
Даралт нь байнга ихэсдэг хүний бие яваандаа мууддаг. Яагаад гэвэл артерийн судасны дотор хананд байнга хүчтэй, өндөр даралтаар, бүр хамгийн жижиг судсанд хүртэл даралт учруулах нь яваандаа судасны ханыг тэлдэг. Судас нь өөрөө уян хатан чанартай учир их даралтын өөдөөс агшиж, улмаар судасны хөндий нарийсан, зүрхэнд очих цусыг мөн л өндөр даралтаар шахдаг. Ингээд байнга өндөр, тогтворгүй ачааллаар ажилласнаар зүрхний булчингийн эд эс ядарна. Хэрэв иймэрхүү маягаар олон жил явбал зүрхний дутагдал-зүрхний астма болон уушгины хаван үүсдэг. Артерийн жижиг судаснуудын хананд ийнхүү байнга өндөр даралт өгөх тусам түүний холбогч эдүүд нь аливаа даралтын эсрэг үйлчлэх хүчний чиглэлийг бий болгож, цус судсаар чөлөөтэй зорчиход саад учирна. Улмаар бөөр цусыг шахах процесст доголдол гарч бөөрний дутагдал үүсдэг. Мөн энэхүү цусны эргэлт, судастай холбоотойгоор тархинд очих цусан хангамж муудна. Байнгын өндөр даралттай байснаар судасны хана хатуурна. Энэ бол зүрхний шигдээс болох нөхцлийг бүрдүүлдэг хамгийн гол шалтгаан. Судалгаанаас харахад зүрхний шигдээс болсон хүмүүсийн дийлэнх нь судасны хана хатуурсны улмаас шигдээс болсон байдаг. Энэ бүхнийг энд дурьдахын учир нь, хэрэв танд даралт ихсэх үеийн шинж тэмдэг илрээд байгаа бол аль болох эрт эмнэлэгт хандахыг сануулж байгаа хэрэг юм.
Даралт ихсэх өвчин нь зүрхний шигдээст хүргэдэг | ||
Үзсэн: 2073 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.