Шууд Chart

Баян-Өлгийд хүн барьцаалсан хэрэг гараагүй гэв үү?

2013-07-31 11:32:34

Өнгөрсөн баасан гарагийн шөнө манай улсад өөрийн газар шороон дээрээ гадны иргэдэд барьцаалагдсан онц ноцтой хэрэг гарсан талаар мэдээлэл шуугиан тарьсан билээ. Улмаар хэргийн газарт БНХАУ-ын элчин сайд иргэдээ өмөөрөхөөр очлоо хэмээсэн мэдээлэл олны дургүйг бүр ч ихээр хүргэсэн гэхэд болно.

Тэгвэл өчигдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Н.Төгсбаяр энэ хэргийн талаар “Баян-Өлгийд хүн барьцаалсан хэрэг гараагүй. Барьцаална гэдэг чинь өөр ойлголт ” хэмээсэн тодруулга өгсөн байх юм.  
 
Тодруулбал Баян-Өлгий аймгийн  Толбо нуурын ойролцоо шөнийн 00.00 цагийн үед явж байсан “Ланд-80” маркийн машинтай иргэдийг зам засварын ажил хийж буй Хятад иргэд хүнд даацын машинаар мөргөжээ. Тэд тохиролцоонд хүрч салсан боловч  хэсэг хугацааны дараа 60 орчим Хятад ажилчид гарч ирэн, манай улсын иргэдийг саатуулсан аж.
 
Уг хэргийн тухай мэдээллээр шөнийн 02.00 цагийн үед Баян-Өлгийн аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн, аймгийн гадаад иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газар хамтран очиж, хэлэлцээ хийснээр өнгөрсөн Ням гарагийн 15:00 цагийн үед иргэдийг сулласан байна.
 
Тэгэхээр  уг хэргийн талаарх мэдээлэл иргэдэд барьцаалсан эсвэл зөвшилцөлд хүрч чадаагүй гэсэн хоёр өнцөг дээр төөрөгдөл үүсгэхэд хүрээд байна.
 
Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “Барьцаалах” хэмээх үгийн утгыг Данж болгон авах хэмээн тайлбарласан бий. Данж гэдэг нь манай оронд хятадын худалдаачдын оруулж ирсэн нэршил бөгөөд  тухайн үед Данж барьж мөнгө зээлдүүлэн өгөх хэмээн ярьдаг байжээ. Эндээс ямар нэгэн зүйлээ барьцаанд /данж болгон/ үлдээгээд өөрт хэрэгтэй зүйлсээ авах гэсэн утга гарч ирнэ.
 
Өөрөөр хэлбэл хоёр талын тодорхой  үндслэл дээр зөвшилцөн данж барих үйл ажиллагаа явагддаг байж л дээ. Гэхдээ хүн барьцаалах гэсэн утгаар бол арай өөр нэг, талын илт давамгайллаар хүчирхийлэн данж барих хэлбэр гарч ирэх нь тодорхой.
 
Яг энэ утгаар хөөвөл  монгол улсын энгийн нэгэн гэр бүл  машинд мөргүүлчихээд, за яахав хэмээн зөвшилцөлд хүрч л дээ. Тийнхүү  жаахан тайвширч байтал гэнэт 60 гаруй хятадууд нэвсийгээд гараад ирж. Мэдээж  хятадууд шөнө дөлөөр сайн санаа өвөрлөж тус гэр бүлийг бүлэглэн саатуулаагүй нь тодорхой.
 
Харин сандарсан гэрийн эзэд ийм тохиолдолд хамгийн түрүүнд цагдаа дуудаж, Монгол улсын төрөөр  хамгаалуулах эрхээ эдлэх боломж ч олдоогүй байна. Хэрвээ хэргийн газарт тус аймгийн гадаад иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрынхан очиж, хэлэлцээ хийгээгүй бол манайхны "барьцаалах" гэх нэрнээс тойроод байгаа эл саатуулалт чухам хэдий болтол үргэлжилж, ямар үр дагавар дагуулах байсныг хэн ч таашгүй.
 
Тухайн үед  хоёр талын хооронд зөрчилдөөн үүссэн байсан ч хэргийн газарт цагдаагийн бие бүрэлдэхүүн очиж, ажиллагаа явуулах тийм хүнд нөхцөлд хүрээгүй байсан тул  ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Н.Төгсбаяр “хүн барьцаалсан явдал болоогүй” хэмээн мэдэгдсэн бололтой.  Өөрөөр хэлбэл хуулийн нэршил нь ийм тохиолдлыг хүн барьцаалах хэмээн үздэггүй аж.
 
Гэхдээ нөгөө талаас харанхуй шөнөөр  манай улсын иргэдийг бүлэглэн саатуулж, бүхэл бүтэн 10 гаруй цаг хорьсон  нь Хятадууд хүчирхийлэн данж барихыг оролдсон гэхэд нэг их хилсдэхгүй. Энэ мэтээр Монголын төр хятад ажилчдын толгойг илсээр байх уу? гэсэн асуулт дахиад л урган гарч ирнэ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Баян-Өлгийд хүн барьцаалсан хэрэг гараагүй гэв үү?   
Үзсэн: 3711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2013-08-02 00:53
baritsaalagdsan humuus dotor Tolbo sumin tsagdaa Azat, Bayan Olgii aimgiin zamyn tsagdaa Mendbayar hoyor baisan shuu. Hujaa nar turiin tsagdaag hurtel baritsaalsan yum shuu. Tsagdaa Azatin utasni dugaar 94777037.
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2013-08-01 15:54
Муу хужануудыг давруулах ард түмэн биш шүү бид. Манай залуучууд 1 дэхь хоногт очиж муу хужаануудыг болгож хайсан шүү. Айж манай хөлийг долоож байсан муу аратангууд чинь. Өмөрөх элчийнгийн хүмүүс нь ирвэл бас л зодоож алсан ч юу хийж чадах ийм. Баян-Өлгийн рекетуудээд хэн ч саад болж чадахгүй шүү. Муу цагдаагийн больууд юу ийм
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-08-01 13:46
нэн эрт үеээс монголчууд болон нанхиадын өвөг дээдсүүд эвиин хэлцэл хиихдээ хааныхаа хүүхдииг эсрэг талдаа данж болгон илгээж барьцаанд өгдөг баисан, хэрэв аль нэг тал үүргээ зөрчиж даин эхлүүлвэл данж болгон илгээсэн хүнииг шууд алдаг баисан
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-07-31 22:16
Togsbayr gedeg amitan hujaa narig omoorch baih ym. 10 tsag hun saatuulj, mashinig ni evdsen, 60 hujaa chuluu, tomor barij dairsan ni baritsaa bish yi ym ve maluudaa. Tr zasag darga Darmen gej mongoloor aa ch medehgui teneg hulgaichig zailuulah heretei shuu Altanhyagaa. Hyatadin elchini ochson bolohoor aigaad nuugaad baigaa biz dee
117.123.236.xxx [117.123.236.xxx] 2013-07-31 21:37
tsagdaa ochij heleltsee hiij awsan ch geh shig ochood boroihoodood gawlaad achaad hiideg gzar ni hiigeed ogohgyi tusgaar uls gehed unen ichmeer ene gadnaas ingej hujaa oruulj irj bgaa humuustei deeguur toriin ondor alband bgaa hujaa nartai temtsehgyi bol bolohgyi ni ee
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-07-31 20:48
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-07-31 20:42
hujaa nariig davraaj bolohgui.hatuu baih heregtei.gehdee oorsdoo dor burnee bodoh zuil bna.huuhdiin forumiig eh orniihoo chanartai horgui tuuhii edeer ,eh orniihoo mongol ajilchintai undesnii uildvereer hiilgeh gehed l unetei bna,amidral hetsuu bna.harin hairt hujaagiinhaa chanargui,hyamdhan huvtsas avya,tedend maani mungu olog gej heleh ni holgui bna.tegsen murtluu neg yum bolohoor neg ih eh oron gej hudlaa oriloh yum.
202.70.40.xxx [202.70.40.xxx] 2013-07-31 20:24
Өмхий хужаа нарыг яахлаараа дандаа өмөөрөөд байдаг эргүү цагдаа нар вэ? Боль л доо, Монгол хүмүүс Монгол газар шороон дээрээ захын өмхий хужаа нарт дарлуулаад, төрийн хамгаалалт гэх цагдаа нараасаа тусламж авч чадахгүй ххмм. Ингэх юм бол Монголд цагдаа хэрэггүй ээ. Монгол иргэд рүүгээ буу шагайн нохой шиг буудаж хяддаг мөртлөө Хятадуудын эсрэг олигтойхон ч үг хэлчих цагдаа байхгүй???Монгол иргэдээ яагаад өмгөөлөхгүй, эргүү юм шиг "Монгол үсгийн толь бичигт барьцаална гэдэг нь" ч гэх шиг эргүүтээд байгаа сэтгүүлч вэ? Боль л доо та нар. Үүнээс илүү доромжлол гэж юу байх вэ?
202.70.42.xxx [202.70.42.xxx] 2013-07-31 17:24
монголчууд аймхай удахгүй хятадын эрэгтэйчүүд нь боол зарц эмэгтэйчүүд нь дэвсгэр болж хүүхдүүд нь өнчин болж үлдэх цаг удахгүй ирнэ дээээ Ийм байдалтай байж болохгүй дэээ МӨНГӨ олдоно шдээ
202.70.42.xxx [202.70.42.xxx] 2013-07-31 17:21
хятадуудаас олон сая тэрбумаарааа зээл авсан дарга баячууд айсандаа хүн барьцаалах хэрэг биш гэж өмөөрч сууж байна даа
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2013-07-31 16:25
арай хэтэрч байна.гол нь хятадууд биш тэд яадаг юм чадаж байгаа бол аргагүй томорно биз дээ. харин манайхан хэтэрч байна. Баянөлгийн засаг даргын яриагаар бол барьцаалаагүй зүгээр л үл ойлголцол үүссэн байна лээ ч гэх шиг. Барьцаална гэдэг мөнгө /ямар ч мөнгө байсан болно өөрийн мөнгийг өгөөгүй этгээдээс өөрийнхөө мөнгийг авах гэлээ чгэсэн/ авах гэж хүчээр албадан өөрийн эрхшээлд байлгахыг л хэлдэг. харин хэдий хугацаагаар энэ тэр хамаагүй. нэг цаг ч байж болно. гэтэл төрийн албаныхан иргэдээ үл тоомсорлож байгаа юм л харагдаад байна. Харин гадаадын харьяатын Пүрэвдорж л нэг гайгүй үг дуугарч байна лээ. Төр иргэнээ хамгаалах хэрэгтэй харин буруутай эсэхийг нь дараа нь амь насанд нь аюулгүй нөхцөлд, хуулийн хүрээнд шалгах бол өөр асуудал
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-07-31 15:57
mongolchuudaa gej
49.0.200.xxx [49.0.200.xxx] 2013-07-31 15:48
2008 onоос хойшихмонгол яг хятадын муж шиг хятадын дарлалд нухлагдаж эхлэлээ шүү дээ бид ер нь хэний нутагт хаана амьдраад байнаа харийнханаас биднийг хамгаалж өмгөөлөх төр засаг хууль хяналтын байгуулага байна уу
182.160.4.xxx [182.160.4.xxx] 2013-07-31 14:16
хөгийн луухаануудад дарлуулж байнадаа энэнд арга байгаадаа
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2013-07-31 13:49
tsagdaa nar hyataduudiig omoorch hereg nuuj bna
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2013-07-31 13:09
tsagdaa nar hyataduudiig omoorch hereg nuuj bn
184.78.136.xxx [184.78.136.xxx] 2013-07-31 12:34
yanaa 10 tsag hunii erhend haldahiig baritsaalah gehgui yu gh yum ve?
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-07-31 12:25
Эх орондоо эзэн нь байж амьдрахын тулд бид яах ёстой вэ. Үнэхээр энэ гадаадын тэр дундаа хятад ажилчдын асуудал монголын шүдний өвчин юм шүү.

Бидэнтэй нэгдээрэй