Цус сорогч
Латин нэр нь Литералли транслатес буюу "тамаас ирсэн цус сорогч наймаалж" гэж орчуулагддаг. Уг амьтны хамгийн том нь 30 см урттай юм. Далайн гүнд амьдардаг. Зөвхөн идэш болох загасны цусыг нь сорж хооллодог аж. Литералли транслатесыг 1903 онд Германы загас судлаач Карл Чун олж нээсэн байна.
Биеийн бүтэц нь бусад загасыг бодвол хоёрдмол шинж чанартай. Нэг үгээр хэлбэл, аюулгүй нөхцөлд бие нь хар болоод улаан нүдтэй байдаг. Харин аюул ойртоход бие нь улаан хүрэн болж нүд нь цэнхэр өнгөөр солигддог байна. Найман тэмтрүүлээрээ идшээ амархан барьдаг аж. Далайн гүнд амьдардаг учир түүнийг амьтад анзаардаггүй байна. Энэ нь түүнд идшээ барихад илүү амар байдаг юм. Түүний улаан нүд болоод биений хар өнгө нь түүнд "Цус сорогч" гэх нэрийг өгчээ.
Рупикола
Тотьны аймагт багтах энэ амьтан нь хамгийн уртдаа 30 см аж. Түүний толгойны өд нь хагас саран хэлбэртэй болдог.
Энэ нь эмэгчинээ дуудахад хэрэглэгддэг. Ингэх үед нь түүний толгойд зөвхөн жижигхэн хоёр нүд нь л харагддаг.
Биеийн ихэнх хэсгийг улбар шар өнгө эзэлдэг ч сүүл нь хар, далавч нь цагаан, хар, улбар шар гэх гурван өнгийн хослолоос бүрддэг байна.
Жигнэмэг таслагч
Энэ амьтанд шүдтэй нь холбож түүнд ийм нэр өгчээ. Учир нь энэхүү аварга загасанд дээд шүд гэж байдаггүй юм.
Далайн түвшнээс доош 3.7 км-ын гүнд амьдардаг уг аварга загас нь ердөө л 42-56 см байдаг.
Бие нь хар хүрэн өнгөтэй бөгөөд том хоёр нүд болоод жижиг хос сэрвээтэй аж.
Үхсэн загасны сэг зэмээр хооллодог нь түүний шүднүүдтэй холбоотой хэмээн эрдэмтэд тайлбарлаж байна.
Ангора туулай
Ангора туулай нь урт биетэй, хөвсгөр үстэй амьтан юм.
Гаднаас нь харахад жижиг хав нохойтой төстэй ч гэмээр харагддаг уг туулай XVIII зууны үед Францад анх гарч иржээ.
Эртний настай энэхүү амьтан тэр үеийн хаадын тэжээвэр амьтан байсан байна.
Думбо наймаалж
Биеийн хэлбэр нь бөмбөг шиг хэлбэртэй уг амьтан Уолт Диснейн нисдэг заантай төстэй царайтай болохоор нь ийнхүү нэрлэжээ. Дэлхий дээр цөөн тоогоор амьдардаг, хамгийн ховор амьтанд тооцогддог байна.
Далайн түвшнээс доош 7000 метрийн гүнд амьдардаг. Думбо наймаалжийн биеийн жин 5.9 кг юм. Харин хамгийн том Думбо наймаалж 1.8 метр урттай байжээ.
Дэлхийн сонин хачин амьтад | ||
Үзсэн: 6428 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.