МҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан "МҮБХ 25 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Эрдэм шинжилгээний хуралд МҮБХ-ноос өнгөрсөн 25 жилд хийсэн ажлаа тайлагнасан юм.
Хуралд академич, түүхийн шинжлэх ухааны доктор Ж.Болдбаатар “Монгол бөх соёлын үнэт өв болох нь”, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ “Монгол бөхийн хөгжлийн шалгуур үзүүлэлт, хүчин зүйлсийн судалгаа”, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж “Монгол бөхийн мэхийн судалгаа”, Соёл судлаач, “Соёлын өвийн төв”-ийн зөвлөх С.Юндэнбат “Дэлхийд данстай Монгол өв” сэдвээр тус тус илтгэл тавив.
МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж "Холбоо байгуулагдсан 25 жилийн хугацаанд Монгол бөхийн түүхэнд байгаагүй 50 шинэ зүйлийг бий болгожээ. Нийгэмд 17 жишиг тогтоож, МҮБХ зах зээлийн нийгэмд ТББ хэрхэн ажиллаж болдгийг харуулсан байна. Мөн шинэ үеийн төрийн бус байгууллага дотроос хамгийн олон тооны ажилтантай Монголдоо рекорд амжилт тогтоожээ. Дэлхийн болон Монголын 10 дээд амжилтыг тогтоож, нийгэмд өгөөжөө өгсөн 10 шийдэл гаргажээ. Тухайлбал, сүмо бөхөд анхны зургаан хүүхдийг явуулсан нь Монгол Улсыг дэлхийд сурталчлах шинэ гарц болсон" гэдгийг онцоллоо.
Мөн тэрээр, "25 жилийн босгон дээр монгол бөхийн шийдэгдээгүй дөрвөн асуудал бий. Энэ нь нэгдүгээрт бөхийн найраа. 1990 оноос өмнө хүч үзэж байсан бөхийн бүрэлдэхүүн өнөөгийн бөхчүүдийн насны өөрчлөлтийг жишиж харахад найраа арилж буйг илтгэнэ. Найраа гэдэг зүйл бол улсын баяр наадмын хэмжээнд үндсэндээ арилсан. Харин аймаг, сумдад устахгүй байгаа. Мөн бөхчүүдийг допингоос салгах, ойлголтын зөрүүг гаргах хэрэгтэй. Монгол бөх бол судалгааны объект. Тийм учраас монгол бөх судлалыг шинжлэх ухааны эргэлтэд оруулах, бие даасан шинжлэх ухаан болгон хөгжүүлэхэд МҮБХ хүрч ажиллах ёстой. Оптикийн эрдэмтдийг оролцуулсан тусгай нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байна” гэв.
МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, “Бидний анхны алсын хараатай нэг зорилго бол Монгол бөх, бөхчүүдээ дээдлэх үзлийг нийгэмд шинэ шатанд гарган төлөвшүүлэх ажил байсан юм. Энэ бодлого сайн хэрэгжсэний буянд улс, аймгийн цолтой бөхчүүд хувийн компанийн нэрээр барилдаж, тэндээсээ цалинждаг. Улсын цол хүртсэн бөхдөө байгууллага, нутаг усныхан нь байр орон, унаа машин бэлэглэдэг. Одоо бөхчүүд тодорхой гаргасан хуваарийн дагуу жилд 30-40 барилдаанд оролцож, бай шагналаа хүртэж байгаа. Чухам энд л байнгын бэлтгэл, сургуулилт болж мэргэжлийн түвшинд хөгжих боломж нь болдог” гэсэн юм. Тус эрдэм шинжилгээний хурал өнөөдөр өндөрлөнө.
Р.Нямдорж: 25 жилийн босгон дээр монгол бөхийн шийдэгдээгүй дөрвөн асуудал бий | ||
Үзсэн: 2898 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.