Баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг ОХУ-аас импортлох замаар хангадаг. 1 кв эрчим хүчийг 186 төгрөгөөр худалдан авч дунджаар 94 төгрөгөөр борлуулдаг. Харин зөрүү мөнгө нь төрийн нуруун дээр ачаа болон үлддэг. Энэ ачааг багасгах үүднээс баруун бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангах бодлого баримталж байна.
Баян–Өлгийн аймгийн төвөөс 35 км-ийн зайд орших Ховд голын энэ хавцалд усан цахилгаан станц байгуулах эхний гэрээ хэлэлцээрийг Туркийн талтай тохиролцоонд хүрчээ. Төсөв санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд Туркийн тал өөрийн хөрөнгөөр барьж байгуулан 15 жилийн хугацаатай ашиглантөрийн мэдэлд шилжүүлэх нөхцөлийг хамгийн тохиромжтой гэж үзжээ.
Одоо баруун бүсийн хэмжээнд ОХУ-аас жилдээ 10 гаруй мегаваттын эрчим хүч импортолдог. Харин энд барихаар төлөвлөж байгаа усан цахилгаан станц жилдээ 88 орчим мегаваттын эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэж байна.
Усан цахилгаан станцыг 2019 онд ашиглалтанд орно гэж мэргэжилтнүүд тооцоолж байна. Мэдээжийн хэрэг тэр хүртэл Ховд голын хөндийд усан сан бүрдүүлэхгэж тодорхой хугацаанд хаана. Ингэхдээ голын урсацын 30 хувийг урсгана гэж байна. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 2020 он гэхэд нийт эх үүсвэрийн 30 хувьд хүргэх бодлого баримталж байгаа. Тиймээс Ховд аймагт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, мөн Баян-Өлгий аймгийн Ховд гол дахь энэ усан цахилгаан станц бол цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэж үзэж байна.
Баруун бүсийн эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр хангадаг болно | ||
Үзсэн: 694 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.