![](/uploads/202105/news/thumb/7a4a9feac633b0029369cc95c94cb3b6_x3.jpg)
МҮОНРТ-д найруулагчаар 20 орчим жил ажилласан “Баримтат киноны” хэмээн алдаршсан Д.Юндэндоржийн намтар, уран бүтээлийн тухай өгүүлэх “Баримтат киноны Д.Юндэндорж” нэртэй ном хэвлэгджээ.
Уг номыг түүний төрсөн дүү Д.Цэдмаа бичиж, өнөөдөр МҮОНТ-ийн захирал Р.Тулгад гардуулсан юм.
Монгол Улсын гавьяат жүжигчин, циркийн жүжигчин Ж.Дамдинсүрэнгийн ууган хүү Юндэндорж нь 1963-1965 онд Монгол кино үйлдвэрт туслах найруулагчаар, 1965-1971 онд ЗСБНХОУ-ын Москва хотод Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг төгсч ирээд 1971 онд МРТУХ-ны Монгол телевизийн хүүхдийн редакцад, 1972 оноос Телекино үйлдвэрт найруулагч, уран сайхны удирдагч, Өлзий пүүсийн захирлаар ажиллаж байжээ. Ийнхүү МҮОНРТ-д 20 орчим жил хөдөлмөрлөсөн байна.
Энэ хугацаанд “Цэргийн хүү”, “Ховдгийн гай”, “Нөмрөг хадны цуурай” гэсэн кинонд найруулагчаар, “Эхлэл”, “Тус биш ус”, “Хүний амь”, “Чи нэг нь” уран сайхны кинонд дүрд бүтээсэн байна.
Түүнийг Монгол телевизийн суурийг тавилцсан, анхны дээд мэргэжлийн уран бүтээлийн нэг хэмээн үнэлдэг. Тиймээс номын зохиогч ахынхаа тухай бичсэн бүтээлээ МҮОНРТ хэмээх өндөр босготой байгууллагад зүй ёсоор байх ёстой хэмээн хэлж байсан юм.
Харин тус номын зохиолч Д.Цэдмаа хэмээн дүүгийнх нь хувьд орос хэл, утга зохиолын багшаас гадна музей судлаач мэргэжилтэй аж.
1973-1986 онд Дүрслэх урлагийн музейд тайлбарлагчаар, 1986-2000 он хүртэл Соёлын яам буюу хуучнаар Гэгээрлийн яам, БСШУЯ-д музей хариуцсан мэргэжилтэн, 2000-2021 онд Монголын театрын музейн захирлаар ажиллаж байна.
Тэрбээр 2011 онд аавынхаа тухай хөрөг ном бүтээж байсан бол өдгөө ахынхаа тухай эргэн дурсчээ. Мөн мэргэжлийнхээ хүрээнд 30 гаруй ном бичиж хэвлүүлсэн байна.
“Баримтат киноны" хэмээх Д.Юндэндорж агсны тухай ном хэвлэгджээ | ||
Үзсэн: 1386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.