Шууд Chart

Сайн малчинд олгодог байсан агар хувин

2021-03-01 14:41:04

Өндөр нь 33.5, жин нь 4800 гр, диаметр 29,5.

Модоор хийсэн мөнгөн бүслүүртэй, мөнгөөр тоо бичсэн, мөнгөн чимэглэлтэй энэхүү агар хувинг ХААЯ-наас үзмэрт зориулан хүлээлгэн өгчээ. Өдгөө Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

БНМАУ-ын үе буюу 1944 оноос тус хувинг сайн малчинд олгодог байжээ.

Энэ дашрамд, модон эдлэл, сав суулга, хувин, аяга ямар их ач холбогдолтой, бөх бат байдаг тухай дараах байдлаар уншигч танаа хүргэе.

Монголчууд олон зууны турш байгаль, дэлхийтэйгээ шүтэн барилдлагатай нүүдлийн мал аж ахуй эрхлэн ирсэн ард түмэн билээ.

Иймээс нүүдлийн ая дан даах бат бөх, хөнгөн авсаархан, элэгдэхгүй малын ашиг шим болох сүү, цагаан идээг муутгахгүй хадгалахын тулд сав суулга, ундны усны сав, аяга зэргийг модоор хийж ашиглаж ирсэн баялаг уламжлалтай.

Модоор эдийн зүйл урлахын үндэс нь хатаалга юм. Монголчууд уламжлалт хатаалгыг байгалийн болон зориудын хэмээн хоёр үндсэн аргаар хийж иржээ.

Модон урлалыг өвөрмөц өнгө аястай, яруу сайхан болгож хүмүүсийн гоо сайханы үнэлэмж таашаалд эдийн соёлын салшгүй нэгэн хэсэг болгон ахуйдаа ашигласаар ирсэн түүхтэй. Модоор айргийн том хул аяга, саалийн модон хувин уур нүдүүр зэргийг хийж хэрэглэдэг байсан ба хус, улиас, хайлаас, нарс, сухай, агар зандан, хар мод зэргийг ашиглан гар аргаар урласаар иржээ.

Мөн хувин аяга, айрагны хул, усны сав зэргээ зэс, гуйл, төмөр, мөнгө, пойлоосоор чимэглэдэг байжээ.

Хувин аяга, модон уурыг хар модоор ухаж хийдэг уламжлалтай. Хар мод болон хусны үйсээр хийсэн сав нь цагаан идээ хийхэд маш тохиромжтой металлын амт орохгүй, муудахгүй зэрэг сайн талтай гэж үздэг байжээ. 

МҮМ-н Эрдэм шинжилгээний ажилтан Л.Жаргал

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сайн малчинд олгодог байсан агар хувин   
Үзсэн: 1970 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй