Шууд Chart

Тужийн нарсны дөрвөн улирал

2021-04-04 18:33:03

Тужийн нарс хэмээх нэр нь “туж нарс” гэдэг үгнээс үүссэн гэдэг. Хэсэгхэн газартаа хар модтой, захаараа хэдэн хустайг эс тооцвол бүхэлдээ нарс учраас “Туж нарс” хэмээн нэрлэсэн ажээ.

Тужийн нарсны байгалийн цогцолборт газар нь Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт байдаг ба эдгээр сумуудаас 5-15км зайд оршдог. Тужийн нарс нь байгалийн зүй тогтоцын хувьд Сибирийн их тайгын зүүн өмнөд төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл болдог. Тужийн нарсыг экосистемийнх нь хувьд иж бүрэн цогцолбороор нь нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авч байгалийн цогцолбор газар болгосон.

Тужийн нарс орчмын нутаг нь Монгол орны уур амьсгалын мужлалаар хахир хүйтэн өвөлтэй, сэрүүвтэр зунтай мужид багтана. Өдөр нь их халах, шөнө нь их хөрөх, салхины хүч өдөр ширүүсэн шөнө намдах, хур чийг дутмаг байх зэрэг эх газрын эрс тэс уур амьсгалын шинж тод илэрдэг.

Хэдхэн жилийн өмнө устаж мөхөхийн ирмэгт ирсэн байсан Тужийн нарсыг сэргээхийн тулд эхлээд 7500 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсний үр дүнд 40-50 хувь нь байгалийнхаа аясаар сэргэн ургасан. Хээрийн ургамал түрэн ургаж, хөрсний ширэгжилт нэмэгдэх үед зориудын аргаар нарсны тарьц, суулгацаар ойжуулж нөхөн сэргээлтүүдийг хийсэн.

Эдүгээ Тужийн нарсны БЦГ-т түгээмэл тархацтай 10 овгийн 24 зүйлийн модлог болон сөөглөг ургамал бүртгэгдээд байна.

Тужийн нарсны дөрвөн улирал гэрэл зурагчдын дуранд ингэж буужээ. 


Тужийн нарсны дөрвөн улирал   
Үзсэн: 3791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй