Хилийн боомтын тухай хууль батлагдсантай холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-ын 2013 оны 12-р сарын 26-ны өдрийн хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төслийг баталжээ. Энэ хууль 4-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Уг хууль хэрэгжиж эхэлснээр ХХЕГ-ын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг ГИХАЭГ-т шилжин, тус газар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болох юм. Ингэснээр хилийн боомтыг зөвхөн шалган нэвтрүүлэх бүс бус, эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх ажлыг Боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм байна. Мөн Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газартай хамтран зорчиж буй манай улсын иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, манай улсад зорчиж буй гадаадын иргэдийг улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавих боложтой болжээ.
ГИХАЭГ 2001 онд байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд 1872 хүн иргэншлээ сэргээжээ. 2013 онд л гэхэд 943 иргэн иргэншлээ сэргээсэн байна.
ГИХАЭГ гурван зүйлийн шинэчлэлийн ажлыг хийхээр зорин ажиллаж байгаа юм байна. Шинэчлэлийн ажлуудаа ард иргэдийнхээ санаа бодол, эрдэмтдийн зөвлөгөөнд суурилсан гэлээ.
Урьд нь доорх дүрэм журмыг гаргаснаас болж хилээр орж ирж байгаа хүнд хүндрэл учирч байжээ. Харин хил дээр виз олголтыг нэмэгдүүснээр аялал жуулчлал, хил орчмын худалдаа нэмэгдэхээс гадна ард иргэдийн харьцаа сайжрах үр дүн ажиглагдаж байгаа юм байна.
30 гаруй мөрдөн байцаачтай болохыг зорьж байгаа гэнэ. Хэрэв ийм тооны мөрдөн байцаагчтай болвол чиг үүргийн давхардал арилна, хяналт хариуцлага сайжрахаас гадна том суурин газрын дүүрэг, хороо, гудамж бүрээр шалгаж явах боломж нээгдэнэ гэж үзэж байна. ГИХАЭГ-ын 2012 онд 7-8 байцаагч 1971 гадаад иргэнийг албадан гаргасан бөгөөд цагдаа тагнуулын хүсэлтээр таван гадаад иргэнийг албадан гаргажээ.
Эрх зүйн шинэчлэл хийснээр гадаадаас ирж байгаа иргэн шууд иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт ханддаг болох юм байна.
Өнгөрсөн онд 943 иргэн иргэншлээ сэргээжээ | ||
Үзсэн: 2074 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.