АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ирэх сард тангараг өргөж, албан тушаалаа хүлээн авсныхаа дараа Панамын сувгийг буцаан өгөхийг шаардаж магадгүй гэдгээ мэдэгджээ. Панам улс АНУ-ын тэнгисийн цэргийн болон худалдааны хөлөг онгоцуудыг тус сувгаар нэвтрүүлэхэд "хэт өндөр" төлбөр авч байна. Хэрвээ АНУ-аас Панамд үзүүлдэг өгөөмөр сэтгэлийн тусыг хүндэтгэж, ёс зүйн болон хууль эрх зүйн зарчмуудыг дагаж мөрдөхгүй бол АНУ тус сувгийг бүтнээр нь буцааж өгөхийг шаардах болно гэсэн байр суурийг Трамп илэрхийлжээ.
Харин Панам улсын ерөнхийлөгч тус суваг нь хууль ёсны дагуу Панамын эзэмшил болохыг баталж, сувгийн төлбөрийг хэн нэгний хүсэл сонирхолд тааруулахгүй, Панамын бүрэн эрхийг хэлэлцэхгүй гэсэн хариу мэдэгдэл хийсэн байна.
Трамп Панамын сувгийг АНУ-д эргүүлэн өгөх нь зөвхөн Панамын асуудал болохоос биш Хятад болон бусад улс оронд хамаагүй гэдгийг ч онцолжээ. Учир нь Хятад улс сүүлийн жилүүдэд Төв болон Өмнөд Америкийн орнуудтай харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байгаа юм. Панамын сувагт Хятадын шууд оролцоо байхгүй. Гэхдээ Хонгконгийн томоохон групп тус сувгийн хоёр талын боомтуудыг удирддаг юм байна. Панам улсын ерөнхийлөгч Хосе Раул Мулино “Панамын суваг болон түүний ойр орчмын газар нутгийн метр квадрат бүр нь Панам улсад харьяалагддаг, цаашдаа ч ийм байх болно, манай улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал наймааны хэрэгсэл биш, сувгийн төлбөрийг хэн нэгний хүсэлт нийцүүлэн өөрчилдөггүй болохыг анхааруулж, Хятад болон бусад ямар нэг улсын шууд болон шууд бус нөлөө байхгүй гэдгийг мэдэгдсэн байна.
Мөн тэрээр АНУ-ын засаг захиргаатай сайн, хүндэтгэлтэй харилцаагаа хадгалахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлж, Панам, АНУ хоёр хууль бус цагаачлал, хар тамхины наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэг зэрэг аюулгүй байдлын асуудлыг нэн тэргүүнд тавих ёстойг онцолжээ.
АНУ Панамын сувгийг Атлантын болон Номхон далайг холбосон тээврийн гол суваг болгох зорилгоор 20-р зууны эхээр анх бүтээн босгосон. 1977онд Панам улстай гэрээ байгуулснаар сувгийг Панамын хяналтад бүрэн шилжүүлэх зөвшилцөлд хүрснээр 1999 онд тус сувгийн хяналтыг Төв Америкийн Панам улсад бүрэн шилжүүлсэн юм. Одоо Панамын сувгаар жилд 14мянга орчим хөлөг онгоц нэвтэрдэг нь олон улсын далайн худалдааны 2,5%ийг бүрдүүлдэг юм байна. Панамын суваг нь АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хий зэрэг түүхий эдийн экспортын гол усан зам болохын зэрэгцээ Азиас Америкийг чиглэсэн худалдааны гол зам болж байдаг юм.
АНУ-ын хөлөг онгоцноос авдаг төлбөрөө бууруулахгүй бол Панамын сувгийг эргүүлж авна гэж мэдэгдэв | ||
Үзсэн: 955 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.