Шууд Chart

Онлайн харилцааны талаар мэдлэгтэй байснаар цахим ертөнцөд өөрийгөө хамгаална

2018-10-14 11:37:54

Интернетээр аялах, нийгмийн сүлжээ, ухаалаг утас хэрэглэх нь бидний  амьдралын өдөр тутмын  хэрэглээ нэгэнт болжээ. Тэгвэл онлайн харилцааны талаар мэдлэгтэй байснаар цахим ертөнцөд нэр төрөө хамгаалах, хүсээгүй харилцаа, үл таних нэгний халдлагаас өөрийгөө хамгаалах чадвартай болно.

ЭЦЭГ ЭХИЙН ХЯНАЛТ

Үйлдлийн системийн хэрэглэгчид тус бүр өөрийн гэсэн хэрэглэгчийн нэр, нууц үгтэй байж болдог. Энэ нь хүн бүр өөрийн гэсэн хэрэглэгчийн тохиргоог үүсгэх боломжийг бүрдүүлдэг бөгөөд ингэснээр хүүхдийнхээ компьютер тоглоом тоглох, төрөл бүрийн програм хангамжийг ашиглах хугацаа болон эрхийг хязгаарлах боломжтой болдог. Энэхүү боломж нь Microsoft Windows, MAC зэрэг үйлдлийн системүүдэд байдаг бөгөөд уг системийн нэрийг Parental Controls буюу Эцэг эхийн хяналтын систем гэдэг.


ЭЦЭГ ЭХ, БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ


АВЧ ҮЗЭХ ҮНДСЭН АСУУДЛУУД

 

Таны хувийн компьютерын аюулгүй ажиллагаа болон хамгаалалт

а.

Компьютероо нийтийн өрөөнд байлгах

 

б.

Вирусын болон хамгаалалтын програм суулгах

Баримтлах дүрэм

а.

Гэртээ интернет болон хувийн төхөөрөмжөө хэрхэн ашиглах дүрмийг тохирохдоо нууцлалын асуудлыг онцгой анхаарах: хүүхдийн нас, компьютерын  байршил,  үл таних хүний учруулж болох аюулууд гэх мэт

 

б.

Мэдээлэл холбооны хөдөлгөөнт хэрэгслүүдийг гэртээ хэрхэн ашиглах дүрмээ тогтох

Эцэг эх, халамжлагч болон багш нарын  сургалт

а.

Хүүхэд тань  интернетийн ямар сайтуудыг ашиглаж байгааг мэддэг байхаас гадна  хүүхдээ цахим орчинд цагаа хэрхэн өнгөрөөж байгаа талаар маш сайн ойлголттой байх

 

б.

Гар утас, тоглоомын гар удирдлага, MP3 тоглуулагч болон PDA зэрэг хөдөлгөөнт хэрэгслүүдийг хүүхэд тань хэрхэн ашиглаж байгааг сайтар мэддэг байх

Хүүхдийн  боловсрол

а.

Хүүхдэдээ хувийн мэдээллээ хэн нэгэнд алдах, цахим орчинд танилцсан хүмүүстэй уулзах, интернетэд зургаа байршуулах, веб камерыг ашиглах зэрэгтэй холбогдсон  эрсдэлийн талаар ярьж ойлгуулах

Харилцаа

а.

Хүүхдэдээ өөрийн мэдлэг, туршлагаасаа ярьж  өгөх


ТЕХНОЛОГИЙН ТАЛААР

Фэйсбүүк нь хэрэглэгч өөрийн зураг болон мэдээллээ оруулах замаар өөрийн танилцуулга хуудсыг бий болгодог нийгмийн сүлжээ юм.  Хэрэглэгчид өөрийн оруулсан зураг, холбоос хаяг, видео болон санал хүсэлтээ “найз нөхөд” зэрэг өөрийн сонгосон хүрээнийхээ найзуудад харуулах, тэдэнтэй хуваалцах мөн бусад хүмүүсийн оруулсан зураг, сэтгэгдэлд “таалагдаж байна буюу like” товч дарах, хариу өгдөг. Хэрэглэгчид өөрийн танилцуулга хуудсыг харах хүмүүсийг хязгаарлаж болдог.

Фэйсбүүк хэрэглэгчийн насны доод хязгаар нь 13 буюу түүнээс дээш байдаг. Хэрэв таны хүүхэд 13 нас хүрсэн бол та хүүхдэдээ эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр Фэйсбүүкт нэвтрэх эрх олгохыг зөвшөөхөөсөө өмнө дараах асуудлуудыг авч үзэх шаардлагатай.

Танай хүүхэд бусдаас ирэх доромжлол, басамжилсан үг хэллэгийг тэсвэрлэх чадвартай юу?

Хэрэв танай хүүхэд цахим ертөнцөд тааламжгүй зүйлтэй учирсан тохиолдолд энэ нь (бусад хүүхдүүдтэй харьцуулахад) хүүхдэд тань илүү хүндээр тусна гэж бодож байгаа бол магадгүй та хүүхдээ Фэйсбүүк олон нийтийн сүлжээг хэрхэн ашиглах талаар чиглүүлэх шаардлагатай. Хүүхдийнхээ хамтаар түүний танилцуулга хуудас (профайл) дээр сэтгэгдэл бичсэн хүмүүсийн профайлыг үзэж, зарим хүмүүс цахим ертөнцөд хэрхэн авирладаг талаар хамтдаа ярилцаж, доромжилсон сэтгэгдлүүдийг хэрхэн шүүх, хаах, тэдний зүй бус үйлдлийг хэрхэн мэдэгдэх талаар зааж зөвлөх.

- Танай хүүхэд цахим орчинд ямар мэдээллийг оруулах нь аюулгүй болох талаар ойлголт, мэдлэгтэй юу?

Хэрэв танай хүүхэд өөрийн профайл хуудаснаа нэр, гэрийн хаяг, сургууль, спорт клуб зэрэг бусад хүмүүс танай хүүхдийг хаана, хэдийд юу хийж байдгийг мэдэх боломж олгох мэдээллүүд (хэдийгээр та хүүхэдтэйгээ олон нийтийн сүлжээний аюултай асуудлуудыг ярилцсан хэдий ч)-ийг оруулаад байвал Фэйсбүүкийг ашиглахад хүүхдэд тань таны туслалцаа хэрэгтэй. Хаана байгаагаа мэдэгдэх “шалгах буюу checking in” мэдээллийг оруулах, ил задгай зураг оруулах, онлайнаар танилцсан хүнтэй биечлэн уулзах, доромжилсон сэтгэгдэл бичих зэргээс үүсч болох эрсдэлүүдийн тухай мөн юуг хийж болох юуг хийж болохгүй талаар зөвлөж ярих.

- Танай хүүхэд хүчирхийлэл, басамжлал, садар самуунтай холбоотой мэдээллийг хэнд, хэрхэн, яаж мэдээллэх талаар мэдэх үү?

Хэрвээ мэдэхгүй бол та Фэйсбүүкийн аюулгүй веб сайтын тусламжтайгаар, тэдгээр мэдээлэл, сэтгэгдлийг хэрхэн хаах, холбогдох газар нь хэрхэн мэдэгдэх талаар заалгах боломжтой. https://www.facebook.com/safety

- Хэрвээ танай хүүхэд Фэйсбүүк профайлгүй бол үеийнхнээсээ хоцрогдоно эсвэл иймэрхүү олон нийтийн сүлжээ хэрэглэхэд арай бэлэн биш байна гэж бодож байна уу?

Та хүүхэдтэйгээ харилцан тохиролцсоны үндсэн дээр хүүхдээ Фэйсбүүк ашиглахыг зөвшөөрч болно. Жишээлбэл зөвхөн таныг байхад Фэйсбүүк орох, та нэвтрэх эрхийг хянах гэх мэт. Харин үүний хариуд та хүүхдийнхээ профайлд тэднийг эвгүй байдалд оруулах, ичээх сэтгэгдэл бичихгүй, оруулахгүй байх нь тэднийг тантай цаашид хамтрах бололцоог олгодог. Өсвөр насныхны хувьд энэ нь их ичмээр байдаг ба профайл нь тэдний хувийн ертөнц байдаг.

- Та хүүхдэдээ хэдийд анхаарал тавих шаардлагатай вэ?

Хэрэв таны хүүхдийн зан ааш гэртээ юм уу сургууль дээрээ өөрчлөгдөх юм бол энэ талаар хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй. Үүнд хүүхэд тань урьд нь дуртай байсан зүйлдээ дургүй болох мөн илт сэтгэл дундуур байх эсвэл унтах, идэх зуршил нь өөрчлөгдөх гэх мэт. Хэрвээ шаардлагатай бол сургуулийн зөвлөх, сэтгэл зүйч зэрэг мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй. Ялангуяа таны хүүхэд эмзэг хүүхэд бол та хүүхдийнхээ профайл дахь идэвхтэй болон идэвхгүй байгаа хүмүүст анхаарал хандуулж, анзааргатай байх шаардлагатай. Хүүхдүүддээ сургуулиас гадуур дугуйлан, бүлгэмүүдэд элсэж найз нөхөдтэй болоход нь тусалж дэмжих энэ талаар сургуулийн удирдлагуудтай уулзаж, ярилцах хэрэгтэй.

Эх сурвалж: ekids.mn


Онлайн харилцааны талаар мэдлэгтэй байснаар цахим ертөнцөд өөрийгөө хамгаална  
Үзсэн: 3302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй