Шууд Chart

Рио-Тинто Монголын талыг “шал”-чихаад байна уу...

2013-10-11 10:29:20

Өнгөрсөн есдүгээр сарын 23-нааас 27-ны өдрүүдэд “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гурван гишүүн  Лондон  хотноо ажиллаад ирсэн. Гэтэл эдүгээ “Рио-Тинто компанийн төв оффист хүрэлцэн очиж, хэд хэдэн асуудал “шийдээд, шийдвэрлэх түвшинд хүргээд” ирлээ” гэсээр сүр дуулиантайхан буусан өнөөх айлчдын ажлын үр дүн чухам хаана явна гэх асуулт гарч ирж байна. 

Тодруулбал, “Оюу толгой”-н ТУЗ-ийн гурван гишүүний мэдээлснээр  аравдугаар сарын 7-ноос эхлэн Улаанбаатарт хоёр дахь шатны хэлэлцээр явагдах байсан билээ. Гэтэл өдийг хүртэл Рио-Тинтогоос нэг ч хүн нийслэл хотод хэлэлцээрийн ширээний ард суухаар ирээгүй байна. Товлосон цаг нь аль хэдийнэ өнгөрсөн тус хэлэлцээрийн талаар салбарын сайд нь “Оюу толгой бол тусдаа компани. ТУЗ нь хэлэлцээрээ хийгээд явж байгаа байх. Тодорхой шийдэлд хүрсний дараа мэдээлэл өгөх нь ойлгомжтой. Түүнээс надад бол мэдээлэл алга” гэсэн хариултыг өгсөн байх юм.

Улмаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Рио-Тинтогоос хэлэлцээр хийх хүмүүс ирээгүй байгаа. Ирэх долоо хоногт ирнэ” гэсэн байх аж. Монголын төрд товлосон хэлэлцээрийн хугацаа хойш сунах нь энгийн үзэгдэл болсон хэрэг бололтой. Ялангуяа улс эх орны хөгжилтэй холбоотой томоохон асуудал хоёр Дулмаагийн хоорондын буу халахаа хойшлуулахтай адил байдаг болсон хэрэг байх нь. Гүйцэтгэх засаглал нь ийм хүлцэнгүй хандах ямар учиртай юм бол гэх бодол төрнө.

Ийнхүү салбарын сайд, Ерөнхий сайд хоёрын ам зөрж, Сангийн сайдгүйгээр ирэх оныхоо төсвийг хэлэлцсэн болсоор чуулганы танхимдаа өөр хоорондоо толхилцон сууж өдөр хоногийг барж байх хооронд Рио-Тинто юу төлөвлөж, ямар нүүдэл хийхээр зэхэж байгаа нь оньсого мэт байна.

Лондон дахь хэлэлцээрээр Монголын талаас 22 асуудал, хөрөнгө оруулагчаас найман асуудлыг шийдвэрлэхээр оруулж ирснээс  15 асуудал дээр зарчмын хувьд тохиролцож, нэгдсэн ойлголтод хүрсэн гэж байгаа. Үлдсэн 15 асуудлыг ач холбогдол, цаг хугацааны хувьд хэр тулгамдаж байгаагаар нь хоёр шалгуураар ангилан, хэлэлцээрийг Монголд үргэлжлүүлэхээр болсон гэх.

“Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүд холын аянаас эргэж ирээд сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ завсар “зарим асуудал бүрэн шийдэлд хүрээгүй тул хамаа намаагүй муулаад, дургүйг нь хүргэчихгүй байх”-ыг сануулаад  амжсан. 

Хамгийн ашигтай байдлаар шийдэгдсэн нэг асуудал бол “Онтре-Гоулд”  компанийн тусгай зөвшөөрлийг “Оюутолгой” компанид шилжүүлж авснаар 34 хувийг Монголын талд баталгаажуулах талаар зарчмын шийдэлд хүрсэн явдал. Энэ зарчмын шийдлийн үр дүнгээр Монголын талын ногдол ашиг ойролцоогоор 1,4 тэрбум доллараар нэмэгдэх юм.

Энэ ногдол ашгийн талаар дараа өдөр нь интернэт орчноос олж үзэх оролдлого хийхэд хайлтын илэрц байгаа хэрнээ мэдээлэл гарч ирэхгүйд гайхан сонин сөхөж үзэхэд хүрсэн юм. Гэтэл энэ бүтэлгүй оролдлоготой давхардаад “Онтре-Гоул”д компани  вэб хуудастаа мэдээлэл гаргасан байлаа.

Уг мэдээлэлд “Хэдийгээр манай компани “Онтрэ-Оюутолгой” хамтарсан компанийн эзэмшдэг хоёр лицензийг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрөөд байгаа ч эцсийн шийдэлд хүрээгүй байгаа. Цаашид бүх хувь эзэмшигчидтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа. Эцсийн шийдэл ямар ч гарсан “Онтрэ Гоулд” компани болон түүний хувь эзэмшигчдийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжтой байх ёстой” хэмээн мэдэгдсэн байв. Зарчмын хувьд шийдэгдсэн гэх  асуудлууд ийнхүү эхнээсээ зэс нь цухуйж эхэлсээр хэд хонож байна.

Мөн дээрээс нь “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүн, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу “Хоёр тал бие биенийгээ хардсан, сэрдсэн байдалтай байна. Бизнес эрхэлж буй хойно ямар нэгэн байдлаар нууцаар илүү орлого төвлөрүүлэх байдал гардаг гэдэг үүднээс гэх үү дээ.” хэмээсэн яриа ихээхэн нягууртай мэт. Үнэхээр хардаж сэрдсэн байдал байгаа бол товлосон хэлэлцээрийн хугацаа хойшлох тусам энэ байдал улам даамжрах магадлалтай мэт санагдана.

Уг нь энэ удаагийн хэлэлцээрээр “Оюутолгой” төслийн хэтэрсэн зардлыг хоёр талаас нягтлах, ТЭЗҮ болон геологийн нөөцийг эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлж, бүртгүүлэх, төслийн нэмэлт санхүүжилтийг эргэж харах гэх мэт олон чухал асуудлуудад хоёр тал зөвшилцөлд хүрч, нэгдсэн ойлголтод хүрэх учиртай. Энэ мэтээр эхнээсээ “но”-той санагдах болсон шийдвэрүүдийн ард чухам ямар ашиг сонирхол нуугдаад хэлэлцээр нь хойшлогдоод байгаа нь хачирхалтай юм.
 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Рио-Тинто Монголын талыг “шал”-чихаад байна уу...   
Үзсэн: 3349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.3.xxx [182.160.3.xxx] 2013-10-13 17:48
ouy tolgoig mohgolchuud xezee ch zuw zvgeer gadhiixahd uguxgvi ouy tolgoig xamgaalj baigaa xvmvvs hi bambai sekretiihxeh fvrew geheral gex heg oliggvi huxur tsagdaagaas ajillaj chadaxgvi xalagdsah baaxah xuuli bielvvlex chadwargvi amitadiig ajiluuldag gadaadiih xvmvvsiig xamgaalj baigaa ehe tehegvvdiig shuud buudax tsag bolsoh mohgolchuud teheg bish mohgolchuud bosox bolho mihii mohgolchuudiig deerelxehe gewel sahashi garz shv gedgiig sahuuliy
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2013-10-13 09:11
ganct kompaniin uil jbdliig mongold achigtaigaar erguulg zadah hun baih heregtei geree hiig mongoliig iim baidajd hurgecen humuuct hariuctlaga tooctoh heregtei
203.194.115.xxx [203.194.115.xxx] 2013-10-12 17:30
TENGER---YAZGUURTAN................................TENGER---YAZGUURTAN: MONGOLIIN TOR, MONGOL ULSIIN HUULID, MONGOLIIN GAZAR NUTAGT HARIIN YMARCH ULS SANAARHAJ CHADAHGUI !!!!!!!!! MONGOL ULSIIN DOTOOD HEREGT , GAZAR NUTAGIIN BAYLAGT GADAADIIN ULS ORNUUD OROLTSOH ERH BAIHGUI !!!!!!!! MONGOL ULSIIN TOLOO, ARD TUMEN, GAZAR NUTAGIINHAA TOLOO SANAA TAVIDAG HUN BUHEN, MON ENE NIITLELIIG BICHSEN HUN, SETGUULCHID RIO-TINTO, AREVA, KOJEGOVI KOMPANI NI ALI ULSIIN YMAR UIL AJILLAGAA YVUULDAG BOLON KOMPANII BUTETS BURELDEHUUN, UDIRDLAGUUDIIN NER HAYAG, ZURAGTAIN TODORHOI MEDEELELIIG OGOH HEREGTEI BAINA ? ???????? OIRIIN HUGATSAAND BUH SAITUUDAD DELGERENGUI BICHIJ TAVIH HEREGTEI BAINA .... MON MONGOLIIN TALAAS ENE GEREE HELELTSEERTEI URD OMNO BOLON ODOO HAMTARCH AJILJ BAIGAA BUH HUMUUSIIN ZURAG , HAYAG MEDEELELIIG BICHIJ OGOH SHAARDLAGATAI BAINA ???!!!!!!!!
203.194.115.xxx [203.194.115.xxx] 2013-10-12 17:24
MONGOLIIN TOR, MONGOL ULSIIN HUULID, MONGOLIIN GAZAR NUTAGT HARIIN YMARCH ULS SANAARHAJ CHADAHGUI !!!!!!!!! MONGOL ULSIIN DOTOOD HEREGT , GAZAR NUTAGIIN BAYLAGT GADAADIIN ULS ORNUUD OROLTSOH ERH BAIHGUI !!!!!!!! MONGOL ULSIIN TOLOO, ARD TUMEN, GAZAR NUTAGIINHAA TOLOO SANAA TAVIDAG HUN BUHEN, MON ENE NIITLELIIG BICHSEN HUN, SETGUULCHID RIO-TINTO, AREVA, KOJEGOVI KOMPANI NI ALI ULSIIN YMAR UIL AJILLAGAA YVUULDAG BOLON KOMPANII BUTETS BURELDEHUUN, UDIRDLAGUUDIIN NER HAYAG, ZURAGTAIN TODORHOI MEDEELELIIG OGOH HEREGTEI BAINA ? ???????? OIRIIN HUGATSAAND BUH SAITUUDAD DELGERENGUI BICHIJ TAVIH HEREGTEI BAINA
203.169.54.xxx [203.169.54.xxx] 2013-10-12 13:17
Гэрээг нэг бүрчлэн шалга, Анх Ри Тинто-той хийгээгүй шүү, Өмчлөгч өөрчлөгдсөн тул гэрээг дахин шинээр маш сайн хийхийг шаардаж байна. Өмнөх гэрээг хийсэн,хийхийг шаардсан оролцсон улс төрчдийг АТГ шалгамаар юм биш үү Ард түмний баялагийг үнэгүйдүүлж,өөрсдөө тасархай баясан нөхдийг манай, танай гэхгүйгээр Шинэчлэлийн Шударга Засгийн газар шээсийг гоожтол шалгаж эхлэв.
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2013-10-11 14:05
Луйварчидын хахуулийн хэргийг илчилж гэрээг хүчингүй болгох хэрэгтэй. Баярцогт чи нүгэлээ хүлээж авсан хахууль гэрээнд тусгасан булхайгаа илчилж Монголын ард түмнээс өршөөл гуй
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2013-10-11 13:47
hulhi entree gold Mongoloos hurdan zailaasai.

Бидэнтэй нэгдээрэй