![](/uploads/201403/news/thumb/cf5af9cbee3f2aba6a99678f704c3346_x3.gif)
Тамхинаас гаргахын тулд никотин орлох үйлчилгээтэй бэлдмэл хэрэглэх, сэтгэл заслын эмчилгээ, ховсдох эмчилгээ, зүүний эмчилгээ, лазерийн эмчилгээ зэрэг олон төрлийн эмчилгээг хийдэг.
Сэтгэл засалчид амьсгалын дасгал, цэгэн иллэгийг эмчилгээний гол хэрэгсэл гэж үздэг. Тамхи олон жил татсан хүнд тамхи нь бие махбодийн хэрэгцээ болчихдог тул түүнээс гаргах эмчилгээг л тэд чухалчилдаг. Харин тамхи татах зуршлыг хувь хүн өөрөө амархан засч чадна гэж тэд нотлож байна.
Мөн дорно дахины анагаах ухааныг энэ зорилгоор хэрэглэхэд үр дүн сайн гэдэг. Эрт үеэс уламжилж ирсэн зүү эмчилгээг Францын эртэмтэн Ножье судлаж чихний хэд хэдэн цэгт зүү тавих аргыг хамгийн үр дүнтэй гэж нотложээ.
Зүү эмчилгээг өдөр бүр 30-40 минут хийх ёстой. Ингэхдээ зүүний курс эмчилгээг эхлэхээс өмнө гэртээ буй тамхины дуршлыг сэдрээгч бүх эд зүйлсийг зайлуулсан байх хэрэгтэй аж. Эхний зүү тавилтын дараа 12 цаг тамхинд уруулаа ч хүргэж болохгүй. Хэрэв тамхи татвал эмчилгээний үр дүн “салхинд хийсэх” мэт л алга болно.
Та курс эмчилгээг эхэлсэн л бол битгий таслаарай. Эмчилгээний явцад тамхины үйлчлэл хүчтэй нөлөөлж дотор эвгүйрч болзошгүй. Харин курс эмчилгээний сүүлээр тамхи татах хүсэлгүй болдог.
Ер нь тамхинаас огцом татгалзах нь тун ховор тохиолдол гэнэ. Хэрэв ийм тохиолдол гарвал эмчилгээний үр дүн 90 хувьтай байдаг. Тамхиа хаяснаас эхлэн хүний цусан дахь никотины хувь тогтмол буурдаг ч бүрэн хоргүйжилт жилийн дараа л болно.
Эмчилгээ эхэлснээс сарын дараагаас амьсгалын эрхтний хэвийн ажиллагаа сэргэж, амьсгаа гүн авахын зэрэгцээ амьдралын идэвхи сэргэж, сэргэлэн цовоо болдог юм байна.
Ихэнх бүсгүйчүүд тамхинаас гармагц таргална гэсэн айдастай байдаг. Үнэндээ бол та хоолны дэглэм сахиж чадвал таны жин 2,5 – 3 килограммаар л нэмэгдэнэ.
Хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн дэргэд тамхи татах нь хамгийн урхагтай зүйл. Тамхи татах үед тамхины хорны гуравны хоёр нь тамхичны уушиганд бус харин агаарт тархдагийг та мэдэх үү.
Тамхинаас татгалзсаны дараа та өглөө бүр амьсгалын дасгал хийж байх хэрэгтэй.
Эхний гурван сард ууранд суух, халуун онгоцонд ор. Тусгай дэглэмээр ч хоолло. Ингэхдээ өдөрт гурван литр шингэн уух шаардлагатай. Учир нь жимсний шүүс, рашаан хүний бие махбодиос хорыг гадагшлуулдаг юм.
Мөн шарсан, давс ихтэй хоол, хүчтэй цай, кофе, согтууруулах ундааны зүйлийг аль болох хэрэглэхгүй байхыг хичээ. Учир нь энэ бүгд тамхи татах дуршлыг өдөөдөг юм.
Бас гоймон, гурилан бүтээгдэхүүнийг бага хэрэглэ. Харин ногоо, жимсийг өдөрт 600 граммаас доошгүй идэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ өдөр бүр 1.5-2 цаг гадаа салхилж явган алх. Гүйж ч болох юм байна.
Тамхинаас гарах арга | ||
Үзсэн: 5848 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.