Шууд Chart

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт эхэллээ

2018-01-29 14:52:47

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес чуулга уулзалт Төрийн ордны Их танхимд өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Д.Ончинсүрэн нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.

Тус чуулга уулзалтыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын хэлсэн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.



Эрхэм хүндэт  УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид өө, Хүндэт зочид оо,

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлэн барья.

Бидний урилгыг хүлээн авч “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт-2018” бизнес уулзалтад хүрэлцэн ирсэнд тань чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Нийслэлийн эдийн засаг, хөгжлийг дэмжих, хөгжил дэвшилд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд төр-хувийн хэвшилд тэгш боломж олгон, түншлэлийг дэмжих, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх зорилготой энэхүү бизнес уулзалтыг бид дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

Уулзалт бүхэн үр өгөөжөө өгсөн. Та бидний хамтын ажиллагаа алхам алхмаар урагшилсаар байна.

Өнгөрсөн оны “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтаар хотыг эдийн засаг, хөрөнгө оруулалтын хувьд илүү нээлттэй болгоё, хөрөнгө оруулагчдыг ажиллах боломж нөхцөл, мэдээллээр чирэгдэлгүй хангая, худалдан авах ажиллагааг зарлахаас шалгаруулах хүртэлх үйл явцыг цахим хэлбэрээр явуулж, ил тод байдлыг хангая, хамтдаа хариуцлагыг эрхэмлэж ажиллая гэсэн зорилт дэвшүүлсний дагуу нэлээд ажлыг зохион байгууллаа.

Товчхон хэлбэл улсын болон нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнүүд бүрэн хэрэгжиж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа өргөжиж, хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ ХОТ БИЕЛҮҮЛСЭН гэж үзэж байна.

Улаанбаатар хот бол хөрөнгө оруулагчдын хувьд боломж, сонголт юм. Тиймээс 2018 онд хөрөнгө оруулалтын эрхзүйн орчныг улам боловсронгуй болгох, сурталчилгаа мэдээллийг өргөжүүлэх, газар  эзэмшүүлэх хугацааг 15 жилээр сунгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, хотын дэд бүтцийг сайжруулах тогтолцоог бүрдүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр цоо шинэ, иргэддээ мэдрэгдэхүйц үйл ажиллагаа өрнүүлэх болно.

Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд шулуухан хэлэхэд “хувьсгал” хэрэгтэй байгааг бид ойлгож байгаа. “Барих-шилжүүлэх“ нөхцөлтэй концессийн гэрээгээр олгох санхүүжилтийг хугацаанд нь бүрэн барагдуулах, худалдан авах ажиллагааг мэргэжлийн байгууллагаас гадна холбогдох газар, дүүргийн Засаг дарга нар зохион байгуулж, зураг төсөв боловсруулж батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг III сард багтаан явуулж, IV сарын 01 гэхэд барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байх зарчмыг бид хатуу баримтлах болно.

Бид 2018 оныг “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙГООР АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛАХ ЖИЛ” болгоно. Энэ бол иргэн, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад амьдрах орчноо сайжруулах их бүтээн байгуулалтад оролцох бас нэгэн боломжит сонголтыг нээж байгаа юм.

Тиймээс их хотынхоо төлөө, ирээдүйн сайн сайхны тусын тулд сэтгэл, итгэлээ нэгтгэн, хамтран ажиллахыг уриалъя.

Та бүхэндээ амьдралын сайн сайхан, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт эхэллээ  
Үзсэн: 1453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Uujgii [139.5.218.xxx] 2018-01-30 09:27
ЭЗ-ын боломж: МУ асар их боломжтой орон. Харин нэгдсэн урт хугацааны шат дараалсан цогч бодлого алга. МУ-ын хувьд НИЙТ орц нь гарц нь хэд вэ гэдгийн бодитой гаргаж, мэдээллийн сантай болох хэрэгтэй. Бүх салбарт. Ингэснээр бид илүү хаягдал бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, Хэн нэг нь бизнесээрээ шатахгүй . Харин хамтдаа бага багаар хуваагаад хүртэх боломжийг нь олгох хэрэгтэй. Үүнд Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал
Uujgii [139.5.218.xxx] 2018-01-30 09:23
.оХямрал: МУ өнөөдөр хямралд ороогүй ээ. Энэ бол зүгээр тоо. Өрөө яаж төлөх вэ гэдэг л бодлого. Харин мөнгөний урсгалыг зөв урсгал уруу нь чиглүүлэх, хээл хахуулийг. хар саарал мөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, хувиарлах тухай л ярьж шийдвэрлэхэд л хангалттай. Импортын татварыг харин шат дараалалтай өсгөх хэрэгтэй. Мэдээд өөрсдөө үйлдвэрлэс хэрэглэж сурсныхаа хажуугаар. Үйлдвэрлэгч нарт ч мөн ҮНИЙН ТААЗ хэрэгтэй. Жишээ. төмс хүнсний ногооны импортын татваргүй байхад бид 300-500 төгрөгөөр 1 кг худалдаж авдаг байлаа. Харин ОУ-ын худалдааны байгууллагын өмөн хүлээсэн эрх үүргийнхээ хүрээнд импортын татварыг 20 хувь болгож нэмэгдүүллээ. импортын төмс багассан харин дотоодын төмс борлогддог болсон боловч 1 кг-ыг 1000 төгрөгөөр худалдаж авдаг боллоо. энэ эь татвар төлөгч бидний мөнгөөр хөнгөлттэй урт хугацааны бодлогыг зээл авч аж ахуйгаа босгочоод эргээд биднийгээ шулсан үнийн бодлого хэроэгжүүлж таарахгүй ээ. ИЙМД дээд үнийг нь ЗААВАЛ тавьж өгч байж МУ уртхугацаанд тогтворотой хөгж
Uujgii [139.5.218.xxx] 2018-01-30 09:11
3. ДПахин төлөвлөлт: ашиглалтын шаардлага хангахгүй баригыг нурааж дахин шинэ баригажуулахад дээд доод м2-ыг тавьж өгөх. бараг дээд тал нь тухайн м2 байхаар заах. мөн шилжилт хөдөлгөөн болон эдийн засгийн эргэлтэнд орохыг нь хүртэл хязгаарлах. Гэр хороололд мөн адил газарт оруулж заавал нүүлгэх. Ингэхгүй бол хэсэг хувиа бодсон хувь улсуудын эрх ашиг,аас болж улс орон олон нийтийн эрх ашиг хөндөгдөж байна. 4. Татвар: татвар төлөх нь зайлшгүй ээ. Орлогын зөв хувиарлалт. Гэхдээ шийдвэр буцаад хэвэндээ орох гэж байх шиг байна. Хадгаламжийн хүүгийн орлогоос ШАТЛАЛТАЙ татвар авдаг болмоор байна. Хүүхдийнхээ Сургалтын төлбөрт хуримтлуулсан 10 сая төгрөгөөс 10 хувийн татвар авах , Сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө эрсдэлээс хамгаалж их хэмжээгээр нь хадгалуулж байгаа иргэн 2-ын хооронд асар том ялгаа байгааг анзаараасай. Манай улсын нийт хадгаламжийн 12 их наядын 90 орчим хувь нь нийт хүн амын 2 хувь буюу 61,000 гаруй хүний мэдэлд байна. Энийг шатлалтай авах хэрэгтэй. Мөн тасаг үл хөдлөхөөс
Uujgii [139.5.218.xxx] 2018-01-30 08:58
Санал хүсэлт: 1. агаарын бохирдуудлалт. Мэдээ мэдээллийн хяналт, шалгалтыг идэвхижүүлэх , Хүн бүрийн оролцоо чухал, Гэртээ ,хашаандаа ,ажлын хашандаа, ажлын байран дээрээ хорт утаа ихээр ялгаруулагч дугуй хаймар замын хар зэргийг шатааж их хэмжээний хорт утаа гагргаж байгаа этгээдүүдийн талаар мэдээлэл өгдөг, хүлээж авдаг , шийдврлэдэг байх: 2. Усны хомсдол: Утааны дараа цэвэр усны бохирдол. нөөцийн асуудал яришдаж эхэлнэ. Өнөөдөр биш юмаа гэхэд 20 жилийн дараа. Африкийн нэг хот удахгүй усгүй хот болох нь, 3. Хот төлөвлөлт, хөгжлийг хотоос төлөвлөж өгчөөд , бүр 1992 он шиг олон нийтээрээ үндсэн хуулиа баталсан шиг хот төлөвлөлтөө баталчихаад аль ч намын харьяалагүй хэн ч байсан хэрэгжүүлэхээр хуульчилчихбал дээр юм уу. Ядаж хаана юу баригдахаа мэдэх юм даа. үүний дараа ХАЯГЖУУЛАЛТЫГ нэн тэргүүнд шийдвэрлэх, Гудамж талбайгаа нэршилээрээ хэдж яриж хэрэглэж сурмаар байна. Гадаадын жуулчидад ч амар хялбар байх болов уу. үргэлжлэл бий

Бидэнтэй нэгдээрэй