
Баянхонгор аймгийн түйн голын ойр орчмын цагаан бургасыг үр хойч үедээ өвлүүлэн үлдээж, аймгийнхаа өнгө үзэмжийн ногоон гоёлыг хадгалж үлдэхэд мэргэжлийн байгууллагатай хамтран цагаан эрвээхэй шавьжийн талаар зөвөлгөө авч ажиллаа. Цагаан бургас нь цагаан саарал хальстай, урт, шулуухан мөчиртэй 3-4 метр өндөр олон наст сөөг юм.
Тархалт нь хангайн бүсэд ихэвчлэн голын эрэг, эрэг дагасан сайр, элсэн дээгүүр ургахаас гадна цөлөрхөг хээр, цөлийн бүсэд хуурай сайрын адгаар, голын сав дагуу ургадаг нэн ховор ургамлын ангилалд ордог.
Иймээс цагаан бургасыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар ашиглахыг хуулиар хориглосон байдаг. Цагаан бургас нь чийглэг, гэрэлд дуртай, хүйтэнд тэсвэртэй. Нуур, голын намгархаг чийглэг хөрсөнд сайн ургадаг.
Далайн төвшнөөс дээш 600-2000 метрт ургадаг. Дэлхий дээр бургасны нийт 300-400 гаруй зүйл байдаг ба Манай оронд 40 гаруй зүйлийн бургас байдаг бөгөөд Баянхонгор, Хэнтий, Өвөрхангай, Булган аймагуудад ургадаг юм байнаа. 2020 оны 06 дугаар сараас тус аймгийн Түйн голын сав дагууд ургаж буй бургасанд “Бургасны хүр эрвээхэй” гэх хортон олширох болсон.
Баянхонгор аймгийн голын ай сав дагуу 10 орчим га талбайд тархана. Бургасыг мөчрөөр үржүүлэх арга үр дүн сайтай байдаг ба үндэслэсэн мөчрийг 1-2 жил бойжуулгын талбайд торниулаад дараа нь байнгын талбайд шилжүүлэн суулган нь илүү үр дүнтэй эдийн засгийн үр өгөөж өндөртэй байдаг тул цаашид хамгаалж үржүүлэх талаар ирэх жилийн төлөвлөгөөнд оруулахаар зөвлөгөө өгчээ.
Бургасны хүр эрвээхэй, хортон шавьж олшрох боллоо | ||
Үзсэн: 1875 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.