Шууд Chart

"Монгол Улсын ядуурлыг бууруулах арга зам" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ

2022-12-26 12:41:37

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс санаачлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хамтран "Монгол Улсын ядуурлыг бууруулах арга зам" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.
 
Цар тахлын дараах нийгмийн амьдралын хэв маягийн өөрчлөлт, технологийн эрин зуунд дасан зохицох, нийтийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх улмаар Монгол Улсын ядуурлыг бууруулахад судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, төрийн байгууллагууд шинжлэх ухаанчаар бодлогын шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, мэдээлэл солилцох, шинэ санааг нийтийн хүртээл болгоход энэхүү арга хэмжээ чиглэгдэж буй юм.
 
Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, ХНХСҮСИ-ийн захирал Б.Батцэцэг, ХНХЯ-ны сайдын зөвлөх, доктор Д.Мөнхтуяа, ХНХЯ-ны Хүн ам, ядуурлыг бууруулах бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч С.Рэгзэн, ХХҮЕГ-ын Нийгмийн халамжийн бодлого хэрэгжилтийн газрын дарга Т.Бадрахбаяр, МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор Н.Батнасан болон эрдэм шинжилгээний бага хурлын оролцогчид, холбогдох албан тушаалтнууд оролцоо.
Эх сурвалж: ХНХЯ

"Монгол Улсын ядуурлыг бууруулах арга зам" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ  
Үзсэн: 437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ERDENE [127.0.0.xxx] 4 цаг 30 минутын өмнө
Өдрийн мэнд, бүгдээрээ, Би бол Ибрахим, нэг бөөрөө Aditya Pradhan эмнэлэгт зарсны дараа хэрхэн баян болсон тухайгаа хуваалцахыг хүсч байна. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө мөнгөөр ​​зарахыг хүсвэл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.

Бидэнтэй нэгдээрэй