Шууд Chart

Монголчууд цөмийн энерги гэдэг нэрнээс сүрдсээр байх уу?

2013-07-25 15:04:05

Манай улс дотооодын хэрэгцээнд  урьдны жилүүдэд 3,5 сая тонн нүүрс хэрэглэдэг байсан бол 2013 онд 9 сая 635 мянга болж өссөн байна. Өөрөөр хэлбэл монголчууд таван жилийн дараа 20 сая тонн нүүрс хэрэглэдэг болно гэсэн тооцоо гарчээ.

Тэгвэл дулааны  цахилгаан станцад нэг сая кг нүүрсээр гаргах эрчим хүчийг Атомын цахилгаан станц ганцхан кг уранаар гаргах хүчин чадалтай байдаг аж.
 
Өнөөдөр эл асуудлаар зохиолч, сэтгүүлч Д.Жаргалсайхан Үндэсний мэдээллийн төвд сэтггчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр дөрвөн сарын өмнөөс Цөмийн энергийн газрын хэвлэлийн ажилтанаар ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа хийсэн судалгаандаа үндэслэн энэхүү мэдээллийг хийж байгаа ажээ. Д.Жаргалсайхан хэвлэлийн хурлынхаа өмнө “Байгууллагаа төлөөлж бус гагцхүү хувь хүнийхээ үзэл бодлыг илэрхийлж байна” гэдгээ онцолсон юм.
 
Манай улсын  нэг атомын цахилгаан станц барихад 20 тэрбум евро шаардлагатай бөгөөд барьж байгуулахын тулд арваад жил зарцуулна гэсэн тооцоо байдаг аж. Ашиглалтын хуга цаа нь гучин гэж үзвэл эдийн засгийн хувьд  зайлшгүй шинэ гарц хайх хэрэгтэй байгаа талаар дурдсан юм. Тэгвэл Монголд атомын цахилгаан станц барих ашиглалтын зардал нь дулааны цахилгаан станцаас 3-4 дахин бага, олон дэд бүтэцгүй, 11 дахин бага талбай эзэлдэг, хүлэмжийн хий ялгаруулахгүй зэрэг олон давуу талтай аж. Гэсэн хэдий ч атомын цахилгаан станц нь асар их хохирол сүйрлийг авч ирж болох талтай байдаг. Тийм ч учраас өнөөгийн дэлхий нийт асар өндөр технологиор хамгаалж чадах түвшинд хүрсэн гэдгийг тэрээр судалгааныхаа явцад олж мэджээ.
Саяхан НҮБ-аас дэлхийн дулааралд нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйлсээр нүүрсийг нэрлэжээ. Тодруулбал, дэлхийн иргэдийг үхэлд хүргэж байгаа таван гол өвчний дөрөв нь нүүрснээс болж байгаа гэсэн тодорхойлолтыг гаргасан бөгөөд Монреалийн ба Киотогийн гэрээгээр дэлхийн улсуудыг хүлэмжийн хий ялгаруулахыг хориглосон шийдвэр гаргажээ. Тиймээс манай улсын барих гэж буй V цахилгаан станц бол НҮБ-ийн шийдвэрийг эсэргүүцсэн үйлдэл гэдгийг  Д.Жаргалсайхан  онцолж байсан юм.

Анх дэлхий нийт атомын цахилгаан станцыг 1954 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 32 оронд 435 цөмийн эрчим хүчний реактор, хөдөлгөөнт 400 гаруй, судалгааны 200 гээд нийтдээ 1000 гаруй реактор ажиллаж эрчим хүчээр хүн төрөлхтөнийг хангаж байгаа аж.
 
Ийнхүү дэлхий нийтээрээ ашиглаж, ашиглахыг эрмэлзэж байгаа цөмийн технологиос манай улс татгалзахаа болих, түүнийг зөв зохистой хэрэглэж эхлэх цаг нэгэнт болсон гэдгийг тэрээр хэлж байлаа.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Монголчууд цөмийн энерги гэдэг нэрнээс сүрдсээр байх уу?  
Үзсэн: 1504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.113.xxx [203.194.113.xxx] 2013-08-05 08:42
Зөвөө маш их дэмжиж байна, ийм ухаалаг юмыг зөвөөр хардаг сэтгүүлч чухал шүү
203.194.113.xxx [203.194.113.xxx] 2013-08-05 08:42
Зөвөө маш их дэмжиж байна, ийм ухаалаг юмыг зөвөөр хардаг сэтгүүлч чухал шүү
203.194.113.xxx [203.194.113.xxx] 2013-08-05 08:42
Зөвөө маш их дэмжиж байна, ийм ухаалаг юмыг зөвөөр хардаг сэтгүүлч чухал шүү
203.194.113.xxx [203.194.113.xxx] 2013-08-05 08:41
Зөвөө маш их дэмжиж байна, ийм ухаалаг юмыг зөвөөр хардаг сэтгүүлч чухал шүү

Бидэнтэй нэгдээрэй