![](/uploads/202107/news/thumb/8182f9d1ed8366240d81b532a5eb45f3_x3.jpg)
Сүхбаатарт аймагт худагт унасан мануулыг 15 хоногийн дараа гаргаж авахад жижгэрч турсан ч амьд байжээ. Тэгэхээр мануул үнэхээр тэсвэр сайтай амьтан аж. Муурын төрөл учраас идэш тэжээлээ үүрэндээ нөөцөлчихдөг, цасан шуурганд үүрнээсээ гарахгүй өл сайн даадаг.
Хүний нүдэнд төдийлөн харагдахгүйгээр нуугдаж, сэм амьдарч чаддаг нь сэргэлэн зантайг илтгэнэ. Мөн хүнд бараг үзэгддэггүй, хоорондоо ч бараг таардаггүй тул дархлааны систем нь муу хөгжсөн, тиймээс тоо толгойн өсөлт нь удаан амьтан юм.
Мануулыг тэжээмэл нөхцөлд үржүүлэхэд хэцүү. Хэдийгээр зулзагалдаг боловч халдварын улмаас амьд гарах хувь нь бага байдаг. ОХУ, БНХАУ-д "Улаан ном"-д орсон бол манайд ховордож болзошгүй ангилалд байдаг.
Гэрийн муурны дайтай хэмжээтэй 60 см урт биетэй, 25 см урт сүүлтэй, дунджаар 3.6 кг жинтэй. Үс нь босоо судал бүхий зосон улаан өнгөтэй боловч их үстэй тул бараг харагддаггүй.
Мануул бусад мийнээс ялгагдах хэд хэдэн өвөрмөц шинжтэй. Хамгийн сонирхолтой нь дугуй хүүхэн хараатай. Хөл нь богино, бандгар, үс нь урт, өтгөн. Үсний өнгө улирлаа даган өөрчлөгдөнө. Өвөл нь сааралдуу, хээ багатай байдаг. Чих нь доошоо байдаг тул ууль мэт төрхтэй болдог. Харьцангуй хавтгай нүүртэй тул мануулыг Перс муурны үүлдрийн өвөг гэж ташаа үзэж байжээ.
Мануул Азийн тал хээрт 1000-4000 орчим метрийн өндөрт нутагладаг. Мэрэгч, шувуудаар хооллоно. Хөдөө аж ахуйн хортон мэрэгчдээр хооллодог тул, ашигтайд тооцогддог. Гэхдээ мэрэгчдийг хордуулж устгаж байгаа нь мануулд мөн сөргөөр нөлөөлдөг байна.
Мануул маш сэргэлэн амьтан | ||
Үзсэн: 2274 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.