Шууд Chart

Манай улсад 42 халуун рашаан байдаг

2016-04-01 10:24:54

Монгол орны нутаг дэвсгэрт олон улсын рашааны эмчилгээний зориулалтын шалгуурыг хангаж чадах 130 гаруй халуун, хүйтэн рашааны орд байдаг. Үүний дотор халуун рашаан  42, халуун уур 1, нүүрс хүчлийн хүйтэн рашаан 60 гаруй, рашаантай төстэй усны үелэл 30 шахам, эмчилгээний онцгой бүрэлдэхүүнгүй боловч эмчилгээнд тустай 10 шахам усны илрэл байдаг аж. Мөн 270 гаруй рашаантай төстэй харз, булгууд байна.

Шинжлэх ухааны үүднээс тайлбарлахад, "рашаан" гэдэг нь физикийн болон химийн өвөрмөц шинж чанар бүхий эмчилгээний ач холбогдолтой байгалийн ус, шаврыг хэлдэг. Харин "рашааны орд" гэж газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтсон рашаан агуулж байгаа газрыг хэлнэ.

Уг мэдээлэлтэй холбогдуулан зарим рашааны талаарх мэдээллийг хүргэе.

“Шаргалжуут” рашаан

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт буюу Улаанбаатар хотоос 650 км-ийн зайтай байдаг. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад толгойн энгэрт байх боржин чулуун дундаас оргилон урсах халууны хэмжээгээрээ өөр хоорондоо харилцан адилгүй 100 гаруй булаг, рашаан ундаргаас бүрддэг. Шаргалжуутын рашаан бүр нь хүний биеийн эрхтнүүдийг зориуд урлан тавьсан мэт сонин зүй тогтолтой. Жишээ нь, шүдний өвчинд сайн рашаан нь яг л шүд мэт хэлбэртэй хаднаас оргилон гарч байдаг ажээ.

Хужиртын халуун рашаан

Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт байрлах бөгөөд нийслэл хотоос 290 км-ийн зайтай. Карбонат-сульфат-натри-кальцийн найрлагатай, фторт азотын халуун рашаан бөгөөд үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед голдуу хэрэглэдэг.

Нийтэлсэн: О.Энхмаа

Манай улсад 42 халуун рашаан байдаг   
Үзсэн: 14245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
уянга [66.181.169.xxx] 2018-05-25 11:05
ene odoo tegeed medeelel vv hagas dutuu ym hiicheed busad ni haana baigaan shal balai ym
Anar [202.9.43.xxx] 2017-02-21 18:48
Haana baidag yamar rashaan bolhiig ni bicheech
towshoo [202.9.43.xxx] 2017-02-20 21:05
Neeh heregtei medeelel alga

Бидэнтэй нэгдээрэй