Шууд Chart

Цасны тухай ярья

2013-10-22 11:10:30

• Манай дэлхийн хүн амын тал хувь нь цас огт үзээгүй, ердөө л гэрэл зурагнаас харсан байдаг.

• Цасыг цагаан гэдэгтэй хэн маргах билээ. Мэдээж цас ихэвчлэн цагаан байдаг. Харин хойд туйл болох уулсын бүс нутгуудад ягаан тэр бүү хэл улаан өнгөтэй цас орох нь бий. Талст хооронд амьдардаг организмууд цасыг ийм өнгөтэй болгодог гэнэ.
• Зарим өндөр уулын бүс нутгуудад, жишээлэхэд Калифорнийн Сьерра-Невада нуруунд шийгуан цасыг зун харж болно. Энэ цас ягаан өнгөтэй байхын дээр шийгуаны үнэр, амттай байдаг гэнэ. Хачирхалтай энэ үзэгдэл астаксантин хэмээх улаан пигментийг агуулдаг Chlamydomonas nivalis замаг цасанд байдагтай холбоотой. Эдгээр замгууд нь зарим организмын хоол болдог гэнэ. Тэдгээр нь мөсөнд маш бага хэмтэй үед амьдрах чадвартай аж.

• Нэгэн удаа Францын хаан XIV Людовикийн эхнэр Ментенон ахайтан зуны дунд сард чаргаар гулгахыг хүсчээ. Маргааш өглөө нь түүнд зориулан Версалийн замаар давс, элсэн чихрээр хэдэн километрийн урттай "цасан" зам бүтээсэн гэдэг.
• Талстын бүтэц нь хоорондоо ив ижилхэн цасан ширхэг гэж байдаггүй.
• Мөсний хүйтэн янз бүр байдаг гэнэ. Ойролцоогоор -60 хэмийн хүйтэнтэй мөс хойд туйлын мөсөн дунд байдаг бол Гренландын мөснүүд арай "дулаан" буюу -28 хэмтэй байдаг аж. Харин Альд, Скандинавын уулсын оргилд байх мөснүүд "дулаан" буюу -0 хэмтэй байдаг гэнэ.
• Дэлхийн мөсөнд агуулагдах усны хэмжээ бүх далай тэнгисийн уснаас 50 дахин бага, харин хуурай газрын уснаас долоо дахин их байдаг. Хэрэв бүх мөс хайлбал Номхон далайн усны төвшин 800 метрээр дээшлэх гэнэ.

• Цэнхэр, ногоон, саарал өнгөтэй цас орж байсан тохиолдол хэдэнтээ гарч байсан гэнэ. 1955 онд Калифорнид фосфортсон туяатай ногоон цас оржээ. Гайхалтай цасыг идэх гэж эрсдэлтэй алхам хийсэн зарим хүмүүс удалгүй нас барсан бол харин гар дээрээ тавьж үзсэн хүмүүсийн арьсан дээр тууралт гарч байжээ. 1969 онд Шведэд Зул сарын баяраар хар цас орсон нь олон хүнийг цочирдуулсан гэдэг. Харин 2001 онд Колорадод шийгуаны амттай ягаан цас оржээ. Энэ нь мэдээж дээр өгүүлсэн замагтай холбоотой. Мөн ийм ягаан өнгөтэй ч шийгуаны амтгүй цас 2006 онд Приморьед орж байсан гэнэ.
• Цас ус руу орохдоо "дуулдаг" гэнэ. Өөрөөр хэлбэл хүний чихэнд сонсогдохооргүй тийм чимээ гаргадаг аж. Эрдэмтдийн баталж байгаагаар энэ чимээг загас сонссдог бөгөөд "цасны дуу"-нд их дургүй гэнэ.
• Хамгийн том цас 1887 оны нэгдүгээр сарын 28-нд АНУ-ын Монтана мужийн Форт-Кеод оржээ. Энэ цасан ширхэг 38 см орчим диаметртэй байжээ. Цасан ширхгийн диаметр ихэвчлэн таван мм байдаг бөгөөд жин нь 0.004гр байдаг аж. 

Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Цасны тухай ярья  
Үзсэн: 4497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй