Шууд Chart

Түргэн тусламжийн үйлчилгээнд “Rapid responder” машиныг ашиглана

2019-02-25 14:27:28

Гал усны гамшигт үзэгдэл хүний санаатай болон санамсаргүй үйлдлээс үүдэлтэй байдаг. Галын яаралтай дуудлага авсан гал унтраах аврах ангийн ажилтнууд тухайн объектод хүрч очих гэж багагүй саадтай тулгардаг. Энэ нь том оврын галын машинууд туулж гарах боломжгүй мухар замд ордогтой холбоотой. Тэгвэл АНУ дахь тус салбарын мэргэжилтнүүд үүнтэй холбоотой яаралтай дуудлагадаа бага оврын, цахилгаанаар ажилладаг машиныг ашиглан асуудлаа шийдэхээр төлөвлөж байгаа юм байна.

“Arcimoto” компани энэхүү 2 дугуйтай бага оврын хэмжээтэй, цахилгаан машиныг ашиглан яаралтай, түргэн тусламжийн үйлчилгээг бодит нөхцөл байдалд туршиж үзэхээр болсон байна. “Rapid Responder” нэртэй энэ машиныг АНУ-ын Калифорни мужийн Иствэйл болон Южин хотын галын дуудлагад туршихаа мэдэгдсэн байна. Энэ машин маневр сайтай, хурдтай, багтаамж ихтэй тул цаг хугацаа болон хол ойрын ямар ч замыг төвөггүй туулж хүрч очих давуу талтай юм. Учир нь том оврын галын машин авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцон хурдтай, шуурхай давхиж байхдаа замын түгжрэл, мухар гудам, нарийн зай гэх мэт саадтай тулгарч байдаг тул энэ жижиг машин нөхцөл байдалд тохирсон унаа гэж үзэж байгаа юм.

Мөн дээрээс нь цахилгаанаар ажилладаг тул том оврын галын машинтай адил их хэмжээний шатахуун зарцуулж, агаарт хорт хий ялгаруулдаггүй нь эдийн засагт үр ашигтай гэж харж байгаа юм. “Rapid Responder” нэртэй энэ гурван 3 дугуйтай машин дээд хурдаараа 120 км/цаг хүртэл хурдлах боломжтой. Батарей нь дүүрэн цэнэгээрээ 160 км зам туулах боломжтой юм байна. Зөвхөн гал унтраах дуудлагад бус эмнэлгийн түргэн тусламж, байгалийн гамшигт үзэгдлийн дараагаар нурангид дарагдсан иргэдийг тээвэрлэх гэх мэт олон зориулалтаар ашиглаж болно.

Энэ ч үүднээсээ ямар нэгэн тээр саад үүсгэхгүйн тулд хаалга гэдэг зүйлийг дээврийн хамт хийж өгөөгүй гэжээ. Энэ нь нэмэлтээр тоноглож, хөгжүүлж болох боломж нөхцлөөр хангаж байгаа юм байна. Arcimoto компанийн талаас үнийн талаарх мэдээллээ өгөөгүй байгаа ч хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчдээс өндөр дэмжлэг авч чадах юм бол 2020 онд үйлдвэрлэлд олноор нь нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Түргэн тусламжийн үйлчилгээнд “Rapid responder” машиныг ашиглана  
Үзсэн: 1532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй