![](/uploads/201612/news/thumb/8eb5ba67696efab3dbd69f9ccbec7d38_x3.png)
Хятадын Сахилгын хяналтын төв хороо бол Коммунист намын бүх 88 сая гишүүний авлигын асуудлыг мөрдөн шалгах эрх бүхий байгууллага билээ. Си Зиньпин тус улсын даргын албан тушаалыг 2012 онд авснаас хойш түүний томоохон зорилтуудын нэг нь авлигатай тэмцэх явдал байсан бөгөөд энэ хугацаанд Жоу Юнкан, Гуо Босюн зэрэг өндөр албан тушаалтнуудад хйариуцлага тооцоод байгаа билээ.
Сахилгын хяналтын төв хорооны дэд дарга Вү Юлиан-ы мэдэгдэхдээ зөвхөн сүүлийн жилд авлигын хэрэгт холбогдуулан Сахилгын хяналтын төв хорооноос 300 мянга орчин албан тушаалтны шалгасан байна. Си Зиньпин даргын авлигатай тэмцэх үйл ажиллагааны амжилтын ард өөр ямар нэг зүйл, хөдөлгөх хүч байгаа юу гэсэн асуулт урган гарч ирж байна.
“Авлигатай тэмцэх кампанит ажлын талаар хамгийн том асуулт болох "Хятадын энэхүү кампанит ажил үнэхээр авлигатай тэмцэх үйл ажиллагаа юу? Эсхүл улс төрийн өрсөлдөгчөө дарах алхам уу?” хэмээн АНУ-ын Жоржиа их сургуулийн Хятад судлалын тэргүүн Андрэй Вэдэманээс асуухад “Энд аль аль нь байгаа” хэмээн хариулсан байдаг.
Сахилгын хяналтын төв хорооноос шалгаж буй этгээдүүдээ ихэвчлэн тодорхойгүй хугацаагаар нууц газар саатуулдаг бөгөөд тэднийг хэрцгий байдлаар байцаадаг хэмээн “Human Rights Watch” ТББ-ын нэгэн тайланд онцолсон байна. Мөн “Си Зиньпиний авлигатай тэмцэх кампанит ажиллагаа ёс бус, хууль бусаар цагдан хорих системд суурилсан. Хэргийг нь хүлээлгэхээр сэжигтнүүдийг тамлан зовоож байгаа нь авлигатай тэмцэхэд нөлөөлөхгүй харин Хятадын шүүхийн системд итгэх итгэлийг үгүй хийж байна” хэмээн америк төвтэй “Human Rights Watch” ТББ-ын Хятад салбарын тэргүүн Софие Ричардсон мэдэгдээд байна.
Сэжигтнүүд амиа хорлохоос зайлсхийх зорилгоор тэдний ихэнхийг нь зочид буудал, ихэвчлэн 1-ээс доошхи давхарт, тусгаарлагдсан ханатай өрөөнд саатуулан шалгах ажиллагааг нууцаар явуулдаг хэмээн Азийн судлалын Коркийн Их сургуулийн Хятад шинжээч Жаки Шээхан хэлсэн юм.
“Human Rights Watch” ТББ-ын тооцоолсноор ихэвчлэн саатуулагдан шалгагдах явцдаа буруутайгаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, дараа нь прокурорт шилжсэн энэ төрлийн хэрэг Хятадад 2015 онд 66 мянга гаруй болсон бөгөөд мөн Хятад эрх зүйн системийн гадна ч мөн явагдсан байна. Тус байгууллагын тайланд онцолсноор сэжигтнүүдийг маш бага талбайтай өрөөнд байршуулдаг бөгөөд “бие мах бодь болон сэтгэл санааны олон төрлийн дарамт”-ыг тэдэнд үзүүлдэг байна. “Надад унтах эрх байхгүй байсан бөгөөд ямар ч хоол, унд өгөөгүй. Намайг зодсон...би бүх зүйлд буруутай байсан” хэмээн Сахилгын хяналтын төв хороонд шалгагдаж байсан, албан тушаалтан асан Бао Руйзи “Human Rights Watch” ТББ-д мэдэгдсэн байна.
“Даарах, өлсөх бол маш түгээмэл байдаг зүйл. Тэд мөн сандалтай нь хүлэх, зодох, төрөл бүрээр доромжлох, унтуулахгүй байх зэрэг олон төрлийн тамлан зовоох арга ашигладаг хэмээн” судлаачдад хуульч Зоу Лифэн хэлсэн байна.
Энэ төрлийн тамлан зовоох системээс зайлсхийхийн тулд саатуулагдсан этгээдүүд бараг л бүхий л зүйлийг хүлээн зөвшөөрдөг болохыг энд шалгагдаж байсан хүмүүс “Human Rights Watch” ТББ-д илэрхийлсэн байна.
Эх сурвалж: http://edition.cnn.com
Хэргийг нь хүлээлгэхээр сэжигтнүүдийг тамлан зовоож байна | ||
Үзсэн: 3156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.