Хүйсийн найман нуур нь Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 115 км-т орших ба Улаанбаатар хотоос аймгийн төв хүртэл 450 км байдаг.
Энд мөн Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөссн галт уулын тогоонууд байдаг. Хангайн гол нурууны хэсэг болох Шурангыг, Гятрууны, Битүүтийн, Зэс улаан, Цэгээний хуниас, Ивийн зэрэг уулсын араар Орхон голын эхэнд их ой хөвчит уулын ам хөндийг дүүргэн орших нуурууд нь байгалийн үзэсгэлэн болсон нутаг юм.
Эргэн тойрон их тайга бүхий өндөр уулстай. Хүйсийн найман нуурын орчмын гурав буюу 7491.3 мянган га талбайг хуш, шинэс зэрэг шилмүүст ой эзэлдэг. Мөн нөөц нь эрс хомсдсон олон зүйлийн эмийн ургамал ургадгаас гадна 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр амьдардаг.
Хүйсийн найман нуур нь Уянга сумаас баруун хойд зүгт 45 км зайтай орших ба дурсгалт газрын Хил Ширээтийн даваа хүртэл энгийн шороон замтай, нууруудын орших хүнхээл рүү автомашинаар орох боломжгүй, морин замтай болсон боловч 1979 онд Ширээтийн даваанаас доош зам зассанаар машин орох боломжтой болсон юм.
Ширээтийн даваа нь Хүйсийн найман нуурын усны түвшнээс 320-529 метр өргөгдсөн байдаг. Хүйсийн найман нуурын ай савын нийт талбайн 3/5 орчим буюу 7491.3 га талбай нь ой, үлдэх хэсэг нь бэлчээр, хад асга нуранги юм. Ойн бүтцийн хувьд навчит ба шилмүүст ой голлон ургадаг бөгөөд ойн 85 хувь (469.4 га)-г шинэс, 34 хувь (2547.0 га)-г хуш, нэг хувь (74.9 га)-г улиас бургасны төрлийн навчит мод эзэлдэг.
Хангайн хөвдлөг ургамалтай ба нохойн хошуу, мөргөн тэвнэ, бамбай, юмдүүжин, сөд, цээний ягаан цэцэг, бажиг, арц, даль, сургар зэрэг эмийн ургамал, хад, үхрийн нүд, тошлой, гүзээлзгэнэ, аньс, самар, хөмүүл, мэхээр зэрэг жимс, хүнсний ургамал элбэг ургадаг бөгөөд Ширээт, Халиут, Бугат нууранд Байгаль нуураас омуль загас авчирч үржүүлсэн нь өсч үржээд байна.
Хүйсийн найман нуур | ||
Үзсэн: 11174 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.