чамайг их идэхээс сэрэмжилж чадна. Тарган хүмүүс нэг бол чамайг хоол идэхээр уруу татна, үгүй бол чи тэдний дэргэд өөрийгөө хэтрүүлэн идэж байгааг мэдэхгүй байх магадлалтай. Туранхай найздаа атаархах биш, хэрхэн биеэ авч явж, идэх зүйлдээ анхаарж байгааг сурах хэрэгтэй. Нэг өдөр сурчихгүй ч бага багаар биедээ дасгах хэрэгтэй.
2. Хоолыг сойхоос , хязгаарлахаас өөр турах боломжгүй. Хэдийгээр дасгал хийсэн ч хоолыг тодорхой хэмжээгээр хязгаарлахаас өөр турах арга байхгүй гэдэгт итгэ. Тиймээс дасгал хийж байгаа юм чинь энэ удаа идчихье гэж өөрийгөө битгий өөгшүүл, ингэснээр улам таргалж ч магадгүй. Учир нь дасгал хийснээр цусны эргэлт сайжирч хоол идэх дур хүсэл улам төрдөг. Яваандаа таргалаад эхлэнгүүт бие хүндэрч дасгал хийхээ ч болих магадлалтай. Харин турах тусам бие хөнгөрдөг, толгой эргэж байгаа бол ус сайн уу.
3. Хоолоо сойж байгаа ч гэсэн дасгал хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Нэг нууц хэлье! Хэрвээ турахыг хүсвэл 7 хоногт 3 удаа л дасгал хийхэд хангалттай гэдэг. Энэ худлаа. Зүгээр л эрүүл амьдрах гэж, жингээ барих гэж буй хүмүүст эсвэл хэт залхуу хүмүүсийг хуурж дасгал хийлгэх гэсэн зөвлөгөө. Үнэхээр турах гэж байгаа бол 7 хоногт дор хаяж 5 удаа цаг хагасаас илүү хөлс гарж байх хэмжээний ачаалалтай дасгал хийх хэрэгтэй. Хөлсөө гаргахгүй байгаа бол удаан алхалтаар турах тухай үлгэрт итгээд хэрэггүй. Нэгэнт хөлсөө гаргана гэж шийдсэн бол битгий цагаа үр.
4. Хүссэнээрээ идээд тураадаг цай, кофе, эм уугаад турчихна гэж бодоод хэрэггүй. Тэгээд сууж байхад тураадаг бүс, өөрөө хөдлөхгүй байхад тураадаг дасгалын аппарат энэ бүгдийг март. Амархан олддог зүйл гэж байхгүй. Ядар, хөдөл, хөлөр. Амаар орж ирсэн, биенд тарга болоод хуримтлагдсан байгаа энергийг хөдөлгөөнөөр л үрэх боломжтой.
5. Ойр ойрхон бага багаар ид гэдэг зөвлөгөөг хэнд тохирч байгаагаас хамаарч хэрэгжүүлэхээ бод. Тарган хүмүүс хоолоо зохицуулж чадахгүй болсон байдаг, тиймээс ойр ойрхон юм идэхдээ хэтрүүлэн идэх магадлал өндөр болдог. Тийм бол огт битгий ид, ойрхон ч битгий ид. Багаар идэж сурталаа ойрхон 5 тасалж хооллох тухай зөвлөгөөг дагах гэж битгий оролд.
6. Тураадаг гэсэн бүтээгдэхүүнийг ч хэмжээтэй ид. Тураадаг гэдэг ногоонууд ч гэсэн тосонд шарсан, дарсан, давсалсан бол таргалуулана. Харин боловсруулаагүй жимс ногоог хэмжээгээрээ ид, ингэж хэлэх учир нь боловсруулаагүй ногоо угаасаа тийм их хэмжээгээр идэх боломжгүй байдаг. Маш хурдан цадах мэдрэмж төрдөг. Турдаг юм чинь гээд маслонд шарсан байцаа идээд байвал турна гэж байхгүй. Турдаг гээд 3 аяга ногоотой шөл идвэл турна гэж горьдоод ч хэрэггүй.
7. Хоолны өмнө хойно аль нэгт нь алим идвэл гүрвэлзэх хөдөлгөөн сайжрана бас цадсан мэдрэмж төрнө.
8. Цагаан будаа, гурилан бүтээгдэхүүнийг хязгаарла. Энэ хоёрын аль нэгийг бүр хоолноосоо хас. Аль их дурладгаа хасвал сайн. Жигшсэн ч болно. Нөгөөхийг нь хэмжээ хязгаартай ид. Аль нь ч хамаагүй аль нэгийг нь хоолны хачирт идэж буй бол атгасан гарынхаа талаас ихийг идэхгүй байхаар зохицуул.
9. Маш их ус уу.
10.Өөрийгөө хуурч сур. Өнөөдөр л идээд маргаашнаас турж эхлэнэ гэдэг үгний оронд өнөөдөр л тэвчье маргааш иднэ гэж хэлж сур. Маргааш дахиж энэ үгийг давт.
Турахын тулд хэрэгжүүлэх хатуухан зөвлөгөө | ||
Үзсэн: 6595 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.