![](/uploads/202010/news/thumb/a0615719e24002783fcf3fe20f10e3c2_x3.jpg)
Анх удаа би дэлгэцээр өөрийгөө хараад, "Би үнэхээр ийм гэж үү?" хэмээн гайхаж билээ. Өөрийгөө царайлаг сайхан эр гэж боддоггүй ч, ерөнхийдөө бол нь би өөрийгөө, энгийн хүн шиг л харагддаг байх гэж боддог байлаа л даа. Гэтэл одоо энэ дэлгэцээр гарч байгаа нь хачин муухай дуу хоолойтой, бас үг хэл нь гэж гаж мурий дуудлага аялагатай, бүр нэг шал тэнэг мулгуу хүн болчихсон байх юмаа.
Ирээдүйн эхнэр болох бүсгүйтэйгээ танилцаж нөхөрлөөд эхлэж байтал тэр гэрийнхэндээ намайг "Би жүжигчинтэй танилцсан шүү" гэж бахдалтайгаар зарлан тунхаглажээ. Цаадуулынх нь царай зүс гийж гэрэлтээд: "За хө, тэгээд ямар театрт ажилладаг юм бэ?" гэж, “Циркт ажилладаг юмаа. Алиалагч." гэсэн гэдэг.
Тавь хүртлээ би, нийтийн байранд л амьдардаг байлаа. Циркийн уран бүтээлчдийн дөрөвний нэг нь суурьшлийн ямар ч бүртгэлгүй байсан болохоор хаашаа ч захидал занаа бичдэггүй, хаана, хэнд ч гомдол санал гаргаж, юу ч гуйж нэхдэггүй байлаа. Гэвч би болоод эхнэр, хүү, хадам ээж бид бүхэн бүхэл бүтэн хоёр өрөө байртай байсан билээ.
Гадаадын аль нэг улсад аялан тоглолт хийж байхдаа бид Зөвлөлтийн элчин сайдын яамны хүлээн авалтанд оролцов. Хүлээн авалтын дараа элчин сайд намайг гараас минь хөтлөөд өрөөндөө оруулав. Тэр "Одоо би чамд нэг юм үзүүлье" гэж хэлээд сейфээ онгойлгон, кино хальстай нэг хайрцаг гаргаж ирээд: Энэ бол чиний "Барбос нохой" чинь байгаа юм. Үүнийг урт удаан хадгалахын тулд би энэ сейфэндээ хийж хадгалдаг юм. Баярын ёслолын өдрүүдээр манай элчингийнхэн маань бүгдээрээ хамтдаа үздэг юм шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь гэвэл, бид ямар нэгэн бизнесийн хэлэлцээр хийхийнхээ өмнө энэ киног гадаадынханд үзүүлдэг юм. Тэд ч байдгаараа элгээ хөштлөө инээлдэнэ, за тэгээд дараа нь тэдэнтэй хэлцэж тохирход мөн амар хялбар болдог юм даа."
Надад бас хамгийн хачирхмаар гайхалтай сонин хаягтай захидлууд ирдэг байлаа. Жишээ нь: “Москва хот, яг Их театрт. Никулинд", " Москва хот. Кремль. Никулинд". Мөн бас нэг ийм хаягтай захидал байсан санагдана, "Шуудан хүргэгч ээ, энэ захидлыг олон кинонд тоглосон тэр жүжигчин Никулинд дамжуулаад өгөөрэй". Эдгээр бүх захидлууд тэр хаягаараа эзнээ олоод л хүрч ирдэг байлаа.
Марсель Марсо Москвад хүрч ирснийг нь би ер мартдаггүй юм. Тоглолтынх нь дараа ихэд ядарсан түүнээс хүн бүхэн л гарын үсгийг зуруулж авав. Сурвалжлагч хүртэл түүнээс ингэж асуусан юм: “Эрхэм хүндэт ноён Марсо та хэлээч, энэ их аймаар юм болж байна уу? Та маш их ядарч, бас норж хөлөрчээ, гэсэн ч та гарын үсгээ зурах хэрэгтэй байдаг!" Тэр "Тийм ээ, хэцүү л байна, тийм ч таатай биш л байна, гээд яахав билээ дээ, гарын үсгийг минь ингэж гуйхгүй бол үүнээс ч долоон дор байх шүү дээ." Надад энэ үг нь тун их таалагдаж билээ.
Аз жаргал гэдэг нь маш энгийн зүйл. Би өглөө босно. Эхнэр бид хоёр хамтдаа суугаад кофегоо ууна. Бас жаал жуул юм иднэ.Тэгээд би цирк рүү ажилдаа явна. Дараа нь би циркээ ирж ажлаа хийнэ. Орой нь гэртээ харина. Эхнэртэйгээ хамт хоёулаа оройн хоолоо хийж иднэ. Жаахан байж байгаад хамдаа цай ууна. Тэгээд би унтаж амрахаар өрөө рүүгээ явна даа.
Эх сурвалж "Юрий Никулин" ном
Аз жаргал гэдэг маш энгийн зүйл | ||
Үзсэн: 1760 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.