Шууд Chart

Тэр жинхэнэ популист

2015-07-02 10:39:24

Өчигдөр МУГЖ дуучин С.Жавхлангийн төв талбай дээр үсээ хусуулсан явдал олон хүний ярианы сэдэв боллоо. Дуучин С.Жавхлан өөрийг нь дэмжиж буй хэдэн хүний хамт олон нийтийн өмнө үсээ хусуулсан. Гэхдээ юуны тулд гэдэг нь тодорхойгүйгээр зүгээр л ерөнхийд нь төр засгийг эсэргүүцэж ийм үйлдэл хийлээ гэсэн. Тэгвэл төр засгийн бодлогын яг юуг нь эсэргүүцээд байгаа юм бэ гэхээр бас л тодорхойгүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг, УИХ-ын 76 гишүүнийг, ер нь л болж бүтэхгүй байгаа бүх зүйлийг л эсэргүүцэж байгаа юм гэсэн. Түүнийхээр бол “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж огцор” гээд л үсээ хусуулсны дараа Ерөнхийлөгч огцрох ёстой бололтой. Ямар үлгэрт гардаг ид шидийн дохиураар дохиж байгаа биш дээ. Монгол Улс Үндсэн хуультай, парламентат төртэй шүү дээ. 

С.Жавхлангийн энэ үйлдлийг хөндлөнгөөс харсан ямар ч хүн түүнийг популист гэж хэлэхээр байлаа. Нэгэнт тэр өөрөө улс төр ярьж, сонгуульд хүртэл нэрээ дэвшүүлж явсан болохоор зүгээр нэг эх оронч хүний үйлдлийг улс төржүүллээ гэж өмөөрөх ямар ч үндэслэл алга.
 
Нэлээд хэдэн жилийн өмнө нийтийн дууны “ханхүү” хэмээн цоллуулж байх цагтаа нийслэлд цөөхөн харагддаг “хаммер жийп” унан тансаглаж явсан дуучин маань гэнэт л эх орноо гэсэн халуун сэтгэлтэйгээ мэдэрч, түмний нэрийг барин төр засгийг эсэргүүцэж эхэлжээ. Улс төрийн хэллэгээр бол үүнийг популизм гэнэ. Товчлон тайлбарлавал төрийг удирдахад ард түмэн шууд нөлөөлж байхыг хүсэх, мөн ард түмэнд төрийн төлөөллийн институтад үл итгэх үзэл санааг суулгаж, улмаар хүнд суртал, авлигалыг шүүмжлэх явдал юм.
 
 
Зарим улс төр судлаачид популизмыг тулгамдсан асуудлыг хялбарчлан тайлбарлах, алдартай жирийн болхи уриа лоозонд олон түмний дуулгавартай дагах байдал, уг дуулгавартай чанарыг ашиглахыг эрмэлзсэн улс төрийн хуурмаг сүржин явдал ч гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, хэн ч хэлж болох хамгийн энгийн хэрнээ хэзээд байж байдаг болхи зүйлүүдийг ард түмэнд хамаатуулж тэдний өмнөөс сайн сайхан зүйлийг бүтээхээр тэмцэж байгаа мэтээр харагдах. Жишээ нь, иргэдээс их хэмжээний татвар авч байна, тойргоос сонгогдсон гишүүд ард түмний төлөө юу ч хийхгүй байна гэх мэтийг тэд өгүүлдэг. Энэ үүднээс харвал С.Жавхлан жинхэнэ популист. Гэхдээ бохир аргаар үүнийг хийдэг. Учир нь жинхэнэ улс төрч биш учраас өөрөө зөвхөн “эх оронч” гэсэн имижээрээ л байдаг. Магадгүй нөгөө талаас нь харвал С.Жавхлан улс төрийн мэдлэггүй учраас өөрөө ч мэдэлгүй хийж буй үйлдлүүд нь популизм болдог байх талтай юм.
 
С.Жавхланг дагагчид түүнийг жинхэнэ эх оронч гэдэг. Өөрөө ч гэсэн “Монголын ёс заншил дэлхийд гараасай. Монголын газар нутаг бүрэн бүтэн байгаасай гэж хүсдэг” хэмээн ярьдаг. Гэхдээ нийтийн өмнө үсээ хусууллаа гээд Монголын ёс заншил дэлхийд гарна гэхэд эргэлзээтэй л юм. Насанд хүрч шийдвэр гаргах түвшинд очсон, тэр дундаа өөрийнх нь үгийг олон хүн сонсож байдаг бол ядаж жаахан ч гэсэн логиктой сэтгэж, ярьж, үйлдэж байх нь зөв.
 
Логиктой сэтгэх талаар ярихад түүний хамгийн их ярьдаг зүйл нь хувьсгал хийх. Хувьсгал гэдгийгээ шинэчлэл “Монголчлол” гэсэн утгатай гэж тайлбарладаг. Өмсөх хувцас, идэх хоол, тэмдэглэдэг баяр гээд бүхий л зүйлээ монголчилж тэр ч бүү хэл, хэлдэг үгнүүдээ хүртэл монголчлох ёстой юм гэнэ. Тухайлбал, мань дуучны тайлбарласнаар “ардчилал” гэдэг үг бол ардыг чилээж алагчлах эсвэл алах гэсэн утгатай. Харин “гишүүн” гэдэг бол мод гэсэн утгатай гэнэ. Тэгэхээр УИХ-ын 76 гишүүн бол хоосон 76 хуурай мөчир. Зүгээр нэг гишүүн учраас цэцэглэж ургахгүй. Тэдэнд Монгол гэсэн сэтгэл байхгүй. Харин зүгээр л хуурай мөчир учраас өөрөө л сайхан услагдаж илжирч хэвтэх гээд байдаг гэж байна.
 
Түүнчлэн “хөрөнгө” гэдэг үгийнхээ үндсийг харахаар хөрсөн, хөлдсөн гэдэг язгуур утга явж байгаа учраас энэ үгийг хэл зүйгээс бүрэн авч хаях ёстой юм гэнэ. Тэгэхээр хөрөнгө оруулалт гэх ойлголт ч хэрэггүй болно гэсэн үг. Мөн “нам” гэдэг бол намхан, дорой, сул байх гэсэн утгатай аж. Гэтэл бид нар өндөр заяатай Монголчууд. Яагаад намыг бүл гэж нэрлэж болдоггүй юм бэ гэсэн.
 
 
“Үл үзэгдэх” мөрөөдөл ярьдаг хүмүүсийн хамгийн их хэлдэг үг нь “Өндөр заяат Монголчууд”. Бид өндөр заяат Монголчууд учраас өлсөх учиргүй л гэнэ. Хэн ч хөдөлмөр хийлгүй дээшээ хараад хэвтээд байвал өлсөж л таарна шүү дээ. Энэ бол эсэргүүцлийн хамгийн дээд хэлбэртээ шилжиж үсээ хусуулсан дуучны “Монголчлох” хувьсгал хийх хамгийн наад захын үйлдэл.
 
Цаашаа үргэлжлэх юм бол уул уурхай, гаднын хөрөнгө оруулагчид гэдгийг мартаад хил гаалиа хаагаад л бүгэх бололтой юм. Нэг удаа дуучин маань “Хэрэв таны ярьж байгаагаар ингэж хувьсгал хийх юм бол манай улс хойд Солонгос шиг болчих юм биш үү” гэж асуухад “Монголчуудын заяа гэж бий. Монгол бол ямар нэгэн өөр улстай харьцуулагдах хэмжээний улс биш” гэж хариулж байлаа. Популист уриа лоозонгууд бодитой бус байдаг учраас түүнд хэрхэн хүрэх тухай тодорхой арга зам байдаггүй гэдгийг л харуулж байгаа юм.
 
Хэл зүйн дүрмээсээ хөрөнгө, хөрөнгө оруулалт гэдэг үгийг хасья гэж ярихынхаа өмнө ядаж эхлээд эдийн засгийн хэдэн ном уншаад мэргэжлийн багш нараас зөвлөгөө авчих хэрэгтэй санагдсан. Бас Ерөнхийлөгч огцор гэж талбай дээр үсээ хусахынхаа өмнө эрх зүйн онолын хэдэн ном уншаад манай улсад төрийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар бүрэн ойлголттой болчих хэрэгтэй л баймаар бодогдов. Хэрэв жаахан ч гэсэн юм уншсан бол ядаж л “Эрүүл мэндийн сайд түлэгдсэн хүүд мөнгө өгсөнгүй. Худлаа зарчим яриад л суугаад байна” гэж хэлэхгүй л байсан байх. Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд хүн айл бүрт очоод өвдсөн хүн бүрийн мөнгийг халааснаасаа гаргаж өгдөг жишээг тэр ямар парламентат төрөөс олж харсан нь бас л гайхалтай.
 
Жастин Капла 35 тэрбум төгрөг залилчихаад манай улсаас явсан болохоор би татвар төлөхгүй гэнэ. Тэр 35 тэрбум төгрөгийг манай улсад төлүүлэх шүүхийн шийдвэр гарчихсан байгаа гэдгийг яагаад ойлгож болдоггүй юм бэ. Харин ч өөрийнх нь төлдөг татварын мөнгөөр тэр түлэгдсэн хүүг гадаадад явахад эмчилгээнийх нь зардлын тодорхой хувийг төлнө гэдгийг яагаад ойлгодоггүй юм бол... Хий дэмий л би эх оронч гэж цээжээ дэлдэж байхын оронд хамгийн наад захын нийгэм гэх ойлголтод багтаж байгаа төрийн интитуцийн үйл ажиллагааг ойлгодог байх хэрэгтэй баймаар. 
 
Парламентын тогтолцоотой, нэгэнт хуулиар бүх зүйл зохицуулагддаг улсад тэнд нэг хүн үсээ хуслаа гээд хууль өөрчлөгдөхгүй. Харин түүний оронд өөрийн өөрчлөхийг хүсч байгаа зүйлээ эхлээд тодорхой болгох хэрэгтэй. Харин дараа нь түүнийг өөрчлөх ямар арга замууд байж болохыг гаргаж ирж түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын дэргэд Өргөдлийн байнгын хороо гэж бий. Иргэд өргөдлийн байнгын хороонд санал хүсэлтээ өгөөд тэр нь хуульд заасан хэмжээг бүрдүүлэх юм бол УИХ-аар хэлэлцэгдэх хүртэл хэмжээнд очиж болно. Тэрнээс юу нь тодорхойгүй нэг өөрчлөлтийн талаар л яриад байх нь ямар ч үр дүнд хүрэхгүй. Шуудхан хэлэхэд, хэдэн настайчууд болоод өөрийнх нь “үл үзэгдэгч” өөрчлөлтийг үл харагч байдлаар дэмждэг хэдэн нөхдийн цөсийг хөөргөхөөс хэтрэхгүй.
 
 
Манай өвөг дээдэс газар шороо ухалгүйгээр амьдарч болоод байсан болохоор одоо бид ч гэсэн тэгж амьдарч болно гэх юм. Гэхдээ яаж. Ингэж ярихаасаа өмнө манай улсын нийт төсвийн хичнээн хувь нь гадны хөрөнгө оруулагчдаас бүрддэг гэдгийг эхлээд нэг харчих хэрэгтэй. Нэгэнт уул уурхайн хараат улс гэдгээ хүлээн зөвшөөрөх цаг нь болчихоод байхад өнөөх л “үл үзэгдэгч” байдлаар газар шороогоо ухуулахгүй гэж хэдэрлэж суухын оронд гаднаас орж ирж буй мөнгөн урсгалыг яаж иргэдийнхээ гар дээр очдог мөнгө болгох, тэр томоохон төслүүдийг яаж зөв аргаар урагшлуулах талаар төсөл бичээд ард түмэндээ тайлбарламаар юм. За больё, нэгэнт өвөг дээдэс маань газар шороогоо ухалгүй амьдраад байж болсон юм гээд бүгдийг нь хав даръя. Тэгвэл бид хаанаас хөрөнгө олж амьдрах вэ. Бидэнд дотооддоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд гадаад зах зээлд борлуулж ашиг олох боломжтой хичнээн үйлдвэр байгаа билээ. Ноолууран оймс хийгээд олон улсад борлуулж болно гэж үү. Энэ чинь арван өрхийг тэжээх боломж болохоос биш Монгол Улсыг тэжээх боломж биш. Харин өнөө популистуудын хэлдэг төр засаг чинь арван жилийн дараа ийм боломжийг бий болгохын тулд өнөөдөр уул уурхайгаас орж ирсэн хөрөнгийг иргэдэд өгч үйлдвэр бариулаад байгаа юм.
 
Хамгийн энгийн, дунд сургуулийн хүүхдүүд ч Нийгмийн ухааны хичээлээрээ ойлгочихож болох тогтолцооны шинжтэй энэ мэт зүйлүүдийг эхлээд ойлгосныхоо дараа “Би эх оронч” гэж цээжээ дэлдэж болох байх. Манай улс дэлхийн бөмбөрцөг дээр амьдарч байна. Бид дэлхийн бүх улстай даяарчилж нэгэнт бий болсон олон улсын тогтолцоонд орсон учраас хилээ хаагаад зөвхөн Монголоороо амьдарна гэж мөрөөдөхөө болих хэрэгтэй болов уу. Харин түүний оронд Монгол ёс заншил, өв уламжлал, сэтгэлгээг хөгжиж буй нийгэмд хэрхэн шингээж авч үлдэх вэ гэдэг төлөвлөгөө боловсруул. Гэхдээ хий хоосон уриа лоозон биш үйл ажиллагаа болж хэрэгжихээр бодит төлөвлөгөө чухал гэдгийг санах хэрэгтэй. 
 
 
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Тэр жинхэнэ популист   
Үзсэн: 6055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2015-07-10 08:27
хахаха Үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэгчээр энэ хэдэн эх орончийн дүр эсгэсэн луйварчдаа дагасан хэдэн ноход нь үнэнийг бичсэн энэ сэтгүүлч рүү овоо боорлож ноцож дээ. Нөгөө шүүмжлэлийг хүлээж авдаг, үзэл бодлоо чөлөөтэй, соёлтойгоор илэрхийлдэг АРДЧИЛАЛ чинь энэ үү. Бусдыг дайрч, доромжилж, харааж зүхэж байхаар санал бодлоо зүй зохистойгоор бичээд үлдээчихдэг УХАМСАРТАЙ НЭГЭН энэ хуурамч дүр эсгэгчдийн эргэн тойронд байдаггүй нь эндээс харагдаж байгаам даа.
220.240.80.xxx [220.240.80.xxx] 2015-07-10 08:18
tiim l uneheer eh oronch eh orniihoo tuluu sanaa zovoj baigaa bol ingej usee husuulj balairch baihiin orond ami biye hairlahgui huurai ulsgulun zarlaj uneneesee temtseech. esvel eldev jujig tavilgui duugaa duulaad yav
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-07-07 18:10
huuyee huuhen guai, gazar shoroogoo uhuullaa geed manaid yu naaldaj bga bilee harin ch bur urtei shirtei hotsrood deer n gazar shoroogui bolood bga gedgee chi neg bodooch. Kapla shiidver garsan geed tulsiimuu tegeed bodooch. hen deeshee harj hevteed bgam be chadahiinhaa hireer zutgeed zutgeed hetsuu amidarch bn shde. alham tutamdaa saad berhsheeltei tulgarch bn. saihan ajillaj amidrah nuhtsul her bureldsen bn ve bodooch. chi bas arga ydahdaa l hulsuur iim yum bichdeg blgui de
182.160.34.xxx [182.160.34.xxx] 2015-07-05 22:14
жинхэнэ лолулист дээр нь хөлсний бас дээрээс нь намын бичээчүү дээ энэ хүүхэн чинь
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-07-05 11:56
Чи юу хийв өөрөө юм хийгээгүйдэ атаархаад нтр гээп утгагүй ярих юм. Сэтгүүлч хүн үнэн зөвийг бичих ёстой түүнээс үсээ хусуулах. Гадаадаас хөрөнгө оруулалт олж ирэх. Эсвэл гадаа жагсах биш. Тмээс ажлааа мундагл хсэн бна
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-07-04 11:02
Эх орноо гэсэн нэгнийгээ ингэж янз бүрээр хэлээд доромжлоод байх ямар шаардлага байнаа эсвэл өөрөө ингэж чадахгүй байгаадаа атаархаад байгаа юм уу, Монголчууд босох цаг нь угаасаа болсоон хүлээцтэй дэндүү хүлцэнгүй байсаар одоо ард иргэдийнхээ амьдарлыг хар л даа.Ер нь яагаад Дээл хувцасаараа гоёж болохгүй гэж?Бидний өвөг дээдэс,өвөө эмээ нар өмсөж зүүгээд л үрсэн харин ч одоо үеийн хүмүүсийг бодоход эрүүл чийрэг биетэй,урт удаан наслаж байсан одоо тэгтэл хар янз бүрийн эмгэгтэй өвчтэй хүүхдүүд олноор төрж энэ ч хагалгаа эмчилгээний зардал гэх болж.Энэ бүгд чинь хаа замбараагүй энд тэндээс оруулж ирсэн элдэв бусын хүнсний бүтээгдэхүүн,чихэр жимс,чийг татдаг гутал хувцас зэргээс маш их шалтгаалж байгааг мэдэж байна уу?Иймэрхүү байдлаараа удаан үргэлжилсээр байвал Цэвэр Монгол цустай Монгол ястай хүн гэж үгүй болох биз!!!Өөрсдөө тэмцэж чадахгүй бол дуугүй ядаж үлдэх үр удмаа бодож дуугүй байх хэрэгтэй биш үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-07-04 09:08
ЁСТОЙ ЖИНГЭР НОХОЙ ХУЦАЖ ЛБАЙГА .ЖИНГИЙН ЦУВАА ЯВДАГААРАА ЯВНА ГЭДЭГТЭЙ ЭНЭ НИЙТЛЭЛ ТОХИРЧ БАЙХ ШИВ
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-07-03 20:05
Жавхлангийн фэнүүд эсвэл өнгөц сэтгэхүйтэй хүмүүс гэхээрээ л ийм бүдүүлэг байхымуу тэ. Сэтгүүлч нийтлэлчийг элдэвээр доромжлоод л. Эмэгтэй хүнлүү ингэж чичилж дайрч бга нь их "эх оронч" харагдаж бна шүү ккк
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-07-02 21:03
Зевхен Жавхлан, Уянга, Ганбаатар нар популист юм шиг энэ сэтгYYлч нар бичих юмаа. Манай еренхийлегч сонгуульд юу амлаж гарч ирсэнийг нь бYгд мартаагYй байгаа 1500000 бэлэн менгеер егне гэдэг чинь сонгогчдын санаа бодлоор тоглогYй юм болж байна уу. Саяхан еренхий сайд ард иргэдээс бYсээ чангалхуу стратегийн ордуудаа ашгилахуу гэсэн санал асуулга аваад байсан энэ чинь негее популизм чинь биш YY. Жоохон юм уншиж бодож тунгааж байж бичиж баймаар байна. Нэг популист гэдэг нэг Yгээрээ бусдыг доромжилж тэдэнд янз бYрийн пайз хадаж жигшYYлэх гээд байгаа юмуу даа. Энэ чинь ардчилсан нийгэмд нэг л тохирохгYй зYйл шYY дээ.
202.131.233.xxx [202.131.233.xxx] 2015-07-02 20:11
Sain bichjee ingej helmeer sanagdaad bsiin
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-07-02 19:47
Ternii zow... Songuuli bitgii uguurei ireh jil humuus min
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-07-02 19:47
Ternii zow... Songuuli bitgii uguurei ireh jil humuus min
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2015-07-02 19:14
Дээр нь нэмж хэлэхэд хавар, намраар сэдэрдэг улстөржилтийн синдромтонгууд, хэзээ ч бүтэлтэй төр засгийг сонгож гаргаж болдоггүй сонгууль нэртэй жүжиг дэглээчид ДЭЛХИЙГЭЭС зайлаасай.
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2015-07-02 19:11
Энд мэргэжлийн сэтгүүлзүй, хов живээр дүүрэн сошиал хуудасны донтон хоёрын ялгаа харагдаж байна. Сошиал хуудаснаа түүнийг намиран дагагсад, шүтэн бишрэгчид энэ хэлээд байгаа үнэнийхээ төлөө юу хийсийн... Худлаа л амбийцлаад шуугихаас цааш хэтрээгүй л биз дээ. Тэр Жавхландаа тийм үнэнч, түүнийг тэгтлээ л дэмжидэг юм бол тэр талбай дээр өшөө ч олон хүн үсээ хусуулах байсийм биш үү. Цахим талбарт үнэнийг нь хэлсний төлөө нэгийг боорлож, үгийн мууг цувуулахаас өөр чадваргүй л хүмүүс байх юм. Жавхлан үнэн үг хэлдэг ч үгээ үйл болгохдоо, өөрийн шагналын өнгөт төмрийг өрөөлд өгөх, ингэж үсээ хусах, зурагтын дэлгэцнээ амбийцлах гэх мэтээр өнгөцхөн хуурдаг. Энэ байдлыг мэргэжлийн сэтгүүлчийн хувийн үзэл бодлоо илрэхийлсэн энэ нийтлэл гаргаж чадаж. МОНГОЛ МИНЬ ЭНЭ ИДЭЖ УУХ НЬ ДУУСДАГГҮЙ ТӨР ЗАСГИЙН ОЛИГАРХУУД, ИНЭЭДТЭЙ ЖҮЖИГ ТАВИГЧ ГУДАМЖНЫ "ХУВЬСГАЛЧ ЭХ ОРОНЧ НЭРТЭЙ" ПОПУЛИСТУУДААС САЛЖ АМРААСАЙ.
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2015-07-02 18:09
Үнэн хэлсэн байна даа , Жавхлан өөрөө муулдаг улс төрчидөөс ялгаа байхгүй ,худалч, хулгайч болох бөөн мөрөөдөл болсон гар даа
202.170.67.xxx [202.170.67.xxx] 2015-07-02 17:56
ug amand baihad chi ezen ni ug amnaas garval chinii ezen .
202.170.67.xxx [202.170.67.xxx] 2015-07-02 17:54
o.enhmaa chi yu hiij chadah ve ?
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-07-02 17:16
javhlang sharvaa 2-g demjij bn, unen munii tuluu ugee helelgui yahiin, zuv gej bodjiin, zaluus javhlan shig eh oronch bh heregtei shd, hund aldaa onoo bailgui l yahav gehdee avah geehiin uhanaar handaj tuuniig demjij zuvluj tuslaj yavah ni zuv boluu, temtslee urgeljluuleerei gej husie, uhrah zam baihgui shoo javhaa, uragshaa, diilenh mongolchuud chamaig chinii uil hergiig demjdeg, zorigtoi shuluun shudarga bj odoonoos songuuliin beltgelee bazaagaarai gej husie
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2015-07-02 17:07
бөгс долоогч хүүхэн л байна Жавхланг дэмжиж байна яагаад ийм үйлдэл гаргаад байгааг энэ хүүхэн ойлгоогүй бололтой нэг бол хүсээгүй байх. Улс орон маань дампуурлын ирмэг дээр ирчмихээд байхад зөв үйлдэл хийсэн нэгнийгээ үгүйсгэж болохгүй шүү нэрийг чинь харахад Монгол нэртэй юм үндэсний үзэл байх ёстой шүү
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-07-02 17:00
м у у гэдэг үгийг хаачихдаг юм байна
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-07-02 16:59
Жавхланг шүүмжлэх яах ва, энэ залуу зөв юм ярьж байгаа, алдаа оноо буруу зөрүү байдаг ч тэрийгээ залруулаад завтгаад явах чадвартай хүн. Сэтгүүлч та эх орон гэж ярьсан хүнийг ингэтлээ муулж байхаар хятадын монгол гэж өөрийгөө бичсэн Баярцогтыг муулаач, ард түмнээ хошхируулаад л гараад ирнэ гэдэг ерөнхийлөгч, 15 жил ашиглана тэрний дараагаас Монголд ашгаа өгнө гэчихээд 5 жил дотор хамаг алтыг гаргачихсан бороо голдыг бүүр байж ядан муулаач, ер тэгээд зөндөө зүйл байна шүүмжлэх муулах гэвэл дэндүү их учраас энэ залуу төр засгаа эсэргүүцэж банйаа гээд хэлээд байна ш дээ.
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2015-07-02 16:58
зөв бичсэн байна,жавхлан жоохон ч гэсэн ном унших хэрэгтэй л дэ даанч ойлгохгүй лдэ хөөрхий
202.55.183.xxx [202.55.183.xxx] 2015-07-02 15:45
ene tv dampuurchee
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-07-02 14:48
Амьдралын болж бүтэхгүй бүх зүйлээ төр засаг руу чихдэг хүмүүс байнгын л стресстэй, бухимдалтай байсаар байгаад сайн сайхан зүйл гэдгийг мэдрэхээ байсан байхоо. Энэ сэтгүүлч харин ч сайн бичсэн байна. Жавхланд масс угаасаа л дургүй ш дээ. Сүүлийн үед тэр гаргаж байгаа дуунууд нь ч тэр, үйлдлүүд нь ч тэр ээ зайлуул яачихсан юм бол доо л гэмээр байдаг шүү дээ.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-07-02 14:43
Хүнийг хэлэхдээ хүрэн эрээн могой, өөрийгөө өмөөрөхдөө өндгөө дарсан шувуу гэдэг шиг энэ хүүхэн мөнгө авч захиалгаар Жавхланг муулжээ. Монголыг сайхан болгочихсон Элбэгдож уу, Сайхан билэг үү,З.Энхболд уу. Эд нар чинь Монголыг сүйдэлж байна. Захын иргэнээс асуугаарай. Бөгс долоогчид л сайн байна гэж саймширч долигнох байх. Жавхлан ургашаа.
202.72.246.xxx [202.72.246.xxx] 2015-07-02 13:38
Enkhmaa chi henees heden togrog awj iim um bichsen be bi holsiin ogii chi Jawkhlang magtaad ogooch hehe mungu oguul ichehgui magtaad l bichindee muu holsni yanhan setguulch
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-07-02 13:33
ene tur zasag chini ard irgedee herhen amidruulj baigaag medrehgui bna uu, javhlang demjij bna
180.235.185.xxx [180.235.185.xxx] 2015-07-02 13:03
хөлсний бичээч авгай
202.70.40.xxx [202.70.40.xxx] 2015-07-02 12:59
Лалрын телевиз даварцан писданууд танайд татвар төлөхөө болимоор байна.
180.235.184.xxx [180.235.184.xxx] 2015-07-02 12:56
Энхмаад популист гэдэг үг хүндэджээ. Эхлээд өөрөө жаахан юм уншиж судална уу
27.33.171.xxx [27.33.171.xxx] 2015-07-02 12:54
za haa gazar l iim dunhuu dagznuud baidag shuu dee. ug ni duuchin duugaa duulaad buh ni barildaad yavdag yavdag zamaaraa l yavbal zugeer. olon tumend zus tanidag bolohoor ih hurliin gishuun bolchihdog gesen teneg bodloo orhimoor. ter sumo batbayar yav ih hurald devshihdee baahan hudlaa yarij baigaad odoo yamarch ner nuurgui. ter avarga baterdene yaj baina buur davraad yerunhiilugchid minii gar tsever ner tsever gej aihtar hudlaa showudaj baij hamag bulhaigaa delguulj ner hundee aldsan. odoo tegeed manuuhai bolood l suuj bna.
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2015-07-02 12:54
сурвалжлагч ч юм уу? сэтгүүлч ч юм уу бүү мэд ПОПУЛИСТ гэдэг үгээ ер нь юу гэж монгол ухаанаар ойлгоод байна даа. нэгдсэн ганц ч ойлголт байхгүй байж бусдыг тэгж хэлж байна гэдэг чинь үгийн сонсогдох авиагаар нь хэлбэрдэж цээжилсэн өөрийнхөө мэдлэг боловсроогүй г илтгэсэн хүмүүсийн үйлдэл шүү... МОНГОЛ УТГААР НЬ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ИЙМ ҮГИЙГ НИЙГЭМД ГАДААД ХЭЛБЭРЭЭР НЬ ОРУУЛЖ БАЙГАА ЧИНЬ МОНГОЛ ХЭЛИЙГ УСТГАЖ БАЙНА ГЭСЭН ҮГ ... ЖАВХЛАН ЭРХЭЭ ЭДЭЛЖ БАЙНА, ТҮҮНД НЬ ОЛОНХИ ДУРГУЙ БИШ БАЙГАА ШҮҮ...
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-07-02 12:52
chin uneniig ni bichij. nom unshij uhaanaa teleh heregtei sh dee ene Jawhlan. sain duuchin gedgiig ni huleen zowshooroh ch ene tenegleliig ni harin tewchishgui
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-07-02 12:42
Чи өөрөө юу хийв

Бидэнтэй нэгдээрэй