Шууд Chart

Г.Жамсрандорж: Улаанбаатарчууд урантай ус уудаг

2014-06-24 15:35:07

“Уран, шар нунтгийн талаар Монголын эрдэмтэд” сэдэвт семинарын үеэр Монгол улсын зөвлөх геологич, доктор Г.Жамсрандоржоос дараах тодруулгыг авлаа.

- Эрдэмтдийн байр суурь иргэдийн ураны талаарх ойлголт хоёр нэлээд зөрүүтэй байдаг. Энэ зөрүүтэй ойлголт дээр таны санал?
 
- Би ураны чиглэлээр судалгаа, хайгуул хийж буй талбай, дэлхийн томоохон уран боловсруулах үйлдвэрүүдээр зөндөө явсан хүн. Одоо надад хордсон юм л алга. Дэлхийд цөмийн цахилгаан станцын хоёр томоохон осол гарсан нь үнэн. Гэхдээ манай улс зөвхөн олборлох бодлого барьж байгаа. Олборлож байгаа буюу хайгуул явуулж байгаа орнуудад осол гарч, хүн амьтан ургамалд хурцаар нөлөөлсөн тийм түүх дэлхийд гараагүй байна. Дэлхий дээр 50 гаруй улс ураны хайгуул явуулж, 30 гаруй улс олборлож байна. Хүн ард нь хордсон гэсэн мэдээ явж байна уу. Үгүй л байгаа биз дээ.
 
-  Тэгвэл Улаанбадрах сумын тухайд та юу хэлэх бэ?
 
- Манай улсад 1967 оны ЗХУ-ын нууц гэрээний дагуу ураны хайгуул хэд хэдэн бүсэд явагдаж, 1988 онд ураны хайгуул хийж байгаад, хүдэртэй чулуунуудыг ил гаргаж хаячихаад яваад өгсөн. Одоо тэр газруудад малчид амьдардагаараа амьдарч, тогтоол нуурнаас нь хүн малгүй ууж л байгаа. Хордоод байна гэж ярьж байгаа юу. Тэдгээр газруудад ураны агууламж 0.2 хувь байхад Улаанбадрахад дөнгөж 0.02 хувьтой байдаг. Арав дахин бага үзүүлэлттэй байхад яагаад хордож байна гэж яриад байгаа юм. Энэ бол цэвэр гүтгэлэг. Эс бол санаатай явуулга ч байж болох юм.
 
- Эрдэмтний хувиар "Арева" компанийн үйл ажиллагаатай та өөрөө биечлэн танилцаж байсан уу?
 
- Тийм ээ. Эрдэмтдийг аваачиж, үйл ажиллаагаатайгаа танилцуулж байсан. "Арева" чинь өөрөө дэлхийд уран олборлолтоороо хоёрт жагсдаг томоохон компани. Техник, технологийн хувьд ямар ч асуудалгүй. Хэрэв үнэхээр техник технологи нь асуудалтай байсан бол хамгийн түрүүнд тэнд ажиллаж байгаа ажилчид хордоно биз дээ. Тийм явдал болоогүй байгаа.
 
- Малчны хотонд тугал олон тугал үхсэн хэрэг, таван хөлтэй төл төрж буй явдлуудыг та зохиомол гэж хэлэх гээд байна уу?
 
- Гажигтай мал Монгол улсын хаана ч төрдөг. Зохиомол зураг, эвлүүлгүүд ч явж байгаа. Ерөнхий сайдын тушаалаар тугал үхсэн хэрэгт шинжилгээ хийж, селен гэдэг элемент газын хөрсөн дээр байх хэмжээнээсээ их тархаснаас үүдэн хордсон байж болох магадлалтай хэмээсэн дүгнэлт гарсан байдаг. Ер нь бол Улаанбаатарчууд Богд уулын цацраг идэвхийн нөлөөнөөс үүдэн урантай ус ууж байгаа. Аргон ихтэй буцалгаж уу гээд байдгийн учир нь энэ. Монгол улсад хэд хэдэн ийм цацраг идэвхтэй бүс нутаг бий. Улаанбадрахад хайгуул хийхээс өмнө газрын гадаргаас мөн л ийм дүн шинжилгээ гарсан.  Энэ нь хүн аманд хор нөлөө үзүүлээд байх нь ховор.
 
- ТББ-ууд, иргэдийн нотлоод байгаа зүйлүүд тэгээд юу болж таарах уу?
 
- ТББ-ууд асуудлыг хэт дэвэргэж, бодит бус мэдээлэл цацсаар ирсэн. Нөгөө талаас нь иргэн хүнийхээ хувиар бодоод үзэхэд Монгол улсыг шар нунтаг экспортлуулахгүй байх гадны орны бодлогууд бас энэ гүтгэлэг хэлбэрээр яваад байх шиг.
 
- Яагаад?
 
- Монгол улс уран олборлож, шар нунтаг экспортлосноор Дэлхий дахины өмнө асар том хариуцлага үүрнэ. Биднийг Дэлхий хянана гэсэн үг. Одоо ч тийм л байгаа. Тэр хэрээр манай улсын нэр хүнд өсөж, эдийн засгийн үсрэнгүй дэвшилд хүрнэ. Эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед тодорхой ордуудыг биднийг ингээд уран олборлоно, олборлохгүй гэж маргалдаж байхад гадны төрийн өмчит компаниуд авчихбал яахав. Эхнээсээ сая “Гурван сайхан” ордыг Хятадын төрийн өмчит компани авчихлаа. Тавь, жаран жилийн дараа манайх эрчим хүчний асуудал хүндрээд ирэхэд тэд биднийг атгаад сууж байна гэсэн үг биз дээ.
 
- Ярилцсанд баярлалаа.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Г.Жамсрандорж: Улаанбаатарчууд урантай ус уудаг   
Үзсэн: 3691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-12-04 00:32
Зөв л дуугарч. Бодит байдал нь ийм. Сонин санаа. Гадныхан бидний дунд дарь булж хооронд нь талцуулдаг. Аргагүй эрдэмтэн хүн байна.
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2014-08-07 08:34
Mongol khun gej unen yariad baigaa khun durgui bolj dee. Uursduu medehgui.baij meddeg tsuunhun negnee muulaad l.
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2014-06-25 11:10
эрдэмтэн хүний амнаас ийм үг гардаг юмуу хашдаг албаныхаа дарга нарын л эрх ашгийг хамгаалжсан өвгөн байна Өөрөөр дуугарвал ажилгүй болчихно өрөвдөлтөй амьтан вэ тэнгэрт очоод юу гэх бултах газаргүй үр хүүхэддэ гай чирээд
202.179.15.xxx [202.179.15.xxx] 2014-06-25 03:20
Ene ovgon hahuuli avchij l dee. Ter yarij bgaag n, arai ch dee gemeer. Iim zurh setgelgui hun gej helhed hetsuu amitad ih bolchijee.
143.248.60.xxx [143.248.60.xxx] 2014-06-25 00:39
Chih shig!!! Naad hun chin shijleh uhaanch hun bish bn. Uranii zadraliin buteegdehuun boloh tsatsrag idewhit izotope hii Radon-tai us geeech, uran geed helchihsen bgaam daa. Urantai us uugaad bwal uhne shuu dee. Tsuiin Energiin Gazar hudlaa neg taliig barimtalj horgui gehiin orond, naaad hynaltaa oligtoihon hiigeed hun ardiin eruul mendiig hamgaalah erhem uurgee bieluulbel yaasiin!!!!!!
217.51.62.xxx [217.51.62.xxx] 2014-06-25 00:14
ene hun nasaaraa geologiin salbart ajillasan baijj bolno, harin ene hun gazar dooguur uusgan bayajuulah technolog medehgui, uchir ni manaid urd ni hereglej baigaagui. mongold anh udaa selenii hordlogo bolj baina. Selen ni urany huderhei hamt baidag erdes yum. ih meddeg humuus ta nar yu andahav dee.
202.21.114.xxx [202.21.114.xxx] 2014-06-24 23:45
Нэг л их юм мэддэг хүмүүс сэтгэгдэл бичиж дээ. Наад хүн чинь та нарыг бодвол насаараа Геологийн салбарт ажилласан хийсэн гавъяатай хүн ялангуяа ураны чиглэлээр маш олон жил ажилласан. Хүнийхээ хувьд ч тэр мэдлэгийнхээ хувьд ч тэр улсаа зараад идчихээр худал зүйл ярих хүн бишээ. уранаар хайгуул хийэ явлаа гээд би лав хордоод байсан зүйл алгадаа хүмүүсээ.
49.0.184.xxx [49.0.184.xxx] 2014-06-24 23:10
Одоо манайд эрдэмтэн нэртэй, иймэрхүү эрүүл өвчтэй нь ялгарахгүй амьтад мөн ч их болж дээ. Ингээд ярьчихлаар шагнал авна гэж боддог байх л даа. Шагнал өгдөг ч байх.
49.0.184.xxx [49.0.184.xxx] 2014-06-24 23:07
Энэ Жамсрандорж гэгч нөхрийнхөөр бол Улаанбадрахын мал баашлаад янз бүрийн гаж төл гаргаад байгаа юм байна. Бас баашлахдаа дотор эрхтнээ ногоон могоон өнгөтэй болгоод худлаа үхээд байгаа юм байна.
182.160.5.xxx [182.160.5.xxx] 2014-06-24 21:52
eruusuu ene nuhur DAMBA tuuchiitei uragshaa zail
182.160.5.xxx [182.160.5.xxx] 2014-06-24 21:49
hutsdag garuu nuurs gargaad hugjij bna uu oyu tolgoigoos zes olood bayajaad hugjuud bgaa yum haana bnaa ulam ur ni nemegdeed elgeeree gazar hevtej bgaa bizdee inergiin uur eh uusver bhgui gejuu narnii inergi heden jiliin daraa duusah ve salhiniih bas heden jiliin daraa duusah ve zunuguu mergejlee soli uur argaar amidari MUIS ch tsumiin fizikeer oyutan avhaa boli unuudur emnelguud deer bgaa rentginiihee apparatuudiig hun shig ayulgui durem zaavraar ni ajluulchihaad daraa ni bol tehuu uur yum hiij chadahgui bol zah deer naimaa hii
182.160.6.xxx [182.160.6.xxx] 2014-06-24 21:35
gadnii company nar africd uran oblorlood bgan africhuud tgd vsrengui hugjuud bnuu? delhii niit tedniig hyanaad bnu medrelteed bgaach. uraniig bayjuulj chadah ulsiig l tooj harna. manaid hvni uramd gants atomin tsahilgaan stants alga ban shd
217.51.62.xxx [217.51.62.xxx] 2014-06-24 21:31
Uranyg hamgiin iheer olborlodog Niger ulsyg delhii tegeed yagaad hynahgui, uuh us, gazar ntugiig ni ni tsatsragaar horduulchihsan yum be? Areva tend 50 jil olborlood Nigerchuud hamgiin yaduu heveeree baigaag ene uran olborloj hugjine gej yariad baigaa humuus tailbarlaval yamar ve?
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-24 21:22
vхэх нь ойртсон тэнэг чинь vр хvvхэдгvй юм байх даа?
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2014-06-24 20:54
ЭНЭ ХОЦРОГДСОН ХӨГШИН ГАРТ МӨНГӨ ӨГЧИХГҮЙ ЮУ даа ӨӨРИЙНХ НЬ ҮР ХҮҮХЭД ХАМААТАН САДАН ТЭГЭЭД ЭРҮҮЛ САРУУЛ ЮМУУ ЦАГААНДАА ГАРСАН ГАР БАЙНА ДОО УРАН УУГААД ӨӨРӨӨ ЭРҮҮЛ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА ТЭГВЭЛ ХЭДЭН ЛИТР ХЭДЭН КГ ААР НЬ УУЧИХ ТЭГЭЭД ТАНЫГ ХАРАЯ ХУДЛАА ХУЦААД БАЙХ ЮМ ХӨГШИН БУУНЫ НОХОЙ
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-06-24 20:35
Zuw Shde bid xugjiumuur bn mongol Oron xugjix xeregtei mal shigeeeee MALNUUD xugjvvleed gvi get yumaaa
217.51.62.xxx [217.51.62.xxx] 2014-06-24 20:30
mal uhsen ni hudlaa yum baih daa tegeed. Shinjileh uhaanyh ni huvid hurtel togtoogdchihood baigaa biz dee? Selen ni urantai hamt gazryn gunees garch ireed horduulaad baigaa gee bizdee. Arevagiin ajilchid bollontoi us uuj baigaa sh dee..Arevad ajillaj baisan us ni guujiad halzan bolson zaluu baigaa sh dee. ene hun bas tsagaandaa garchee. Tegshbayar tatvar tulugchdiin mungiig iimerhuu humuust taraaj baigaa gee biz dee. esvel Eagle tv, ugluunii shuudan, news.mn
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-24 20:04
аревагийн б у у н ы нохой н о х о й Жаяа гуай ичсэндээ улаанбаатарынхныг уран уудаг гэж айлгаал кккк
122.254.111.xxx [122.254.111.xxx] 2014-06-24 18:43
зүгээр л шинжлэх ухаанч байж болдогггүй юм байх даа. нэг л их эх орон гэж худлаа цээжээ дэлдсэн улсаар дүүрч байна даа Монгол. доорх сэтгэгдлүүдийг өнөө иргэний нийгмийнхэн бичээд байгаа юм биш үү. тэдэнд юм сайн унш, мэдлэгж гэж л зөвлөе дөө
84.226.56.xxx [84.226.56.xxx] 2014-06-24 17:31
Mongol uls dendyy zoohon hyn amtai, gazar ihtei oron eldviin hereggui zuileer oroldolgui , zugeeer l naad ulsaa hogjyyleh heregtei, dendyy ih bolomj baina, um meddeggui darga nariig l hyanah heregtei, medlegtei bolovson hychnyydiig songoj baival Mongol uls zugeer bayan uls bolohod amarhan bna. Daahgui nohoi buluu huraana gej bolovsrol muutai hymyys ayultai togloomoor toglood demii shdee. Tor ulsaa zov udirdaj chadval Mongoliin hyn byr bayan , bololzootoi bolovroltoi bolohod ih amarhan baina shdee. Toriin ajiltanguud ajlaa hiij surah , uhamsar soeloo deeshlyyl tegeed l bolooshdee
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-24 17:26
арева-гаас хэдэн ногоог авсан бэ?
182.160.2.xxx [182.160.2.xxx] 2014-06-24 16:05
hunii bied baga hemjeenii alt bii,mod hegiigee alah ium b.na daa
182.160.2.xxx [182.160.2.xxx] 2014-06-24 16:01
bugdeeree ulsiin zardlaar orost,mon busad orond sursan.Ever ni urgajee ergeed eh ornoo morgoj, horsond bui etseg ,ehiinhee jsiig uhaj zarah shiv dee
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2014-06-24 16:00
Монгол уг нь болдог бол заавал ийм эрсдэл дагуулсан зүйлийг ашиглах хэргүй л байгаан яагаад ингээд зүтгээд байна гэхээр хэдэн эх ороноо худалдсан хөгийн эрх мэдэлтэй улсуудын ашиг л яваад байхийм даа 16 онд үндсээр нь цэвэрлээд үзүүл яасын
182.160.2.xxx [182.160.2.xxx] 2014-06-24 15:58
ene hund uls heregguy boljee
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-06-24 15:44
тийм шүү
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-06-24 15:44
МОНГОЛЧУУД бидэнд УРАН Хэрэггуй.

Бидэнтэй нэгдээрэй