Өнгөрөгч 12 дугаар сард манай улсаас Бурхан Халдун уулыг Дэлхийн соёлын өвд, Ингэ хөөслөх ёсыг Соёлын Биет бус өвийн жагсаалтад бүртгэж авснаар манай улсаас дэлхийд бүртгүүлсэн Соёлын өвийн жагсаалт хоёроор нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулж мэдээлэхэд, манай улсаас ЮНЕСКО-гийн Соёлын Биет бус өвийн жагсаалтад нийтдээ 13 өв бүртгэгдсэн байдаг. Харин Дэлхийн соёлын өвд гурав, Байгалийн өвд нэг газар бүртгэгджээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
ЮНЕСКО-гийн Соёлын Биет бус өвийн жагсаалтад:
Хүн төрөлхтний Соёлын Биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад:
1. Монгол Үндэстний баяр–Наадам, 2010 онд
2. Монгол Үндэстний хөөмэйн урлаг, 2010 онд
3. Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, 2010 онд (Ази, Европ, Арабын 12 улстай хамтран)
4. Монгол Ардын уртын дуу, 2009 онд
5. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, 2008 онд
6. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл 2013 онд
7. Монгол шагайн харваа, 2014
Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын Биет бус өвийн жагсаалтанд:
1. Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа, 2011 онд
2. Монгол Тууль, 2009 онд
3. Монгол Ардын бүжгийн урлаг: Бий биелгээ, 2009 онд
4. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, 2009 онд
5. Монгол уран бичлэг 2013
6. Ингэнд ботго авахуулах уламжлалт ёсон 2015
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн өвүүд:
Дэлхийн соёлын өвд:
1. Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, 2011 онд
2. Орхоны хөндийн дурсгалт газар, 2004 онд
3. “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” 2015
Дэлхийн байгалийн өвд:
1. Увс нуурын ай сав газар, 2003 онд
ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөр:
Дэлхийн баримтат өвд:
1. Лу.Алтан Товч, 2011 онд
2. Монгол Шунхан Данжуур, 2011 онд
3. Есөн эрдэнийн Ганжуур, 2012
Ази-Номхон далайн бүс нутгийн өвд:
1.Сахиусан Дара Эх судар, 2014
Үүнээс гадна ЮНЕСКО-гийн Хүн ба Шим Мандал хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн байгалийн нөөц газрын сүлжээнд дараах газруудыг бүртгүүлсэн байдаг. Тодруулбал:
- Монгол Дагуурын тал, 2007 онд
- Дорнод Монголын тал газар, 2005 онд
- Хустайн нурууны байгалийн цогцолборт газар, 2002 онд
- Говийн Их Дархан цаазат газар, 1997 онд
- Увс нуурын сав газар, 1997 онд
- Богд Хаан Уул, 1997 онд Эх сурвалж: ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс
Монгол Улсаас дэлхийд бүртгэгдсэн өвийн жагсаалт | ||
Үзсэн: 4925 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.