ХӨСҮТ-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Томуу, томуу төст өвчнөөр өвдөж байгаа иргэдийн хувьд 0-5 хүртэлх насныхан 40 хувийг эзэлж байна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 60 хувийг 0-5 насныхан эзэлж байна. Улсын хэмжээнд дэгдэлт алаг цоог. Хоёр аймагт идэвхжлийн түвшинд. Нийслэлийн дүүргүүдээс Багануурт харьцангуй өндөр. Сургуулийн хичээл эхэлснээр дараагийн дэгдэлт бий болж болзошгүй учраас нэмэлт оруудыг буулгаагүй хэвээр байна. Улсын хэмжээнд нийт 719 ор дэлгэсэн, үүнээс 353 ор нь нийслэлд. Вакцинжуулалт 95 хувьтай байна гэв.
Мэдээллийн дараа сэтгүүлчид менингококкт халдварын талаарх асуултад ХӨСҮТ-ийн томуугын албаны тархвар судлаач Ч.Уртнасан хариулт өглөө.
-Хоёр сэжигтэй тохиодлын биеийн байдал ямар байгаа вэ?
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д менингококкт халдварын хоёр сэжигтэй тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь дунд зэрэг, тууралт нэмэгдээгүй. Эмчилгээ үргэлжилж байна. Шинжилгээний хариу хоёрдугаар сарын 4-6 хавьцаа гарна. Дээрх хоёр тохиолдол нь Баянзүрх, Баянгол дүүрэгт бүртгэгдсэн.
-Менингококкт халдварын вакцин талаар мэдээлэл өгөөч. Вакцин хэзээ ирж хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэх вэ?
-Менингококкт халдварын вакцины захиалга өгсөн. Хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Олон хүүхдийг хамарч биш зөвхөн голомтод байгаа хүмүүст вакцин хийдэг. Тиймээс бүх хүүхдүүдэд хийх боломжгүй. Сайн дурын үндсэн дээр хийдэг вакцин биш. Тус халдвараас хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга бол хоолойгоо зайлах. Менингококкт халдварын үүсгэгч нь хоолой орчимд 2-8 хоног байдаг. Нийт насанд хүрэгчдийн 15 орчим хувь нь эрүүл нян тээгч нар байдаг. Өөрсдөд нь шинж тэмдэг илрэхгүй өвчлөл байхгүй юм шиг мөртлөө гадагшаа нянгаа тараадаг. Зарим хүмүүс хүйтэн юм уухаар хоолой өвдчихлөө гэдэг. Тэр хүмүүс ерөнхийдөө нян тээгч байх магадлал өндөр. Бид эрүүл нян тээгч нарыг илрүүлэхэд хэцүү. Менингококкт халдварын эх уурхай нь эрүүл нян тээгч нар байдаг. Том, жижиггүй хоолойгоо зайлах хэрэгтэй.
-Хэр их вакцин ирэх вэ. Хэдэн хүүхдийг вакцинжуулалтад хамруулах вэ?
Менингококкт халдварын вакцины захиалгыг ЭМЯ өгсөн. Хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Олон хүүхдийг хамарч биш зөвхөн голомтод байгаа бүх хүмүүст вакцин хийдэг. Тиймээс бүх хүүхдүүдэд хийх боломжгүй. Сайн дурын үндсэн дээр хийдэг вакцин биш. Тус халдвараас хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга бол хоолойгоо зайлах. Энэ өвчин нь өөрөө том дуслын халдвар.Энэ нь өвдсөн хүнтэй 1 метрийн дотор байнга тогтмол харьцдаг байсан хүмүүс л өвдөх эрсдэлтэй. Тиймээс хавьтал болсон хүмүүсийг 10 хоног эмчийн хяналтад байлгадаг.
-Менингококкт халдварын нэгдэлт нэмэгдвэл орны хүрэлцээ хэр байгаа вэ?
-Нийслэлд менингококкт халдварын тохиолдол бүртгэгдлээ гэхэд ХӨСҮТ-д хэвтүүлж эмчилнэ. Орны хүрэлцээ хангалттай байгаа. Мөн Менингококкт халдвар цаг минутаар яригддаг учраас бүр дүүргийн эмнэлгүүд тусгаарлах өрөө бэлэн болгосон.
-Шинжилгээг түргэвчилсэн байдлаар авах боломжтой юу?
-Сэжигтэй тохиолдол ирэхээр шууд шинжилгээгээ аваад эмчилгээ эхэлж байгаа. Шинжилгээний хариуг хүлээлгэхээр бүх арга хэмжээг авч байгаа. Голомтод авах арга хэмжээг гэсэн шуурхай авч ажилладаг. Менингококкт халдварын сэжигтэй тохиолдлыг тээвэрлэх гэж байгаа бол тухайн хүүхдийнхээ биеийг үнэлээд хамгийн ойр байрлах эмнэлгийн байгуулалт очиж тусгаарлах авах аргаа хэмжээг шуурхай авна гэж заасан байдаг. Хугацаа алдах тохиолдол байхгүй. Харин эцэг эхчүүд хүүхэд халуурснаас хош 10-аас дээш цагийн дараа эмнэлэгт хандаж байна. 6-8 цагийн дотор тууралт гарч маш хурдан хүндэрдэг учир эцэг эхчүүд цаг алдалгүй эмнэлэгт хандаарай. Цусархаг тууралт гарсан л бол ХӨСҮТ-д хандах хэрэгтэй.
Ч.Уртнасан: Хоёр сэжигтэй тохиолдлын биеийн байдал нь дунд зэрэг, тууралт нэмэгдээгүй | ||
Үзсэн: 716 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.