Шууд Chart

Коронавирусний халдварын цаг үе гэрэл зурагчдын дуранд...

2020-12-05 09:13:15

Дэлхий нийтээр өнөө цагт түмэн олныг түгшүүлж,олон ч хүний амийг авч, дэлхийн засгийн хүчирхэг бүтцүүдийг нураасан коронавирусийг хятадын Ухань хотоос үүсэлтэй л гэж бодог. Гэвч коронавирусний халдварын анхны тохиолдол хаана, хэрхэн гарсан тухай асуултад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага одоо ч хариулт өгч чадаагүй байна.

Судлаачид түүний үүх түүхийг ухан, эмч нар хүмүүсийн амийг аварч, улс орнууд хөл хориогоор өвчний тархалтыг тогтоож, эрдэмтэд вирусний эсрэг вакциныг гаргахаар хүчин чармайлтаа дайчилж байхад гэрэл зурагчид ч бас зүгээр суусангүй.

Нийтийг хамарсан халдварт өвчинтэй хүн төрөлхтөн хэрхэн тэмцэж буй харуулсан тэдний гэрэл зургуудаас та бүхэнд хүргэж байна. Эдгээр нь 2020 оны шилдэг гэрэл зургууд...

Нэгдүгээр сарын 25. Эмнэлгийн ажилтнууд БНХАУ-ын Ухань хотын Улаан загалмайн эмнэлэгт өвчтөнөө авчирч буй байдал.  Коронавирусний тухай анхны мэдээ Хятадын төв хэсгийн Хубэй мужийн 11 сая хүн амтай Вухан хотоос эхлэлтэй... /Photo by Hector Retamal/


1 дүгээр сарын 28.  Хятадын Өрөмч хотод Лю Жун хайртай хүнтэйгээ салах ёс гүйцэтгэж байна. Тэрбээр БНХАУ-ын Ухань хотыг зорих эмнэлгийн багийн бүрэлдэхүүнд багтжээ. /Photo by Chine Nouvelle/


1 дүгээр сарын 30. Хүүхдүүд Бээжингийн нийслэл нисэх онгоцны буудал дээр нислэгээ хүлээж байхдаа хуванцар савыг түр зуурын маск болгон өмсжээ. Хүмүүс Ковид-19-ийн тархалтыг удаашруулахыг хичээж, өөрийгөө хамгаалахын тулд амны хаалт хэрэглэх нь олон оронд түгээмэл үзэгдэл болж эхэлсэн байдаг. /Photo by Kevin Frayer/


1 дүгээр сарын 31: АНУ-ын Харшлын ба Халдварт Өвчин Судлалын Үндэсний Хүрээлэнгийн захирал, доктор Антони Фаучи Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр... Энэ өдөр АНУ-д нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал зарлаж, Хятадад зочилсон гадаадын иргэдийг тус улсад нэвтрэхийг хориглосон байна. /Photo by Amanda Andrade-Rhoades/


2 дугаар сарын 16. БНХАУ-ын Шанхай хотын худалдааны бүс. Ноходдоо амны хаалт зүүсэн үйлчлүүлэгч... /Photo by Aly Song/


2 дугаар сарын 26. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн бага хурлын үеэр коронавирусний эсрэг явуулах Цагаан ордны хариу арга хэмжээг танилцуулж байгаа нь... /Photo by Carlos Barria/


3 дугаар сарын 6: Саудын Арабын Мекка хотод коронавирусний халдвар нэмэгдсэний улмаас Исламын шашны хамгийн ариун газар болох Их сүм дэх Каабаг хашаалан тусгаарласан байдал. Энгийн цаг үед энд ихэвчлэн хүмүүсээр хүрээлэгдсэн байдаг. /Photo by Bandar Aldandani/


3 дугаар сарын 10: АНУ-ын Калифорни муж. Олон хоногоор тусгаарлагдсан байсан зорчигчдыг онгоцноос буулгаж буй дүр зураг /Photo by Josh Edelson/


3 дугаар сарын 11: АНУ-ын Вашингтон мужийн Киркландад байрлах асрамжийн газарт Лори Спенсер гэгч эмэгтэй өөрийн ээж 81 настай Жуди Шэйптэй уулзаж байна. Энэ газар АНУ-д гарсан коронавирусний дэгдэлтийн эхний голомт болсон бөгөөд шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүсийн дунд Shape багтжээ. Тэрбээр одоо бол эдгэрсэн. /Photo by Jason Redmond/


3 дугаар сарын 13. Италийн Милан хотын шарил хадгалах газар. /Photo by Gabriele Galimberti/


3 дугаар сарын 13: Италийн Кремона дахь эмнэлгийн сувилагчийн сэтгэл эмзэглэм агшин...  /By Paolo Miranda/


3 дугаар сарын 15: Ватикан дах хоосон Гэгээн Петрийн талбай. Коронавирусний халдварын дэгдэлтээс шалтгаалан Ромын Пап Гэгээн хутагт Францис хоосон, эл хуль талбай руу гараараа даллан адислалаа хүргэж байна. Учир нь энэ үед олон улс оронд бүх нийтийн хөл хорио тогтоосон цаг үе байв. /Photo by Vatican News/


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бичсэн тэмдэглэлээс Цагаан ордонд коронавирусний талаар ярихдаа "Корона" гэсэн үгийн оронд "Хятад" гэж орлуулсныг харж болно. /Photo by Jabin Botsford/


3 дугаар сарын 22.  Италийн Жиуссано сүмийн гэгээнтэн Жузеппе Корбари ням гарагийн номлолын үеэр сүмийнхээ сүсэгтнүүдээс ирүүлсэн гэрэл зургуудыг өмнөө байрлуулсан байна. Коронавирусний цар тахлын үеэр шашны олон үйлчилгээг онлайнаар цацаж байгаа бөгөөд ингэснээр хүмүүс  мөргөл үйлдэх боломжтой болжээ. /Photo by Piero Cruciatti/


3 дугаар сарын 26. Дуурийн дуучин Стефан Сенечал Парист байрныхаа цонхоор хөршүүддээ зориулж дуулж байна. Энэ бол Францад хатуу хөл хорионд байгаа 10 дахь өдөр байв. /Photo by Philippe Lopez/


3 дугаар сарын 28: Коронавирусний цар тахлын улмаас Токио дахь Бизнесийн их сургуулийн төгсөлтийн ёслолд робот ашиглан виртуал үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Төгсөгчид өөрсдийгөө роботоор орлуулсан байдал... /Photo by BBT University/


3 дугаар сарын 31. Хатуу хөл хорионы үеэр Уэльсийн Ландудно хотын нам гүм гудамжаар уулын ямаа тэнүүчилж байгаа нь... /Photo by Christopher Furlong/


4 дүгээр сарын 3. Тайландын Самут Пракан мужийн эмнэлэгт коронавирусний халдвараас хамгаалах зорилгоор сувилагч нярай хүүхдийн нүүрний хамгаалалтыг ттааруулж байна... /Photo by Paolo Hospital Samutprakarn/


4 дүгээр сарын 6.  Яаралтай эмнэлгийн ажилчид Нью-Йоркийн нэгэн айлд коронавирусний өвчтөнд эмчилгээ хийж байна.  92 настай энэ өвчтөнд амьсгалын аппарат залгасан ч хоёр долоо хоногийн дараа нас барсан гэж ар гэрийнхэн нь мэдэгдсэн байдаг. /Photo by John Moore/


4-р сарын 9. АНУ-ын Нью Йорк хотын нийтийн оршуулгын газар болох Харт арал дээр коронавирусны халдвараар нас барсан иргэдийн шарилыг нутаглуулж байна. Тухайн үед Нью Йорк нь АНУ-ын коронавирусний дэгдэлтийн голомт байв. /Photo by Lucas Jackson/


4 дүгээр сарын 9. Сан Антонио хотын авто зогсоол. Хүнсний сангаас хоол тарааж эхлэхийг автомашиндаа хүлээж буй хүмүүс... Коронавируснийцартахлын улмаас сая сая Америкчууд ажилгүй болж, гэр бүлүүд ийнхүү хүнс түгээхийг хүлээх болжээ. /Photo by William Luther/


4 дүгээр сарын 16. Газын зурвас дахь Бейт Лахиа хотод хоол хийж байхдаа байцаагаар хийсэн нүүрний хаалтаар хүүхдүүдээ хамгаалж байгаа нь... /Photo by Mohammed Abed/

Үргэлжлэл бий...


Коронавирусний халдварын цаг үе гэрэл зурагчдын дуранд...  
Үзсэн: 2256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй