![](/uploads/202012/news/thumb/6aca0c58be859673e8cb06c897b8ef6f_x3.jpg)
Монгол угсаатны оюуны соёлын нэгэн өвөрмөц уламжлал бол монгол тоглоомын зан үйл хийгээд бэлгэдэлт шинж юм. Бидний үзэхээр монгол тоглоом наадмын зүйлсийн олонх нь эрт үедээ зан үйлийн шинжтэй байсан бөгөөд өдгөө ч бас тэр шинжээ хараахан бүрэн алдаагүй, сэргээн үзэх боломжтой байгаа юм.
Монгол тоглоомын бэлгэдлийн амин сүнс нь наадах цэнгэх үүрэг зорилгоос гадна домын шинжтэй, засал тахилгын шинжтэй байдагт оршино. Сар шинээр тоглодог үүчүүр, алаг мэлхий, дөрвөн бэрх, хорол зэрэг тоглоомууд бол хаврын тэргүүн сарын шинийн нэгний зан үйл, цагаан сарын бэлгэдэлтэй зүй ёсоор холбогдож байдаг.
“Алаг мэлхий” хэмээх шагайн тоглоомыг битүүний орой тоглодог бол “Дөрвөн бэрх”, “Үүчүүр”, “Хорол” тоглоомуудыг цагаан сарын шинийн нэгний өдөр тоглодог заншилтай байна. Шинийн нэгний өдөр өлзий дэмбэрэл бүрдсэн тоглоом дэлгэж, наргиж цэнгэвэл гэрийн жавар үргэдэг гэж үзэх бөгөөд шинийн нэгэнд тоглоомд хожсон хүн тэр жилийг эрүүл саруул, аз хиймортой сайн давах, онд мэнд орох юм байна хэмээн бэлгэшээх, тоглоомд тэнцэх буюу “хайнцвал”, “хавантай” буюу барцад саадтай байна гэж үзэх, улмаар “хавангаа хагалах”, буюу барцад саадыг арилгах дом засал болгож, заавал дахин тоглох зэрэг өвөрмөц зүйл буй.
Шинийн нэгний өдөр “Хорол” тавил нь сар шинэдээр тоглодог тоглоомуудын нэгэн адил нэг талаас жилийн нуруу үзсэн мэргэ төлгийн шинжтэй, нөгөө талаас бас заслын шинжтэй болдог.
Монгол наадгай: Хорол | ||
Үзсэн: 2931 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.