Шууд Chart

Бүх цаг үеийн хамгийн агуу эмэгтэй жүдоч Тани Рёоко

2021-02-08 11:19:38

Дөрвөн насаар илүүтэй ахыгаа дагаж жүдо бөхөөр барилдаж эхэлжээ. Хичээллэж эхэлснээсээ хойш цөөхөн хэдхэн сарын дараа таван тэмцээнд оролцохдоо бүгдэд нь ялалт байгуулсан гэдэг. Тэдгээр таван хүүхдийн нэг нь эрэгтэй хүүхэд байсан ч бэртэл авч тэмцээнээ орхижээ.

Тани Рёоко тэр үед уран бичлэг, төгөлдөр хуур, морин спортоор хичээллэж байсан бөгөөд нэг өдөр төгөлдөр хуурын багш нь “Төгөлдөр хуурт олимп байхгүй шүү” гэж хэлснээр жүдодоо төвлөрсөн аж.

Тэрбээр 1975 оны есдүгээр сарын 6-нд Японы Фүкүока мужид төрсөн. Цусны бүлэг нь Б, 146 см өндөр, 48 кг-д барилддаг байсан. Барилдааны онцлог нь баруун талтай, жүдогийн зургаан дантай, дархан мэх нь сэой нагэ.

ДАШТ-д зургаан удаа завсаргүй түрүүлж (Тухайн үед ДАШТ хоёр жилд нэг удаа болдог байсан. Нийтдээ долоон алт, нэг хүрэл медаль хүртсэн), Бүх Японы УАШТ-д 11 удаа завсаргүй түрүүлж, Фүкүока ОУТ-д мөн л 11 удаа завсаргүй түрүүлж, олимпын наадмаас хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм. Оролцсон таван олимпоос бүгдээс нь медаль хүртсэнээс нь үзэхэд гайхамшигтай гэхээс өөрцгүй юм.

Мөн жүдо бөхийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ.

Жүдогоос зодог тайлснийхаа дараа буюу 2010 онд 22 дахь удаагийн сонгуульд Ардчилсан намаасаа нэр дэвшиж, Зөвлөлийн байнгийн хуралд (Парламентийн гишүүн) сонгогдсон ч төд удалгүй хэсэг улс төрчийн хамт Ардчилсан намаас гарчээ.  

Мэргэжлийн бэйсбоулын тамирчин байсан Тани Ёшитомо гэрлэж Тамура Рёоко нь нөхрийнхөө овгийг авч Тани Рёоко болсон юм.

Жүдогийн хэв маяг

146 см өндөртэй тул сэио нагэ (үүрэх), коүчи гарэ (этэх), оүчи гарэ (хутгах) гэсэн мэхийг хийдэг байсан ч сэио нагэ нь судлагдаж эхлэх үед өөр мэхнүүдийг сурч, тэмцээн уралдаанд оролцдог болжээ.

Осото гари (тохох), үчимата (хөмрөх), тай отоши (хөл тавих), сүкүй нагэ (хонгодож цацах), косото гари (мордох, наах).

Энэ олон мэхний хувилбар нь түүний зэвсэг болж каррьерийнхаа дундаас хойш үед сэой нагэ-аас өөр мэхээр ялах нь их болсон. Мөн нэваза (хэвтээ барилдаан даралт, боолт, өчилт) барилдаанаар ялсан ялалт ч их болжээ.

Бүх Японы шигшээ багт Танигийн дасгалжуулагчийг хийж байсан Дэгүчи Тацүяа “Танигийн толгойд мэх гэсэн бодол байхгүй. Хурдан шаламгай хөдөлгөөн дунд нь мэх нь багтдаг байсанаас хэтрэхгүй. Өрсөлдөгчиддөө хариу үйлдэл үзүүлээд мэхээ хийж л байвал ямарч мэх байсан хамаагүй гэдэг байсан. Харилцан ярих чадвар сайн.  Тэмцээнээ маш сайн төлөвлөдөг. Барьцны барилдаан маш сайн. Өрсөлдөгчдийнхөө дархан барьцанд орсон тохиолдолд цаг алдалгүй маш хурдан мэх хийнгээ барьцыг нь халдаг байсан бөгөөд хүнд байдлаас гарах ур чадвар нь маш өндөр хөгжсөн. Хантэйгаар ялагдсан удаа байгаагүй. Барьцны барилдаанд өрсөлдөгч нь заримдаа анхаарал сулраад өндийх, гэдийх мөчийг алдадгүй мэхэндээ ордог байсан. 1999 оны үеэс хамгийн зөв цаг үед нь мэхэндээ орж өрсөлдөгчөө савах барилдааны хэв маяг нь эцэстээ ирж байгааг мэдэрсэн. Тани үүнийгээ засахийн тулд хүч, хурд нэмэх бэлтгэлд шаргуу орсон. Ингэснээр бүх биеийн хариу үйлдлийн хурд, биеийн хүчээр гадаадын тамирчидтай өрсөлдөхөөр булчин бий болгосон” гэв.

Тэгвэл Афинын олимпын эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан Кога Тошихиго “Ийм тамирчин дахин төрөн гарахгүй” гэсэн хамгийн агуу магтаалыг хэлсэн байдаг.

Каррьертаа 10-аадхан ялагдал хүлээж байсан бөгөөд, залуучуудын ангилалд байхдаа Нэвазад гурван удаа цэвэр ялагдсан ч босоо барилдаанд ялагдаж үзээгүй юм. Түүний хамгийн том өрсөлдөгч нь байсан Нагай Ацүко “Тамүрагийн хамгийн сайн байсан үеийг 1995 он” гэж хэлдэг. Мөн ахлах сургуульд нь дасгалжуулж байсан Сонода Кёодай “1993-1995 оны ДАШТ-д түрүүлж байсан үе нь” гэдэг.

Атлантагын олимпын дараа өгсөн ярилцлагадаа өөртөөгөө барилдсан, барилдах бүх тамирчдыг өрсөлдөгчөө гэж боддог болж байгаа гэж ярьж байсан ч зодог тайлсныхаа дараа өрсөлдөгч гэдэг оршин тогтнолын талаар “Миний жүдогийн амьдралд өрсөлдөгч байсангүй ээ. Дотоод гадаадын олон тамирчинтай барилдлаа. Тэд нэг мэдхэд л алга болдог байсан. Энэ өрсөлдөөнд надад өрсөлдөгч байгаагүй” гэсэн юм.  

Олимп, ДАШТ-д нийт есөн удаа түрүүлсэн байдаг ч бүх барилдаанаа цэвэр ялж түрүүлсэн тохиолдол гараагүй. Гэхдээ энэ нь цэвэр ялалт цөөхөн байсан гэсэн үг биш бөгөөд Осака ДАШТ, Афины олимпоос бусдад нь цэвэр ялж түрүүлсэн байдаг. Нэг барилдаанаас өөр цэвэр ялалт авч чадаагүй Рио Дэ Жанеирогийн ДАШТ-д барилдаануудынхаа талд нь цэвэр ялдаг байсан.

21-р зуунд гадаад тамирчдын жүдогийн хувилбарт хонгодох суулих давхар хамах нь ихэсч Япон тамирчдын ялагдах шалтгааны нэг нь болж байсан. Тани өрсөлдөгчийнхөө давхар хамах хөл рүү довтлох мэхнүүдийг эвтэйхэн аргалж чаддаг байсан бөгөөд энэ чадвар нь олимпод хошой түрүү хүртэхэд нь маш их нөлөө үзүүлжээ.

Мөн дотооддоо 10 жил өрсөлдөгчгүй тасархай байсан боловч, тамирчныхаа замналын сүүлийн жилүүдэд хүүхэд төрүүлж, нас ахиж байгаагийн нөлөөлөл хөдөлгөөнд нь илэрч 2007 оны Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд Фүмики Томокод, 2008 оны Бүх Японы аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө Ямагиши Эмид ялагдсан.

Иноүэ Косэй (Японы одоогийн шигшээ багийн HEAD COACH бага өсвөр наснаасаа олон нийтийн анхааралд хамтдаа хэвлэл мэдээллийн дарамт дунд байж ирсэн).

“Олон жил хүсэл тэмүүлэлээ алдалгүй үргэлж оргилд нь байж ирсэн энэ сэтгэл зүй үнэхээр агуу юм. Ямар сэтгэл зүйн бүтэцтэй байдаг бол тухтай сууж асууж ярилцмаар байна” гэж ярьсан удаатай.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бүх цаг үеийн хамгийн агуу эмэгтэй жүдоч Тани Рёоко  
Үзсэн: 6464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй