"Монголын тогтвортой санхүүжилт-2015" форумд 100 гаруй байгууллагын 400 орчим төлөөлөгч оролцож байна. Тэд Тогтвортой хөгжлийн эсрэг, байгаль орчинд сөрөг нөлөөтэй төсөл хөтөлбөрүүдийг Монголын банк санхүүгийн байгууллагууд санхүүжүүлэхгүй, ногоон зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.
Дэлхийн анхны Дархан цаазтай уул болох Богд уулын Зайсангийн аманд барилгууд зай завсаргүй баригдсан. Байгаль орчны эсрэг, хууль бус энэ үйлдэл хөрөнгө мөнгөөр дутаагүй учраас хууль, хяналтынхан дийлдэггүй хүндэрсэн асуудлуудын нэг жишээ. Тиймээс энэ мэт хууль бус, байгаль экологид сөрөг нөлөөтэй, тогтвортой хөгжлийн эсрэг төслүүдийг банкууд санхүүжүүлэхгүй болж байна.
Олон улсад ч ногоон зээлийг хөгжүүлж, тогтвортой хөгжлөө хангаж ирсэн сайн туршлага олон байдаг. Манай урд хөршид тухайн төсөлд банк зээл олгохоос өмнө байгаль орчны үнэлгээ хийж, дүгнэлт гаргасны эцэст санхүүжүүлэх эсэхээ шийддэг байна. Монгол Улсад ногоон зээл болон тогтвортой санхүүжилтийг 2016 оноос хэрэгжүүлж эхлэхээр болж байна. Хэрвээ ногоон зээлээр санхүүжүүлдэг болчихвол экологид ээлтэй, нийгмийн хариуцлагатай төсөл, санаачилгууд амжилт олно. Энэ нь эргээд савалгаатай эдийн засгийг тогтворжуулах нөлөөтэй гэдгийг төв банкны ерөнхий эдийн засагч хэлж байсан.
"Монголын тогтвортой санхүүжилт" форум гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн форумаар хяналт тавиад, хязгаарлаад дийлэхгүй байгаа хууль бус зарим асуудлыг санхүүгээр нь дамжуулан хязгаарлах боломжтой ногоон зээлийг Монголын банкууд хэрэгжүүлэхээр болж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.
Арилжааны банкууд хууль бус төсөл хөтөлбөрүүдэд зээл олгохгүй | ||
Үзсэн: 1048 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.