“I love Mongolia түншлэл 2015” төслийн баг Өмнөговь аймгийн бүтээн байгуулалт, иргэдийн ахуй амьдралтай танилцаж байна. Өмнөговь аймгийг Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн тулгуур болсон хоёр толгойгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бид Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тавантолгойн орд нь 6 тэрбум нүүрсний нөөцтэй бөгөөд үүний 1.4 тэрбум нь коксжих нүүрс, 4.6 тэрбум нь эрчим хүчний нүүрс юм. Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд нийт 345 ажилтан дөрвөн ээлжээр ажиллаж байна. Түүнчлэн тус компанид оффисийн 137, туслан гүйцэтгэгч компанийн 150 гаруй ажилтан байдаг юм байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр уурхайн хотхоныг өргөтгөх ажлууд хийгдэж байгаа аж.
Энэ оны эхний хагас жилд 32.1 тэрбум төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлжээ “Эрдэнэс Тавантолгой” компани нь 2014 оны Монгол Улсын нүүрсний нийт экспортын 30 хувийг дангаараа бүрдүүлжээ. Улсын төсөвт найман нэр төрлийн татвар, хураамж хэлбэрээр 2014 онд нийт 58 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байсан байна. Мөн 2014 онд Татварын илүү төлөлт 107 тэрбум төгрөг / 2014 онд нийт 165 тэрбум төгрөг татварт төвлөрүүлсэн. / 2015 он II хагас жилийн байдлаар нийт 32.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Тодруулбал, орон нутагт 2015 оны эхний хагас жилд төвлөрүүлсэн татвар
• Үл хөдлөх хөрөнгийн татварт – 36,3 сая
• Газрын төлбөрт – 118,6 сая
• Усны төлбөрт – 48,7 сая
• ХХОАТатварт – 548,0 сая
Нийт 751,5 сая төгрөг байна.
Эрдэнэс Тавантолгой ХК нь нүүрсний ордоо түшиглэн эхний ээлжид 300 МВт, цаашлаад 1200-1400 МВт хүчин чадал бүхий томоохон цахилгаан станцыг барьж, говийн бүс дэх эрчим хүчний хэрэгцээг хангахаар ажиллаж байна. Мөн нүүрс угааж баяжуулах томоохон үйлдвэр барьж байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүн нь эрчим хүч үйлдвэрлэлийн хамгийн хямд үндсэн түүхий эд болж ашиглагдах юм. Тус цахилгаан станц нь Эрдэнэс Тавантолгойн уурхайн талбарт байх бөгөөд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос зүүн тийш 95 орчим км-т, Монгол-Хятадын хилээс 200 орчим км-т байрлана.
Баяжуулах /угаах/ үйлдвэр Цанхийн зүүн хэсгийн уурхайгаас олборлож байгаа нүүрсийг нойтон аргаар, хамгийн орчин үеийн техник –технологиор баяжуулахаар төлөвлөж байна. Төлөвлөж байгаа нүүрс баяжуулах үйлдвэр нь жилдээ дунджаар 13.4 сая тонн коксжих нүүрс, 3.8 сая тонн завсрын бүтээгдэхүүн буюу эрчим хүчний нүүрс үйлдвэрлэж экспортод гаргах болон дотоодын хэрэгцээнд нийлүүлэх аж.
Тавантолгойн ордыг ашиглах зорилгоор тус бүс нутагт 1980-аад оны дунд үеэс эхлэн усны хайгуулын ажлыг эрчимтэй явуулсны үр дүнд усны хэд хэдэн сав газрыг илрүүлсэн байна. Үүнд:
1. Балгасын улаан нуурын хэсэг-Таван толгойгоос баруун өмнө зүгт 70 км-ийн зайд орших энэ орд нь усны гол нөөц бөгөөд 27 жил ашиглах боломжтой юм.
2. Зайрмагтайн хэсэг-Энэхүү орд нь газар доорхи усны нөөцөд хамаарах ба 27 жил ашиглах боломжтой.
3. Наймант ба Цэцэн-Уулын хэсэг-Эдгээр хэсгүүдэд томоохон хэрэглэгчийг хангахуйц хэмжээний усны нөөц тогтоогдоогүй боловч бага хэмжээний ус авч хэрэглэх боломжтой гэж дүгнээд байна.
4. Уурхайн ус шүүрүүлэлт ба усны хоёрдогч хангамж Үйлдвэрлэлийн эхний жилүүдэд уурхайн талбай дахь усыг шүүрүүлснээр урт хугацааны усны ундаргын хэмжээг төлөвлөж, нэмэгдүүлэх хэрэгцээг тооцоолон ашиглалтын үес 20 орчим жилийн дараагаар урсгалын түвшин дээд хэмжээндээ хүрэх дүгнэлтийг гаргажээ.
“I love Mongolia түншлэл 2015” багийнхан Өмнөговь аймагт ажиллаж байна | ||
Үзсэн: 1542 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.