Шууд Chart

Гэр бүл судлаач Ч.Нарантуяа: Жинхэнэ хайр мөн бол цусны бүлгээс бусад бүх зүйл өөрчлөгдөнө...

2013-12-18 13:24:25

Энэ удаагийн редакцийн зочноор гэр бүл судлаач, хуульч Ч.Нарантуяаг урилаа. 

-Та гэр бүлийн ариун нандин байдлыг бэлгийн амьдрал дээр тогтдог гэж хэлдэг. Энэ талаар яриагаа эхэлье?
-Энэ үгийг би хэлээгүй.  Тавиас дээш жил хамт амьдарсан хосуудын   үгийг дамжуулж байгаа юм. Тэд  охин биеэ нөхөртөө тушааж  60 жил үнэнч, ариун нандин байдлыг хадгалан  тэвчээр зааж амьдарсан учраас аз жаргалын оргилд хүрсэн.  Энд хүрэхэд үнэндээ амаргүй.  Өнөөдөр залуус мөнгө эсвэл гоо үзэсгэлэн байхад болно хэмээн  тооцоолж их алдаа гаргадаг.  Социалист нийгэмд гэр бүл салалт  7 хувьтай, харин өнөөдөр 60 хувьтай байна. Ариун нандин байдлыг хадгалах асуудал нь үерхэл нөхөрлөлийн, шохоорхлын,  дурлалын үе гээд л бүгд хэн нэгэн цаанаас нь зохицуулаад байгаа юм шиг, нар мандаж жаргадаг шиг  хатуу зарчмаар явж ирсэн. Энэ үнэн хатуу зарчмыг өөрчлөн өөрсдөө  дүрэм, журам зохиосноороо зовлонд унадаг юм.  Хүний зүрх сэтгэл од эрхэстэй адилхан.  Сэтгэл зүй, мэдэрхүй өөр гэдгийг бумбын эрин  зуунд уламжлалт гэр бүлийн боловсролтой настайчууд  ярьж байсан. Тэд чинь бүх юмыг жам ёсных нь дагуу барьж хүслэнт гэр бүл байгуулсан хүмүүс шүү дээ.
-Харин өнөөдөр...?
 -Би “гэр бүлийн нандин байдал  бэлгийн амьдрал дээр тогтдог” гэдэг үгийг 20 жил сонссон. Эхэндээ итгээгүй,  дараа нь явцын дунд олон гэр бүлтэй харьцаад үнэн гэдгийг ойлгосон. Ингэхээр ариун нандин байдал итгэл алдагдаж нулимс нь гарч шаналдаг,  уйлдаг юм байна.  Хэрэв эмэгтэй хүн тэвчиж гэр бүлийн нандин функцийг нөхрийн эрхтэн гэдгийг бүрэн дүүрэн ухамсарлаж чадвал  их эрт жаргаж эхэлнэ. Үүнийг өнөөгийн гэр бүлүүд  хожуу ухаардаг  нь харамсалтай. Залуучууд гэр бүл шинжих, сонгох асуудал дээр их буруу хандлагатай. Хайр гэдэг агуу харилцааг байгалийн дагуу ойлгож мэдэрч чадсан хүн хүслэнт гэр бүлийг байгуулдаг.  Хүмүүс амьдралдаа  юу нь болохгүй  зовж байгааг надад ярьдаг.  Тэгэхэд нь би олон жил амьдарсан хүмүүсийн жишээг хэлэхэд тэр хүн өөрөө гарцыг нь олж ухаараад нүдэнд нь гэрэл гийгээд  л явчихдаг.  Хүний зовлонгийн асуудлыг шийдэх нь зөвхөн өөрийнх нь оюун ухаан тархи нь ухаарч ойлгохоос шалтгаалнэ. Оюун ухаан нь хичнээн  сайн үг хэлээд ойлгодоггүй хүн ч бий. Гэхдээ   цаг нь болоод тарчилж зовоод , цөхрөнгөө барсны дараа хүн ойлгох гээд байдаг. 
-Манай нийгэмд хүслэнт гэр бүл хир байна вэ?
-10-20 хувь нь хүслэнт гэр бүл. Цэвэрлэгч, малчин, жирийн албан хаагч байх нь хамаагүй. Ер нь бол өнөөгийн нийгэмд салж хагацаагүй хосуудыг  үнэ цэнэтэй хүслэнт гэр бүл гэж ойлгох хэрэгтэй.  Эрдэмтэн, сэхээтэн, бумтан байх нь хамаагүй салсан бол  тамын амьдралыг өөрийнхөө ахуй оршихуй дээр үүсгэсэн хүмүүс гэж ойлгоно.
 -Хүслэнт гэр бүл,  бусад гэр бүлд  төрсөн хүүхдэд ялгаа байх уу?   
-Хүслэнт бус гэр бүлээс төрсөн хүүхдийг хүсээгүй хүүхэд гэж хэлж болохгүй. Хүн болгон цорын ганц бүтээл учраас ямар гарал үүсэлтэй нь хамаагүй. Хэрэв тэр хүүхэд өөрөө ухаарч ойлгохыг хичээвэл ямар ч хүнээс сайхан гэр бүл үүсгэх хүн төрдөг.
-Хүний амьдралд энэ бол зөв зам гээд зурсан тогтсон зүйл байхгүй. Тэгэхээр хувь хүн зөв гольдролыг яаж олох ёстой вэ?
-Хажуудах хүн нь  инээж байвал тэр хүн зөв байна. Хажуудах нь цухалдаж уурлаж байвал  тэр хүн буруу байна.  Хүнийг хараад  зөв буруу гэдгийг хэн ч хэлж мэддэггүй. Ганцхан чамтай харилцаа хийгээд хүн чарлаад, бачимдаад , уурлаад байвал чи өөрийгөө буруу байна гэж мэдрэх ёстой. Хүн харилцааны амьтан байхгүй юу. Цор ганцаараа чи хаашаа ч явахгүй. Чи хэн нэгэнтэй аав, ээж, ахан дүүс , хайртай хүнтэйгээ харилцах ёстой.  Хүн 25 нас хүртлээ өөртөйгөө харилцаж танин мэдэж ухаарах ёстой. 35 нас хүртлээ гэр бүл, хайртай хүнтэйгээ уусан нэгдэх ёстой. Нөхрөө судалж,  эр хүн гэдэг лаборатори руу орох ёстой.  Монгол хүүхнүүд маш хурдан санаа амардаг байхгүй юу. Маш мунхаг.
-Таныхаар бол яах ёстой гэж?
-Нүдийг мэлмий болгох хэрэгтэй. Сорчилж нэг л юмыг нь харахгүй бүгдийг нь зэрэг хар. Ямар хүмүүс инээж буйг сайн хар. 80 гарсан хүмүүс  инээгээд байгаа биз дээ. Тэд нараас суралцах ёстой. Англиас орчуулсан орчуулга огт  хэрэггүй. Монгол өвгөн, эмгэн рүүгээ ямар харцаар харж байна, энэ чинь хичээл.  Өнгөрсөн, одоо, ирээдүй 3 үеийн уламжлалт хэлхээ холбоо алдагдчихаад байна. Залуус зөнөчихсөн мангар юмнууд гэдэг. Тэр  өвөө эмээ чамайг бодвол  40-50 жил хамтдаа амьдарсан хүмүүс.  Дээд сургуульд орохоор л чи мундаг болох юм байх. Үгүй шүү дээ. Тэр чинь зүгээр цаас. Юу үнэн бэ гэвэл өвөг дээдэс амьд байгаа нь үнэн. Тэдний хөдөлгөөн нь үнэн. Нар мандаад жаргадаг шиг энэ үнэн.  Бид алтан нарнаас хязгааргүй авчихаад тэрнээс сурахгүй байна, хүнд өгвөл маш сайхан амин цэнэг болдог юм. Эр нөхөртөө байгаа бүхнээ хязгааргүй өг.  Хүнээс үргэлж авах л юм бодоод байхаар бэлэнчлэгч  гэдэг  тахалд нэрвэгдээд мөхдөг гэдгийг ойлгохгүй байна.
-Та байнга эмэгтэйчүүдийг буруутгаж ярьдаг. Яагаад?  
-Тийм.  Хэрвээ би эрэгтэй сэтгэл зүйч байсан бол эсрэгээрээ  ярина.  Би  4 хүүхэдтэй эх хүн. Мэддэг юмаа л ярина.  Би яаж эсрэг хүйсний хүнийг гайхалтай болгож чадах вэ гэдгийг л мэднэ. Хэрвээ би эрэгтэй судлаач байсан бол эмэгтэйчүүд гайхалтай, эрчүүд  дэндүү байна гэж ярина шүү дээ.
-Тэгэхээр таны ажил нөхөрт тань маш ихээр нөлөөлсөн байх. Нөхрөө яаж өөрчилсөн бэ?
-Өөрчилье гэж бодох ёсгүй. Чи өөрөө өөрчлөгдөх ёстой. Чамайг дагаж нөхөр чинь өөрчлөгддөг. Чи өөрчлөгдөхгүй бол чиний хажууд байгаа хүн яасан ч өөрчлөгдөхгүй.
-Та хуульч мэргэжилтэй хүн. Яагаад гэр бүл судлаачаар ажиллах болов?
-Би өөрөө гэр бүл зохиосон учраас. Монголын  763000 гэр бүл дэх эхнэрүүд бүгд судлаач мөн. Би тусгай төрчихсөн гэж гэр бүлийн зүйл ярих гээгүй. Би эдгээр зүйлийг өөрийн амьдралд  туршиж үзэхэд таатай нөлөө үзүүлж  би инээсан. Харин үүнийг мэдэхгүй хүмүүс  уйлж байсан учраас яавал инээх вэ гэдгийг л хэлж байгаа царай нь энэ. Тэгээд гэр бүл судлаач болчихлоо. 
-Гэр бүлүүд маш их салж байна. Эхнэрүүд судлаачийнхаа ажлыг сайн хийхгүй байна гэсэн үг үү?
-Эхнэрүүд ямар үүрэгтэйгээ ч, эр хүнийг яаж цэнгүүлэхээ ч мэдэхгүй.  Эхлээд жаргаана гэж наалинхайтаж байснаа аажимдаа баахан юм шаардаж эхэлнэ.  Нэгэнт гэр бүл болсноос хэнээс ч юу ч нэхэх ёсгүй.  Чаддаг нь чаддаг юмаа хийгээд л, чаддаггүй нь аяга хоолоо хуваагаад л үг дуугүй  явах ёстой. Би хүүхдийг чинь тэжээж, хувцаслаж,  бүх мөнгөө чамд тушаана гэсэн гэрээ хийгээгүй биз дээ. Дур хөдөлбөл өгнө, дургүй хөдөлбөл яваад өгнө гэсэн л байхгүй юу. Тийм болохоор дурыг нь хөдөлгөөд бай л даа. Тэгвэл эрчүүд байгаад л байна ш тээ.
-Эмэгтэйчүүдийн  дунд  нөхрийг даврааж болохгүй гэсэн нийтлэг хандлага байдаг?
-Тийм бодолтой хүмүүс тэрүүгээрээ л яваг. Үйлчлээд байхаар зарим хүмүүс улам л зөөлрөөд л байдаг юм. Зарим мунхаг нөхөр толгой дээр нь гарлаа гээд гурвалжин, дөрвөлжин юм хайгаад явчихдаг. Хүн болгон адилгүй, хөлөг болгон жороогүй. Эр хүн болгон адил биш.  Харин ийм юм ярьж нийгэмд хор цацаж болохгүй.  Хүн бүрийн гэр бүл амьдралын соёл ондоо. Хүн бүрийн хоорондын харилцаа давтагдшгүй цорын ганц. Өөрийнхөө амьдралыг хүнд бүү ярь.
 
 
-Төрийн бодлого гэр бүлд  тусч очдоггүй. Шүүхийн шийдвэр бүр салгах үйл ажиллагаа явуулж буй мэт тусдаг. Энэ тал дээр яах вэ?
-Хувь хүмүүс өөрсдөө хайр дурлал гэдгийг ойлгож, жинхэнээсээ дур хүсэл тавь гэж хэлмээр байна. Жинхэнээсээ дур хүсэл тавьсан хүмүүс шүүх дээр  сална гэж хэлэхгүй ш тээ. Энд төр ямар ч хамаагүй. Төрийн зохиодог харилцааны хэм хэмжээ ондоо. Зохиодоггүй, дүрэмддэггүй харилцаа тэс өөр. Байгалийн хуулиар явдаг байхгүй юу. Төрөөс хамаарахгүйгээр хувь хүний ухамсар дээшлэх хэрэгтэй. Үүнд эрдэмтэн, судлаачид,  10 жилийн багш нарыг  оруулах хэрэгтэй.  10 жилийн багш нар өөрсдөө гэр бүлийн харилцаандаа их зөрчил гаргаж байна. Урьд нь шилдэг сурагчид багш болдог байсан бол сүүлийн 20 жилд дундаж сурлагатнууд багш  болдог болсон. Багшийг бид тахин шүтдэг байсан. Одоо 50 хувь нь алдаатай бичдэг, хараал хэлдэг , ямар ч  үлгэр дууриалгүй  хүмүүс багшилж байна.
-Хүүхдийн хүмүүжил гэж том асуудал байна. Яаж хүмүүжүүлэх, яаж харьцахаа мэдэхгүй байж л хүүхэд нэмж гаргаад байна?  
-Ээж, аав хүмүүжилтэй бол хүүхэд  дагаад хүмүүждэг.  Хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг ойлголт байхгүй.  Харин хүүхдийг хайрлана гэдэг ойлголт  байна.  
-Зөвхөн л хайрлаад байх уу?
-6 нас хүртэл нь хайрла. Бүх зүйлийг болно гэж хэл. 14 нас хүртэл морь, мал шиг гэрийн ажил хийлгэ. Харин ном уншаад байгаа хүүхдийг гэрийн ажил бүү хийлгэ.  Толгойгоороо амьдрах гэж байгаа юм. Жишээ нь, би ном уншдаг хүүхэд байсан.  22 настай хүнтэй суухдаа гурил зуурч чаддаггүй байсан.  Яваандаа амьдрал сургадаг тэр бүхнийг. Одоо над шиг сайн гурил зуурдаг хүн байхгүй.  Би гэртээ хэзээ ч бэлэн гурил авч үзээгүй. Хайрлуулахын тулд тэр хүнээс шидэт эсийг нь авахын тулд бүх юманд суралцана шүү дээ.
-Тэгвэл 14 нас хүрэхээр нь  аавд нь  хүлээлгээд өгчих нь ээ?  
-Май  энэ тэр гэж өгөхгүй ш дээ. Манайхан дандаа талцах юм боддог. Ерөнхийдөө л ээж мэдэх эрхээ багасгаж амыг хазаарлах ёстой. Хүүхдээ юм ярихаар аав чинь мэднэ, ааваас чинь асууя гээд аавынх л нэрийг барь. Тэр үед аав нь нэгдсэн байр суурьтай сууж байх ёстой байхгүй юу.
-Салсан гэр бүлийн хүүхдүүд ямар байх вэ?
-Хүүхэд болгоныг өөр ирээдүй хүлээж байгаа. Ээж, аав нь нас барчихсан тохиолдолд ээж, аавтай өссөнөөс илүү эцэг эх нь гэнэтийн ослоор нас барсан бол илүү чадварлаг хүүхдүүд гарч ирдэг. Зүгээр эцэг эхийнхээ авир, аашнаас болоод салсан хүний хүүхдүүд яг тэр салсан амьдралыг үеийн үед хийж үзүүлдэг.
-Сүүлийн үеийн залуус гэр бүлийн төлөвшлийг авч чадаж  байна уу?
-50 хувь нь чадахгүй, 50 хувь нь чадаж байна. Бид муу зүйлийг нь эхэлж тоолж, түрүүлж хардаг. Гайхалтай гэр бүлийн төлөвшилтэй, ариун нандин байдлаа 25 нас хүртлээ хадгалсан олон хүнийг би мэднэ. Ганцхан нийгэм дэх нийтлэг яриа болон мэдээлэл хар байна. 10 жилийн задгай охид бэлгийн амьдралд орчихоороо бусад охидыг чи муухай учраас хөвгүүд тоохгүй байна гэж хор цацдаг. Үүнийг сонссон даруухан охид өнөөх хоронд нь уусчихдаг. Сүхбаатар аймгийн нэгэн сумын 8-р ангийн хүүхдүүдэд судалгаа хийхэд 50 хувь нь бэлгийн харьцаанд орсон байна. Хөдөө нутагт ийм байна гэдэг бол үндэсний эмгэнэл. Эцэг, эх, насанд хүрсэн хүмүүс үгээр биш үйлдлээр үлгэрлэх хэрэгтэй. Гэр доторх явган хэрүүлийг зогсоо. Эхнэр нөхөр хоёрын төгсөшгүй дэлхийн III дайныг дуусгах хэрэгтэй. Гэр бүлийн дотор ямар ч ялагч байх ёсгүй. Жинхэнэ хайр байвал цусны бүлгээс бусад бүх зүйл өөрчлөгдөнө. Царай хүртэл шүү. 
-Охин биеэ нөхөртөө өгсөн гэр бүл аз жаргалтай байж чадах нь. Гэтэл одоо өсвөр насныхны ихэнх нь охин насаа үдчихсэн байна. Тэд гэр бүл зохиохоороо яах вэ?
-Гэр бүлийн боловсрол хэрэгтэй. Өөрийн хийсэн алдааг үр хүүхэддээ давтуулахгүйн тулд 14-18 нас хүртэл нь нар жаргангуут хямгадаж гэртээ хориод, нар мандангуут гэрээсээ гаргаж хичээлд нь суулгаад тэр хүүхдийг жинхэнэ нөхөрт нь тушаах хэрэгтэй. Эцэг хүн ажлаа хийхгүй байна. Ээжүүд бол 14 хүртэл нь өршөөхөөс илүүг юу ч хийж чадахгүй. Харин зорилго мөрөөдөлтэй болох хил хамгаалах ажлыг аавууд хийдэг. 
-Манай ихэнх гэр бүлд аав загнадаг, ээж өмөөрдөг, эсвэл ээж загнаж, аав өмөөрдөг байдал бий. Харин танай гэр бүлийн хувьд?   
-Талцах зүйл хэзээ ч байхгүй. Хүүхдийг эхийн хэвлийд үүсэхээс нь өмнө хайрын сайхан  үгс сүнсэн биеийг нь үүсгэдэг.  Эхийн хэвлийд өндгөн эс орж 18 хоносны дараа зүрх нь цохилж эхэлдэг. Зургаан сарын дараа хүүхдийн эд эрхтэн бүрэн үүссэний дараа эцэг нь ярьж эхлэх ёстой. “Хөөрхөн охин минь, хүү минь хурдан гарч ирээрэй. Маш их санаж байгаа шүү ” гэж мэт.  Хүүхдийн уураг тархи хөгжиж байх явцад нь эцгийнх үг яриа хамаарна.  Тэгээд хүүхэд гараад ирнэ.  1-2 жил хөөрхий аав их шоовдор л доо. Эхнэрийн  хайр халамж хүүхэд рүү нь урсана. Эх хүн нойргүй хонож чадахгүй нусаа хацартаа наана. Хүүхэдтэй зууралдаад юун нөхөртэйгөө ойртох ,  зөндөө л юм болно. Тэгэхэд эцэг ажил хийж байна. Тэр хүн чинь тэвчиж, хүлээж байна.  Энэ бүхэн чинь бас аавын оролцоо мөн ш тээ.
-Гэхдээ залуус энэ эгзэгтэй үед алдаа их гаргадаг?
-Чи ойртохгүй бол өөр хүнтэй ойртоно гээд явдаг мунхаг хүмүүс байна. Тэр эцэг хүн болсноо ойлгохгүй байна.  Гэхдээ хүүхдийг 2 нас хүрэхэд нь эцэг, эхчүүд хайрыг зэрэг өгөх ёстой. Хаан хатан шиг энхрийлж, үргэлж болно гэж хэлж бай. Дараа нь хөдөлмөрийн харилцааг бий болгож  гэрийн дотоод асуудлыг хүү, охин гэж ялгахгүйгээр үлгэрлэн хамтарч хий. Одоо хүүхнүүд гэрээсээ гарч явдаг болж гэр, хүүхэд эзгүйрэн аавууд хүссэн хүсээгүй гэрийн амьтан боллоо. Тэгээд л архи ууж эхэлдэг. Энэ  чинь эмэгтэй хүн бүх энерги сүр, сүлдийг нь сорж аваад нийгмийн амьтан болж  эр хүний ажлыг хийгээд явчихдагтай холбоотой юм.
-Нийгэмд аль эрэлт хэрэгцээтэй байгаа нь ажил хийхгүй бол болохгүй шүү дээ?
-Гэхдээ л  эмэгтэй хүн ядаж 2 жил хүүхдээ харах хэрэгтэй.  Хөхнөөс нэг удаагийн төрөлтөөр  2 тн сүү гардаг гэж судлаачид тогтоосон. Менделевийн 108 элемент бүгд хөхний сүүнд бий. Бид нар аймшгийн бэлэнчлэх сэтгэлгээтэй учраас сүү найруулж хооллодог.    
 
Би 23 жил амьдрахдаа уйлж байсан...
 
-Хамаг байдгаа нөхөртөө зориулаад л байхад өөр хүн сонирхоод явдаг хүнийг одоо яах вэ?
-Хүн чин сэтгэлээ өгөхөд ядахнаа 100 триллион эд эс эрүүл саруул байдаг. Би бүхнээ нөхөртөө зориулсан,  бал сараараа амалсан байсан амлалтдаа үхэн үхтлээ үнэнч явна гэсэн тэр хүн ядахдаа 100 насална гэдгийг эрдэмтэд тогтоосон.  Би өгчихлөө, монжуулчихлаа, намайг хуурч өөр хүнтэй явлаа гэсэн ийм атгаг санаа их байгаа болохоор л гэр бүл салж байна.  Уучлаарай,  муу нөхөртэй өөрөө очиж бөгсөөрөө нийлчихээд  дараа нь элдвээр муулах хэрэггүй. Хийсэн үйлдэлдээ  эзэн сууж чадахгүй бол үйлдэл хийх хэрэггүй. Зүгээр л ганцаараа хорвоог дуусга.  Хэрвээ нөхөр чинь авснаа мартаад хариу өгөхгүй байвал “өгсөн хүн март, авсан хүн сана” гэж өвөг дээдэс сургасныг сана.   Энэ бол амьдралын зарчим. Өгснөө битгий ярь үнэ цэнээ алдана. Өөрийгаа магтвал өвснөөс хөнгөхөн. Өрөөлөөр магтуулбал  чулуунаас хүнд. Чи хүн учраас хүнд бай.
-Сэтгэлийн буглаа үүсч эмэгтэйчүүд шаналж байна?
-Зүгээр, судалгаа хийж үзсэн.  50-68 жил хамт амьдарсан хүмүүс эхний 20-30 жил ингэж зовсон байдаг. Ямар ч хэцүү хорвоо вэ гэж уйлж байж. Гэхдээ цаг хугацаа хүнд ухаарал өгдөг. Үнэлгээгүй чин сэтгэлийн хөлс гэж байдаггүй. Маш олон жил хамт амьдарсан тэнгэрлэг сайхан хосуудтай би ярьж байсан. Амьдралын эхний 30 жил тамын дээд байсан. Нөхөр нь тээврийн жолооч  гэрийн бараа харахгүй. Хаана, хэнтэй амьдарч байгаа нь мэдэгдэхгүй. Ажил хийдэг нэртэй, алдаг оног мөнгөө авчирна. Гэртээ ирэхээрээ  хүүхэд хийчихээд явчихдаг. Тэгээд л жилийн жилд том гэдэстэй, нялх хүүхэдтэй. Ингэж 25 жил гэр гэдэг ариун сүмд нь хүн үүсгэдэг үйлдвэрийн сайдаар суулгасан.  60 нас хүрэхэд өвгөн бэлгийн чалхгүй болж гэртээ ирсэн. Өөр хаачих юм бэ, тэр. Бэлэг эрхтний учрыг ойлгохгүй хүн ингэж явдаг. Бэлэглэсэн эрхтэн бол үр төл үлдээх зорилготой болохоос  цэнгэдэг жаргадаг зугаацдаг эрхтэн биш.
-Таныхаар бол эмэгтэйчүүд зовлон үүрэгч робот мэт харагдаад байна. Баярлаж, гуних нь адилхан байх хэрэгтэй юм биш үү?
-Гэр бүл салахыг санаачилсан бол хамгийн том нүгэл үйлдлээ гэж үздэг. Би салахгүйн тулд хүүхдэд өгдөг боловсролыг яриад байна. Гэм нь урдаа гэмшил нь хойноо амьдралыг гэр бүлийн амьдрал гэж нэрлэдэг.  Алдсан алдаагаа  ухаарч ойлгоод үр хүүхэддээ энэ боловсрлыг өгөөсэй.  Гэхдээ бид  зовлон  гэж яриад байгаа нь хамгийн бузартай юм.  Зовлон гэдэг чинь 20-30 жил амьдраад үр хүүхэд олоогүй амьдралыг, насан туршид  нэг ч эр хүн тоож хараагүйг  хэлдэг юм. Харин нөхөртэй хүмүүсийн зовлон гэж байдаггүй.  Зөөлөн нь хатуугаа дийлдэг.  Хайраар л эр хүнийг аварна уу гэхээс хариуцлага тооцох шийтгэхээр эр хүнийг аварч чадахгүй.  Хүн үргэлж магтуулах, дэмжүүлэх дуртай байдаг. Яагаад олон эрчүүд архинд ороод байна. Түүнд хайртай гэж ханилсан эхнэр нь дааж давашгүй зүйлийг нэхэж  боломж олгохгүй хугацаа өгөхгүй байгаа учраас л тэр.  Бүх л хүн уйлж байсан. Би ч гэсэн 23 жил амьдрахад уйлж л байсан. Өнөөдөр би тачигантал инээж байна. Хэсэг цаг хугацааны дараа тачигнатал чи инээх болно.  
-Гэвч залуу нас эргээд ирэхгүй нь харамсалтай?
-Тэгвэл хөвгүүдээ дээд сургуульд сурга, өндөрт тавь. Дээд сургуулийн 80 хувийг охид биш хөвгүүдээр дүүргэ. Хөвгүүдээ ухамсартай болго ээж хүн яг хажууд нь бай. Тэгээд хүү чинь ирээдүйд эхнэрээ хайрлана.  
-Танд үнэхээр сал гээд хэлчихмээр хосууд хандаж байв уу?  
-Нэг ч хүн байхгүй.
-Яагаад. Тийм хүмүүс тань руу ирдэггүй юмуу?
-Над руу яаж эвлэрэх вэ гэсэн хосууд ирдэг.   Шүүхэд өргөдлөө өгөөд тодорхой хугацаа өгчихсөн арга байна уу гэсэн хүмүүс л ирнэ. Хүчирхийллийн төв дээр очдог байж болно.  “Өүлэн эхийн оюуныг бадраана” гэчихээр над руу тийм хүн ирэхгүй. Өүлэн эхийн ур ухааныг олж авна л гэсэн хүн ирнэ.
-Над дээр ирэх ёстой хүмүүс нь ирж чадахгүй байна гэсэн бодол танд төрдөг үү? 
-Хүн болгон мэдэж байхад ирье гэвэл хэн ч олоод л ирнэ. Би ядуу, хүүхдээ өсгөж чадахгүй нь, нөхөртөө хаягдчихсан, хүүхдээ асрамжийн газар өгөх гэсэн чинь тодорхойлолт хэрэгтэй байна. Та туслаач гээд ирсэн эмэгтэйг “Чи баян хүн” гээд гурван цаг ярихад оймсны түрүүнээсээ 500 мянган төгрөг гаргаад ирсэн. Цааш нь ярьсан чинь Нарантуул зах дээр хоол зардаг, өдөрт 200 мянган төгрөгний орлоготой хүн байна.  Хэн нэгнийг бэлэнчилж,  миний жаргалыг үүсгээд өгөөч гээд хайгаад байна.  Хөлс, чин сэтгэл гаргахгүйгээр насны залууд жаргах гээд байна.  Зүгээр л залуу нас, зүс царайгаараа жаргалтай байчих л даа. 60,70,80 нас хүрээд ирэхээр жаргал гэдэг зүйл хүссэн хүсээгүй чамд хэрэгтэй. Үүдэн шүд нь унаад, үс нь цайгаад, нүүр нь базсан цаас шиг болсон үед хүн чамайг хайрлаж байх нь чухал байна уу, эсвэл өнөөдөр  жаргасан нь дээр үү. Хүн алсын бодолтой, цараатай сэтгэж чадахгүй учраас өнөөдрийн шар тосонд хууртагдах гэж тархиа ажиллуулаад байна. Тэгэхээр ирээдүй хойчийн төлөөл  гэгээлэг л байх хэрэгтэй.
-Та нөхөртэйгөө муудалцдаг уу?
-Муудалцана ш тээ.
-Гэр бүл  судлаач үүднээсээ л ханддаг уу?
-Бид чинь хоёр өөр ертөнц.  Тэр хүслээ хэлнэ,  би ч хүслээ хэлнэ.  Монгол хүүхнүүд нөхөртөө боллоо гээд сэтгэл нь ханадаг. Тэгж болохгүй.  Гэр бүл боллоо, уншиж эхлэх хэрэгтэй.  Эхлээд гэрлэхэд ижилхэн мэдээлэлтэй байдаг.  Эхнэр нь энэ тэнд янз бүрийн юм уншсаар байгаад оюун ухаан нь сайжирч яриа нь өөр төвшинд гарчихсан. Нөхрөө мэдээллээр ханга. Манайхан юм хэлж өгдөггүй их аминчхан үзэлтэй. Өрсөлдөх л гээд байдаг. Өрсөлдөх хэрэггүй нэг бие, нэг хүсэл мөрөөдөл, нэг биений л нэг нэг эрхтэн шүү дээ. Нэг гар нь хөгжчихсөн,  нэг гар нь унжчихсан явбал  өрөөл татанхай муухай л харагдана. Зэрэг яв л даа.
-Монгол эрчүүд тиймэрхүү  мэдээллийг хүлээж авахдаа хир вэ?
-Аав, ээжүүд зөвхөн охидыг академик боловсролоор хангуулсны л хар гай юм. Хөвгүүнээ л явуулах ёстой байсан. 
-Тэгэхээр бидний үе өнгөрсөн. Дараа үеэ бэлд л гэж хэлэх гээд байна уу?
-Авах гээхийн ухаанаар донжийг нь ол.  Миний ярьж байгаа мэдээллийг нийгэмд түгээх хэрэгтэй. Тайвшруулахын тулд шүү дээ. Өнөөдрийн амьдралаас ургаж гарсан ойлголтыг өгөх гээд байна. 20 жилийн дараа огт өөр юм ярина л даа.  
-Монгол эрчүүдэд тэвчээргүй, сул дорой зан ажиглагдаж байна уу?
-Эрдэм сургаагүй, 8-р ангиас нь мал дээр гаргаад гар хурууг нь сайртуулчихсан. Орчин нөхцлийг нь бүрдүүлж хөгжих боломж  олгоогүй. Үүнтэйгээ эвлэрэх хэрэгтэй.  Нэг үеийн бүх эмэгтэйчүүд хүнтэй суухгүй юм уу, тэгээд.  Дараа үеийг нь хүлээе гэвэл 70-80 хүрчихнэ ш тээ. Доголонгийн газар доголон, сохрын газар сохор,  байгаа газраа л уян хатан бай л даа. 45-50 настай ганц бие, хүнтэй сууж үзээгүй  хүүхнүүд “ Зүгээр л жолооч,  хоёрдугаар  анги төгссөн ч бай хамаагүй эр хүйстэй хүн хэрэгтэй байна гэж гуйж, уйлж, сөгдөж байна.  Хатаж үхлээ, хүний нөхөр ч байсан хамаагүй шүү. . Гэхдээ бүр хамаагүй хүнтэй ойртож чадахгүй сэжиглээд байна гэж ярьж ирдэг. Тийм  л эрэлт хэрэцээ үүссэн байна шүү дээ. Эрэгтэй хүн бол 3 сарын дотор л  өөрчлөгддөг.  Ядаж цөхөөд байх юм байхгүй.  Би 1500 хүн хооронд нь гэрлүүлсэн. Жаахан  л хайр өгөхөд болно.
-Иймэрхүү хүний оролцоотойгоор гэрлэсэн хүмүүсийн  нийлэмж хэр байна вэ?   
-Уулзах нөхцлийг нь бүрдүүлж өгнө. Хүн хайрлахыг заахгүй. Эрэгтэй хүн ч гэсэн хэнийг авахаа өөрөө л мэддэг.  Цаанаасаа зурсан зураг,  төөрөг гэж бий.  Өмнөх төрөлдөө эр хүнийг маш их гомдоосон хүн  насан туршдаа эр хүнгүй хорвоог бардаг.  Муу эрийг хаяж болохгүй. Дараа төрөлдөө 60-70 жилдээ эр хүнгүй явахгүйн тулд.  Тиймээс өөрийгөө нээх их өндөрт бүү тавь. Нилээн доош нь хая. Тэгээд чи жинхэнэ хайр халамжийг авна. Энгийн эгэл зүйлд, энгийн агуу зүйл оршдог. Тийм учраас энгийн бай, найрсаг бай. Нөхөр рүүгээ гоё хар, тэгэхгүй бол нүд чинь шууд сохорно. Яагаад хайртай хүн рүүгээ хялааж, цэхийж хараад байгаа юм.
-Гэхдээ л жинхэнэ эр хүн ховордсон гэдэг?
-Бүх талын нөлөө үзүүлдэг ээж нь эршүүд маягаар төлөвшүүлээгүй байна. Хайр, дурлал, энхрийлэл халамжийг багааас нь зааж өгөөгүй.  Дээрээс нь эхнэр нөхрийн хувааж болдоггүй нандин хайрын үг яриаг огт ярьж өгөөгүй байна.
-Нууц амрагийг бараг нийгмээрээ хүлээн зөвшөөрсөн юм шиг санагддаг?
-Түр зуурын хэсэгхэн хугацааны таашаалд дурлаж  хүний эхнэр, нөхөр рүү сэм гэтээд л.  Байгаа зүйлдээ сэтгэл ханамжгүй  өрөөлийн юманд санаархаж байна гэсэн үг. Энэ чинь хулгайн зам.  Нөгөө талаас нь харахад хуурамч эхнэр, нөхрүүд олширсон. Эдийн засаг болоод өөр сонирхлоор нийлсэн тусдаа  өрөөнд хүмүүс   нууц амрагтайгаа зугаацчихаад гэртээ ирдэг.  Материаллаг зүйл дээр тогтсон гэр бүл маш хэврэг гэдгийг нийгэм ойлгохгүй даган дуурайх гээд байна.
-Ийм гэр бүлүүд салж болно биз дээ?
-Тэдний хувийн асуудал. Эмэгтэй хүн цагаан зээр нутаггүй гэдэг. Эр соёлтой,тэнгэр эцэгтэй хүмүүс бид. Байгалийн жамаас гажсан юм болгон буруу.  Байгалийн жас ёсоор харсан юм болгон үнэн байдаг.
-Хадам ба бэр, хүргэний асуудал гэж бас нэг том асуудал байна. Харилцааны хувьд?
-Би үгээр болон үйлдлээр битгий оролцоорой л гэж зөвлөдөг.  Нас биед хүрч  бие биенээ олсон хүмүүст боломж бололцоо олгож  дэмжвэл дэмж. Маш удаан хамтд амьдарч, илүү ихийг бүтээх учраас үг, үйлдлээр оролцох хортой.  Хадмындаа амьдарч байгаа хүмүүс тэсээд тусдаа гарахын тулд шаргуу ажиллах хэрэгтэй. Энэ хугацаанд сайн суралц. Яахаар уурладаг, яахаар инээдэг, юунд дуртай, дургүй гээд бүгдийг мэдээд ав. Тусдаа гарахад чинь хэрэг болно.
-Манай улсад жендерийн харьцаа алдагдсан. Тийм ч учраас Хүрэлбаатар эмч хоёр эхнэртэй байх хууль батлуулах талаар асуудал сөхсөн. Энэ асуудлыг бэлгийн амьдрал гэхээсээ илүү үндэсний аюулгүй байдал талаас нь харж болно.  Жендерийн харьцаа тогтвортой болсны дараа энэ хуулиа цуцалж болно шүү дээ?
- Би эхлээд сайн ойлгоогүй.  Харин одоо ойлгоод байна. 20 гаруй настай хөөрхөн охин  80 настай хөгшин гадаадын дор сард хэдхэн төгрөг өгснийх төлөө хэвтэж байна. Монгол эр хүний алсын харааг би биширсэн.   Бизнесийн өндөр төвшинд гарсан чадалтай эрчүүд нь аваг  л дээ. 5 эхнэртэй хүн байж л байна. Хууль нь гараагүй ч  нийгэмд үүсчихсэн асуудал.  Эр амьтан хүчирхэг байх тусмаа олныг авах юмсан, үр төлөө олноор нь үлдээх юмсан гэсэн байгалийн бичигдээгүй хууль байна.
-Таньд эрчүүд ер нь аль хэр ханддаг вэ?
-Эрчүүд ихэвчлэн зөвлөгөө авч эхнэрээ хичээлд суулгадаг. Би чинь эр хүн талдаа ярьдаг цорын ганц судлаач. Эмэгтэйчүүдийн талд ярьдаг 20 мянган ТББ байна.  Би нөхөртөө тал авахын тулд , хайрлуулахын тулд би сэтгэж ярьж байна.
-Нөхрүүдэд та ихэвчлэн ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Мунхаг эхнэр, худалч эхнэр, хуурмаг эхнэр, арчаагүй эхнэр, ажилгүй эхнэр, алцгар эхнэр ийм л юм ярина. Үүнийг нь яаж болиулах вэ гэдэг дээр их ажиллагаа хэрэгтэй. Тийм учраас гэр бүлийн 6 ном гаргачихсан байгаа. Би бүгдийг нь ярина гэж юу байхав унш.
-Өдөрт хичнээн хүнтэй уулзаж байна?
-500. Ганцаарчилж нэг ч хүнтэй ярихгүй хамт олны дунд ярьдаг. 
-Та санхүүгийнхээ асуудлыг яаж шийдэж байна?
-Би ном бүтээсэн бүтээлч хүн. 20 жил хүний амьдралыг үнэгүй сонсоны эцэст би номоо борлуулах болсон. Дээрээс өдөрт 45 оронд ажиллаж амьдарч байгаа 15000 монгол хүнд фейсбүүкээр зөвлөгөө өгдөг. Сүүлийн 3 жил телевизээр ярихаа больсон. Миний яриа ниймийн ихэнх хэсэгт таалагддаггүй.  
-Таныг зөвлөх биш загнадаг гэж ярьдаг?
-Асууж байгаа зүйл нь мунхаг ш тээ. Иймхэн юм мэдэхгүй байх даа яахав дээ  гэмээр санагддаг. Нөгөө талаас би сэтгэл зүйч хүн учраас сэтгэл зүйд нь нөлөөлж ярьдаг.
-Таныг эрчүүдийг их магтдаг болохоор тэд огшоод байна гэдэг?
- Үгүй. Эрчүүд магтах тусам ухаарч гадуур явдаг харилцаагаа зогсоодог. Бас улам зөв болохыг хичээдэг.
-Ижил хүйстнүүдийн харилцааг яаж хүлээж авдаг вэ?
-Төлөвшиж чадаагүй хүн гэж үздэг. Би эрэгтэй хүнтэй секс хийдэг хүн учраас хэзээ ч ойлгодоггүй. Бас дэмждэггүй.
-Та хувь хүнийхээ зүгээсээ өөрийгөө танилцуулаач?
-Миний байгаа байдал л энэ. Нэг эрийн 4 хүүхдийг төрүүлсэн,  том нь хүнтэй сууж байна,  бага нь 3 настай. Би өөрийнхөө хүүхэд, нөхөр дээр туршиж үзсэн зүйлийг ярьдаг. Би хүний амьдралын зовлонг  чагналаа гээд  гэрээсээ гурван удаа хөөгдөж байсан. Би цагаан түүхтэй хүн л дээ. Элэг бүтэн айлд хайрлуулж өсөөд Ломоносовын их сургуульд сурч 3 курс төгсөнгүүтээ 10 жилд нэг ангид нэг ширээнд сууж байсан 5 жил хайртай гэж хэлсэн хүнтэйгээ суугаад 23 жил болж байна. Нөхрөө бараг л төрснөөс нь хойш мэднэ. Над шиг  ийм дардан замаар явсан хүмүүс намайг их дэмждэг. Харин гацаатай амьдрал туулсан  хүн зэвүүцээд сонсож чаддаггүй. Охин биеийг нөхөрт тушаа гэж одоо хүмүүс хэлж чадахгүй.  Харин би охин биеэ нөхөрт тушаасан учраас энэ талаар зоригтой ярьж чаддаг. Гэр бүл судлал 100 гаруй салбарт хуваагддаг.  Би бол “универсиалный”  бүх л асуудлыг чөлөөтэй ярьдаг.
-Нөхөр тань ажлыг нь хэр дэмжиж байна? 
-Дэмжинэ. Энэ хүн авсанд ортлоо үүнийгээ л ярих юм байна гэдгийг ойлгосон.
-Хүүхдүүд тань ээжээсээ зөвлөгөө авдаг уу?
 -Зөвлөгөө өгнө, авна гэсэн ойлголт байхгүй. Эцэг эхээ  хараад л ойлгомжтой. Эцэг эх зөв л бол хүүхдүүд зөв байна.
-Та үргэлж эмэгтэйчүүдэд  хандаж зөвлөгөө өгдөг. Харин эрчүүдэд хандсан зөвлөгөөгөөр яриагаа дуусгавал...?  
-Эрчүүд бол бурхад . Ганданд орж зэс, гуулин бурханд мөргөж байснаас нөхөртөө мөргөчих. Ганданд байгаа бурхан чамтай секс хийхгүй эс өгөхгүй. Харин нөхөр чинь чамд эс өгнө. Өдөрт нэг  удаа сөгдөөд, дөрвөн удаа зүрхээ зүрхэнд нь наагаад тэвэрчих. Хайртай хүмүүс бага ярь. Би нөхөртэйгөө бараг ярьдаггүй, хараад яг яах гээд байгааг нь мэддэг учраас.  Их ярих тусам хайр сөнөж, бага ярих тусам хайр цэцэглэдэг.  
-Та миний асуултыг андуурсан бололтой. Эрчүүдэд хандаад юуг хэлмээр байна?
-Эхнэр хүнтэй зөөлөн дуугаар ярь. Хараал бүү хэл, өгөөмөр бай. Үргэлж байна гэж хэлж сур.
-Ярилцсанд баярлалаа.  
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Гэр бүл судлаач Ч.Нарантуяа: Жинхэнэ хайр мөн бол цусны бүлгээс бусад бүх зүйл өөрчлөгдөнө...  
Үзсэн: 36445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Даваа [127.0.0.xxx] 2024-03-03 03:01
Тэгээд эр хүнтэй ширүүн дуугаар ярихуу үгүй шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-05 12:15
эрчүүдийг хамгаалж ярьдаг гэж шаадагийн. Тэднээс мөнгө авч байж, энэ авгайгийн ажил нь явж бгаа юм чинь энэ муу тэдний талд бхгүй яадгийн. тэгж байж хоолны мөнгөтэйгээ залгаж бгаа авгай шдээ. Бүртгэлтэй эрчүүд дандаа хогийн . салсан сарнисан. завхай, худалч, авгайгаасаа эсвэл үерхдэг хүүхнээсээ бүрэн салаагүй хэрнээ бас нэг запас хүүхэн хайсан боовон толгойтой эр сүгнүүд б.а лээ. Танилцсан эрчүүд нь уулзсан өдрөө л буудалд оруулж унтаж хэвтэж ашиглах гээд доромжлох юмбилээ. лав тэдний бөгс ногоон бдаг бх.хүүхэн болгонтой унтдаг болохоор... сэжигийн завхай юмбилээ.ганц пиво , кофе авч өгч чдхгүй гөлөгнөсөн харамч эр их бсаан . тэгсэн хэрнээ унтаж завхайрах гээд улайраад тэнэгтсэн .хэхэ үнэн шүү. ашиглуулваа
Зочин [127.0.0.xxx] 2019-11-05 12:08
энэ авгай үнэн зүйл их ярьдаг. нэлээн сагсуу. Даанч харьцаж байгаа зөвлөгөө авч бгаа эрчүүд нь мунхаг.... энэ авгайгийн хэлж бгаа зүйлийг хэрэгжүүлдэг эрчүүд нь цөөхөн юмдаа. танилцуулж буй эрчүүд нь салж сарнисан, шалиг, танилцаад л уулзахаараа унтаж хэвтэхээ боддог. эр нөхөр хайж яваа бүсгүйчүүдийг доромжилсон шинжтэй, ганц өдөр ашиглах дуртай боовон толгойтой эрчүүд... авгайгаасаа салаагүй хэрнээ Энэ авгайгийн төвд бүртгэлтэй эрчүүд олон бдаг юм билээ. энэ авгайд бүртгүүлж мөнгө өгөхдөө авгайгүй гэчихээд, танилцаад уулзаад ярилцахаар авгай хүүхэдтэй бдаг юм билээ. Монголын сайхан охид бүсгүйчүүд минь маш болгоомжтой бгаарай. ганц бие гэчихээд авгай хүүхэдтэй, хамтран амьдардаг хүүхнүүдтэй эрчүүд нилээн их бүртгүүлдэг юм билээ. Энэ авгай эрчүүдээс мөнгө салгах гээд тэднийг сайн шалгадаггүй юм билээ. болгоомжтой бай бүсгүйчүүдээ. өмнөх авгайгаасаа харьцаагаа салгаагүй авгайтай эрчүүд гай болно шүү. өөрсдийн амьдралаа хайрлаарай
Сэтгэл зүйч [66.181.190.xxx] 2018-08-19 11:28
БИ СЭТГЭЛ ЗҮЙЧ Л ДЭЭ. ГЕРМАНД ТӨГССӨН. 100% БУРУУ ЯРЬЖ БАЙНА. УУЧЛААРАЙ .
А [202.21.106.xxx] 2018-02-05 19:25
Арай л бишээ. Гомдоосон нөхрөө хараад инээгээдл байх хэрэг үү! Алдаа гаргадаггүй хүн гэж хаана байдагын. Эмэгтэй хүмүүс сэтгэл зүрхгүй, уйлах, гомдох, туних эрхгүй хамаг гомдол цөхөрлөө тээгээд, инээгээд явж байх ёстой юм байна л даа
Зочин [66.181.176.xxx] 2017-10-14 19:52
Та өөрөө муухай үг хэлдэг байж багш нараас өөрийгөө илүү гэж боддог юм уу? Ямар ч сургуулийн хүүхдүүдэд наад мэтийн зүйлээ бүү очиж ярихтун. Аймар юм.
Зочин [202.9.41.xxx] 2017-07-06 20:05
Elii avgai chin hen nuhur tuu murgudiin ene elii l murgudiin bgaaz uynii chin Shide es ene law ervvl bish uur hvrgechihlee 21p zuunaas tasartsan amitan bnda delhiigees zailtsan hvnshig um yariad bhiin kkkkk
zochin [202.21.120.xxx] 2017-02-24 13:31
ger buliin ariun nandin hariltsaa zuvhun ter belgiin ajlaar bus bie biee hariltsah nuhdleh, nuhtsul bolzolt hariltsaan deer /tus tusiinhaa uurgiig oilgodog/, zurh setgeliin holboon deer togtoh bolohoos tuunii erhten minii function gej haritsval yu boloh ve? zaaval tiim ajil hiihgui zurh setgeleeree holbogdoj iluu deed tuvshind hairlaj durlaj bolno shuu dee. het ih dood functioniig shutsen yaria boljee.
Зочин [203.91.115.xxx] 2016-05-27 21:38
Mash saihan zuwulguu bna bayrlala
122.201.25.xxx [122.201.25.xxx] 2015-06-09 11:55
Эрэгтэйчүүдийг арай ч тэгж уучлах хэрэггүй. Ухаан муутай нийгэмшээгүй залуучуудад таны зөвллөгөө хэтэрч байна. Бэр хүү 2 маань таны зөвллөгөөнөөс болоод салахдаа тулаад байна. Хүү маань ёстой тэнэгтэж байнаа. Миний бэр ёстой сайн хүүхэн, ухаантай ч хүүхэн. Юм л бол Нарантуяагийн лекцийг сонсож солиороод байх нь төвөгтэй байна. Хүүхнүүдийг хардаад, хүнээс ганц үг сонсох чадваргүй залуучуудыг яах юм.
183.81.171.xxx [183.81.171.xxx] 2015-05-29 15:08
Охидуудын зан ааш, шунал,хүмүүжил улам аймшигтай болж байна. Тэдний бие ээ авч ява байдал үнэн дур гутаам. Гэр бүлийн хүчирхийллийн гол эх үүсвэр эмэгтэй хүнээс болж байна. Тэвчэр алдсан, залхсан, гутарсан, яахаа мэдэхгүй аргаа барахдаа эрчүүд архи ууж сэтгэл сана нь харгис хэрцгий болж байна. Эрэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагуудыг олноор байгуулж сэтгэл зүйн дэм өгөх хэрэгтэй.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-05-26 19:38
би нөхөртэйгээ гэр бүл болоод 10-н жил болж байна. бид 2 хэн нэгнийгээ хуурч байгаагүй . гэхдээ гэр бүлийн өөр асуудал ар араасаа гараад бид 2-н дунд үл ойлголцол их гарах юм . бид 2-н дунд 3-н хүүхэд маань хохироод байх шиг байна. яавал өөрийгөө зөв замд нь оруулах вэ
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2015-01-23 04:17
Ene avgaihaar bol 10 jildee surlaga sain bsn hun l saihan amidarch sain hun boldog geh geed bgmuu. Ted chin l hamgiin setgel muu bertegchinguud bdg shde. Chi odoo uhseniih ni setgel zuich ve. Iimhen yum medehgui. Dundajuud bash hiij bn ch geh shig. Chamaag iluu olnii huuhedtei ajillaj amidralaa zoriulj buyantai uils hiij yavaa bagsh nariig cham shig dongosmor medej dugnegeggui l bhgui yu. Chamd l lav neg ch er hun seeten hayahgui l de. Tghr nuhurtuu murguud l busdad gai bololgui demiirch suuval yasiin. Niigmiin gajuudal tenegrel min.gaduur demiirtlee chalchsan ene teneg avgai yag er nuher ger bulee buutsiilj haragdaach. Hutsdag haltar. umhii am umhii saltaagaa ugaagaad gertee hed honoj avgain uurgee guitsegej uZ chalchaa durakaa
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2015-01-23 04:02
.amnii araak tussan medrel muutai avgai. Amaa taraj chadahgui l dee uhaan muutai yum chin. Hamag amidraliig nuruun deeree uurdeg manai mongol emegteichuud bol mash mundag shde. Ene hudlaa hutsaad huisee cg medehee bolison erguu avgain yariand buu avtaarai. Nud am ni gyalalzaad lav eruul bish. Nuhurtuu huurtsaar bgd hagas galzuu er hun toodoggui yumnuud l suuliin ued lector hiigeed tenegteed bgaa. Bas ter bat otgon biluu neg er em ni medegdehgui galzuu ovgor har yum bn. Suljeend dontson avgai nartai araag negen medrel muutnuud. Ta nar shar hadand ochno za
113.240.234.xxx [113.240.234.xxx] 2014-11-28 11:38
Энэ эрүүл хүн мөн үүү? Ийм хүний үгийг үг болгож хүлээж автлаа оюуны хоосролд орсон хүмүүс бас л байдаг байх нь ээ...
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-07-25 23:16
teneg yumaaaa ene awgai arai bisheeeeee
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-06-24 20:55
Нөхрүүдэд та ихэвчлэн ямар зөвлөгөө өгдөг вэ? -Мунхаг эхнэр, худалч эхнэр, хуурмаг эхнэр, арчаагүй эхнэр, ажилгүй эхнэр, алцгар эхнэр ийм л юм ярина. Үүнийг нь яаж болиулах вэ гэдэг дээр их ажиллаа uuniig yg yu gej oilgohoo ch medhee bailaa. yu gesen ug yum be ene avgaigaas busad ehner eejuud munhag altsgar archaagui bolj taarch bna uu uguidee harin ch emegtei humuus hanatlaa l uuchilj bas bugdiig zohitsuulah gej zutgej bdag sh dee. hun orchinoosoo yug olj harna terneeree dugnelt ugdeg gn unen bhaa. ene emegtei oir toiron nz nuhud hamaatan sadand iim ehneruud zunduu bdag bhoor ene huuhen ingeed bgaa yum bish uu. minii huvid bol ehneruud ni iluu bdag bhoor emegtei huniig umuurch bgaa yum shuu.
59.0.92.xxx [59.0.92.xxx] 2014-05-19 20:05
Darhanii hurmiin ordniig hubidaa zabshsan zali meh uran ug shunahai, mungunii tuluu yu ch hiihees butsahgui abgai l gj medeh yum baina
59.0.92.xxx [59.0.92.xxx] 2014-05-19 20:03
kkkkkk
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2014-05-19 14:13
тэнэг авгай слиорчиж єєрийнхєє хїїхдїїдийнхээ яаж явахыг мэд эхгїй байж
202.72.247.xxx [202.72.247.xxx] 2014-03-29 18:49
дарханы хуримын ордныг яасанаа яриасай.гэр бүл болдог гэгээн сайхан сүмээ өөрөө нурууж буулгаж бузарын баар сав, христийн сүм болгочоод одоо бүүр гэр бүл болоогүй хүмүүсийн сэтгэхүйгээр тоглоод явж байгаа хүнд хэн итгэх вээ дээ
Borkhuu Booroi [103.26.194.xxx] 2014-02-28 01:36
нөхөр нь эхнэртээ ойртохдоо ариун дагшин сүмд орох гэж буй мэт эрхэмлэж, эхнэр нь нөхөртөө бурханд мөргөх гэж буй мэт хүндэлж ойрт -хэмээсэн эртний үгийг санагдууллаа. баярлалаа
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-02-27 12:42
Хүн бүхэн өөрийнхөө өнцгөөс асуудалд ханджээ. Зарим нь эр хүнд мөргөснөөс ээждээ мөргөсөн нь дээр гэж. Ямар ч асуудал харьцангуй шүү дээ. "Мөргө" гэдэг хүндэл гэсэн үг биз. Хүн хүндэтгэснээр гарз гарах биш. Харин ч ....
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2014-01-15 11:22
Шударга, билэг танхай л ярьдаг л эмэгтэй ш дээ. Хэлсэн үгийг нь хүлээн зөвшөөрч, бодоод үзэхэд гэмгүй л байхгүй юу. Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй, гэр бүлийн тогтвортой амьдрал үүсгээгүй, дураараа цэнгэж дунд чөмгөөрөө жиргэгсэд эргээд харахад ДОХ л үлдэнэ. Өөр юу үлдэх вэ дээ. Авгай нтр гээд яасан айхтар ярих юм. энэ хүн нөхөртөө гэр-гий нь, хүүхдүүддээ ээ-ж нь байж чаддаг учраас та нарын өмнө, гэр бүлийнхээ өмнө ярих эрхтэй байгаан за....
180.235.178.xxx [180.235.178.xxx] 2014-01-13 18:37
Яасан замбараагүй яриатай авцалдаагүй зүйл ярьдаг хүн бэ сэтгэл судлаач гэдэг чинь шинжлэх ухаан тусдаа мэргэжил хүмүүст зөв зөвлөгөө өгч байх ёстой.
183.177.98.xxx [183.177.98.xxx] 2014-01-11 15:10
би дөнгөж сая энэ хүний лекцийг сонслоол до үнэхээр гайхалтай хүн юмааа
103.11.194.xxx [103.11.194.xxx] 2014-01-09 14:21
za medehgui ee amidraliig chi tegj amidarna ingej aldana gej turuulj zaadagui bolohoor hubi tabilan burhanii zursan zurgaar zaya toorogooroo l ybah baih daa
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-08 19:44
tand amjilt xvsee, mash zuv zviliig yridagt ni bayrlaj b,dag. erchvvd xvchtei bol uls xvchirveg b,dagiig ta bvxen neg udaa tungaaj vzeerei..............udaxgvi 3 sayulaa bolnoo...................mgl iin vrs mash olon bolooroi............az jargalaar dvvren amidartsgaayaaaaaaaaaaa
Zuvt Shim [112.72.13.xxx] 2014-01-04 11:39
Хэрвээ гэр бүлийн харилцаанд нь ямар нэгэн асуудал байгаад таны өгдөг зөвлөгөөг ойлгож өөрчлөгдөж чадсан хосууд бвал би баяр хүргэе,Даанч 90 ээд оны үед надад хэнч ингэж зөвлөдөггүй бсан
202.70.42.xxx [202.70.42.xxx] 2014-01-03 13:03
Танд шинэ оны мэнд хүргэе. сайхан ярилцлага байна. энэ олон хараал урсгаад байгаа нөхдүүдэд хэлэхэд соёл гэдэг зүйл бусдад биш өөрт чинь хэрэгтэй ядаж л эрүүл мэндэд . бузар булай бүхнээ гэгээн тэнгэрээс өгүүлж байгаа Эх хүнэрүү цацаад байвал атаа хорсол балай мунхагийн чинь угаадас яг өөр дээр чинь буудаг гэдгийг бүгдээрээ нэг бодолцвол яасийн айн. бичсэн психологийг нь харахаар дандаа хүүхнүүд бичсэн байна залуухан хүүхнүүд шүү . Миний хүүхнүүд мөөмөө битгий ил гарга хүний нөхрүүд өмнөөс чинь хавтайна, Миний эхнэрүүд мээмээ бусдад бүү үзүүл Үрсийн чинь сүнс зайлна.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-01-02 08:49
GER BUL SALALTIIN GOL SHALTGAAN N TUR ZUURIIN BELEGIIN TAASHAAL AVAHAA JARGAL GJ BODDOGOOS L BOLDOG SHUU DEE
84.131.227.xxx [84.131.227.xxx] 2014-01-01 02:06
Зөв л юм ярьж байна Амжилт хүсье
202.21.120.xxx [202.21.120.xxx] 2013-12-27 10:18
залуу насандаа уйлаад хөгширсөн хойноо инээнэ гэхэд бүр зүйл оройтсон байна
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2013-12-26 12:35
ардын намын зүтгэлтэн эмэгтэй хэзээ гэр бүл судлаач болчихвоо.
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2013-12-26 12:33
гэр бүл судлаач маань Дарханы хуримын ордныг баар болгоод хаясан байхаа. Тэгээд хот орж ирсэн дээ.
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2013-12-26 09:49
Иш таа нар юмыг жаахан ул суурьтай бодооч дээ. Эмэгтэйг нь мууллаа гээд доош нь хийх гээд байгаан биш харин ч ЭМЭГТЭЙ тань ухаарал олгох гээд байна шүү дээ.. Аан харин эрэгтэйг нь магтаж эрэгтэй хүнийх нь талд зогсоод байна гээд ЭР хүн та хамраа сөхөж гэдийгээд буруугаар нь бодоод явчихваа. Ер нь тэгээд хүн гэдэг чинь хайртайгаа илүү загнаж, хайртайгаа илүү шүүмжилдэг гэдгийг бодоорой...
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2013-12-25 21:43
shudraga yarichihdag emegtei shuu,amjilt husey,olon humuust az jargal belegleh tal deer ulam ihiig hiij buteegeerei
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-12-21 10:53
face hayg ni bna uu tamin ee
103.29.144.xxx [103.29.144.xxx] 2013-12-21 10:28
uuruu tiim ariun khun mun biluu ichchihlee
182.160.2.xxx [182.160.2.xxx] 2013-12-20 13:11
MUNDAG UNEN YUM YARIDAG XUN SHUU ;
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2013-12-19 21:27
ХА ХА ЮҮН МЭДЭМХИЙ АВГАЙ ВЭ
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2013-12-19 18:35
хүний хэлснийг шууд утгаар нь ойлгох юм, мөргөж байгаа нь хүндэлж байна гээл ойлгооч, дотроо мөргөөд, гаднаа хүндэл, би ч бас өөрөө хэлээл байгаа болохоос хэрэгжүүлж бас чадахгүй л байгаа хүмүүсийн нэг. эмэгтэйчүүд бидний төлөө л гээд ойлгочих. Битгий уурлаад бай л даа хүүхнүүд ээ. сайхан тайван хүлээж ав.
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2013-12-19 18:28
гэр бүлийг салгаж сарниулахгүйн төлөө л хэлж байна гэж ойлго хүүхнүүд ээ. энд гэр бүл салалтын эсрэг ярьсан зүйл ер байхгүй байна. эмэгтэйчүүдийнхээ төлөө л хийж буй ажил гэж ойлговол болоо. Салахаас өмнөх асуудлыг ярьж байхад л ганц бие, салсан хүмүүс дургүйцээд байх юм. гэхдээ толгойг нь сүмбэдмээр эрчүүд бас байнаа байна. Өөдгүй эр хүн л эмэгтэйчүүдийг гомдоодог гэдэг үнэн шүү, бас хувиа хичээгч нар. миний өмнө сэтгэгдэл бичсэн 2 ч хүнтэй санал нэг байна. Бгадээрээ аливаа юмыг болох бүтэх талаас нь хараад ойлгоод сурвал бүх юм ok ok шүү. за бүгдэд нь амжилт. би бас 4 хүүхдийн эх, нөхөртэйгээ хааяа ойлголцохоо болиод байгаа хүн байна. болох талаас нь харахыг оролдъё. гэр бүл судлаачийн үгэнд орохыг бодно доо, найзууд аав
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2013-12-19 18:10
humuusee! buu buhimd. yaahav dee, avah yumaa avail hayahiig ni hayaach dee. amidrald bgaa unen yumiig zunduu l helsen bna, gehdee ih ilen dalangui heleed bna. bie biendee buuj ugch bai, busdiig hairla, bainga er ni buuj uguud baihgui, hairlaad baihgui 2 talaasaa l bai gej helj bna gej bi oilgoj bna. er ni ene chini erchuudiig huurguj bj emegteichuudee avrah l arga zaaj ugch bna shdee. zugeer saikhan sain talaas ni emegteichuudiinhee tuluu l helj bna geed oilgochih, buu buhimd. ter teneg gej helj bgaa/ehneriinhee hajuud shuu/ er hun uuruu l teneg bna. ehnertee taalagdah geed, esvel uhaantai yum uu? esregeeree bas....
180.235.187.xxx [180.235.187.xxx] 2013-12-19 17:46
Ганц өөрийнхөө дүгнэлтээр ганц бие эмэгтэйчүүдийн амьдралыг дүгнэх хэт өрөөсгөл байна.Би эмэгтэй хүн бас нөхөртэйгөө 22 жил амьдарч байгаа хүн.Би хэзээ ч бүсгүйчүүдээ буруутгадаггүй.Хаана ч хэзээ ч бүсгүйчүүдээ өмөөрч явдаг.Гэр бүлийн амьдралд эр эм 2 гол үүрэг гүйцэтгэж ордог.Асуудалтай амьдралыг анзаарч байхад гол нь өөдгүй эр хүн л хүчирхийлэгч байж дорой буурай эмс охид бүсгүйчүүдийг хохироож байгаа харагддаг.Ерөнхийдөө бол эцэг хүн тэр гэр бүлийг хир авч яваагаас их юм шалтгаалдаг гэж боддог.Сэтгэл зүйч бас дээр нь хуульч хүн гэж байх таны үг хэллэгээс авахуулаад анзаарагдаж байгаа доголдолтой юм бас байна шүү.
27.123.213.xxx [27.123.213.xxx] 2013-12-19 15:11
naad jombogo ene ter gj bicheed bga umuuruud bga nuhur bl yag ene awgain hvreenii hvn bna. iimerhvv ijil nuhdvvd negnee umuurulgvi yahaw. iim lektor ch geh shig yawasnaas ywaagvi ni dr. sainaar bichih hvn howor bnadaa. bi emegteichvvdee muuchlaad uuriigee duwiilgedeg iim hvvhnvvded durgvi. minii metiin mongoliin erchvvd ehneree yaj hairlahaa hairluulahaa ene neg awgaigaar zaalgahgvi yum bha. setel zvichiin vner ch alga.
182.160.11.xxx [182.160.11.xxx] 2013-12-19 12:09
erguu avgai min erchuuded morgosnoos ejiidee morgoson n deer.
182.160.11.xxx [182.160.11.xxx] 2013-12-19 11:54
teneg avgai bna.ter omoorood bgaa hogiin erchuudguigeer amidarlaa avaad yavdag zondoo saihan busgiuchuud baidag.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-12-19 11:44
Yamar goyo yaria vee, mash ih taalagdlaa. Unen yum helsen bnaa
103.9.88.xxx [103.9.88.xxx] 2013-12-19 11:12
yavdaltai hvvhnvvd booj vhehnee ta nar shig altsgar tavilan tuulaagui zuv yum yarij zuv amidarch bga emegtei huurhii zavhaichuud ireeduigee neg hardaa hvn muulj hov jivendee hahaj nohoi ch toohgui amidral ta nariig huleej bna ta nar tegvel ene hvn shig lektor bolood yariad vzdee chadahgui shtee muruuruu jombogodoood yavj bai
27.123.213.xxx [27.123.213.xxx] 2013-12-19 10:13
ene awgaid manai nuhur l law durgvi. zuragtaar garahaar ni teneg hvvhen gd suwgaa solichihdog. sariin umnu manai vildwer dr lektserhvv yum tawid badar bariad ywnalee. tenegdvv yariatai awgai bsan. ene nuhurt taarsan hvmvvs ni tarhia ugaalgadag bhda.
50.99.177.xxx [50.99.177.xxx] 2013-12-19 01:38
Ene hun uuruu yasan munhag bodoltoi hun be? Uuruu emegtei baij emegteichuudee jigsheed, muu muuhaigaar ni duudaad baih yum. Zagnadag ch geh shig, setgel zuich hun zagnah yosgui l baihgui yu, uilchluulegch narinhaa asuudlig anhaaraltai sonsoj, taivshruulj zuvluguu ugch setgel zuin demjleg uguh yostoi baital zagnaj haraalgahin tuld ene hun deer ochih yostoi bolj baina uu? Taalagdsangui.Er nuhurtuu murgu ch geh shig eej aavdaa murguugui baij nuhurtuu murguh bolj baina uu?Murguj bish hundel yavbal boloo bishuu
203.194.115.xxx [203.194.115.xxx] 2013-12-18 23:03
ene avgai lav medrel muutai baihaa bur durgui hurchihlee tv-r yarij baihiig ni sonsohod amaa urah gej baigaa gudamjni avgai shig baidag um
122.254.115.xxx [122.254.115.xxx] 2013-12-18 21:10
ongon bie ohin bie geed bh yum 2 dahi amidralaa zohioj bgaa hun yah bolj bn
202.55.183.xxx [202.55.183.xxx] 2013-12-18 19:34
Мал хүүхэн
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-12-18 19:29
jaahan gajig l daa
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-12-18 18:13
Ёстой ухаантай бүсгүй. амьдралын үнэн шүү дээ
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-12-18 18:08
Надад ярьж байгаа нь таалагддаг. Үнэн л юм хэлдэг. Шоу цэнгээн-түр зуурын зугааг амьдралынхаа хэмнэлд оруулсан хүмүүсд мэдээж эргүү юм ярьж байгаа юм шиг сонсогдоно. Нууц амраг спонсортой бол гайгүй хүний хүүхэд гарга, муусайн эрчүүдийг хая гэсэн уриа 90-ээд оны дунд үеэс эрчимжиж байлаа. Миний олон ч танил охид тэр замыг сонгосон. Тэр үеэс маш олон гэр бүл салж байсан. Хөөрхийлтэй авгайчууд ямаршуухан гунигтай байдалд орсоныг ахимаг насныхан ордог баарнуудаас очиж харж болно. Тэдгээр авгай нарын охид одоо гэр бүл салгадаг сургамгай ажлыг гүйцэлдүүлж байх шив. Энэ бол эмгэнэл.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-12-18 17:02
Uurteiguu taartsan yum yarij suuhiin,galzuu hunii temdegleg
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2013-12-18 16:50
sda chini huulich gechihjee luivarchin sda
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2013-12-18 16:49
uhsen huuruun huulich baidag um zalilan sda
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2013-12-18 16:47
зөв л юм ярьж байнашд энэ бол байгалын хууль
202.70.41.xxx [202.70.41.xxx] 2013-12-18 16:36
Yamar hachin uzel bodoltoi hun be,ene avgai .Yu yarij bgaagaa ch medej bgaa yum alga.Zugeer l uuriiguu shan yaridag geed bodchihoj,Yamar ch avtsaldaagui,setguulchiin tavisan asuultiig ch oilgodoggui bj bas olon yum yarinaa,buur gaihchlaa.Amidral ene hunii yarij bgaa shig bish l dee,
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2013-12-18 16:36
за энэ авгайн үгийг битгий сонсоорой гэж уриалмаар байна. гудамжны юм шиг дарвалзсан авгайн яриа үнэхээр та нарт таалагдахгүй.
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2013-12-18 16:34
ene nogoo dream team bagiin gishuun mon uu
202.70.47.xxx [202.70.47.xxx] 2013-12-18 16:28
Yoyo ene teneg avgai boliosoi. Dunguj 43nastai baij hezeenii 50nastai avgai shig. Gants bie, esvel er nuhurtei zoduulj doromjluulj baigaa huuhnuud ene avgain huvid hamgiin munhag , archaagui gej l yarina shuu dee.
202.131.236.xxx [202.131.236.xxx] 2013-12-18 16:00
Пэйсбүүкээрээ дүүрэн Н.Сома багшийн "Дорнын гэрлэлтийн зурхай" номыг хуулаад тавьсан байна лээ шүү дээ. Хуульч мэргэжилтэй хүн ийм бүдүүлэг байж болдог юм уу. Жаахан ичиж амьдармаар юм. Та бол хүний юм хуулж л ярьдаг хүн шүү дээ. Ийм хүмүүсийг хүн сонсоод тархиа угаалгаж байдаг нь өрөвдмөөр.
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2013-12-18 15:51
мундаг хэлжээ
202.179.22.xxx [202.179.22.xxx] 2013-12-18 15:46
Авгай минь ганц бие хүмүүсийн сэтгэлээр нь битгий тогло бас тэдгээрт зориулж мөнгө босгох зориулалттай шинэ жил энэ тэр бүү зохио энэнээс чинь болж хүн хохирох вий
202.179.22.xxx [202.179.22.xxx] 2013-12-18 15:44
энэ нэг тэнэг авгай байна аа тэр ярьж байгаа юм үнэн тэнэг ээ зүгээр л амны пангаар л ярих юм одоо бүүр энэ нийгэмд байгаа эмзэг байдлыг далимдуулж мөнгө босгож байна ганц бие хүмүүсийн уулзалт энэ тэр гээд байсан одоо шинэ жил гээд л та нар бодож үзээрэй ерөөсөө мөнгө олох арга олох гэсэн хүн шүү энэ авгай харин энэний оронд Гэрэл багш ,Ганбаатар , Чойжамж Пүрэв бат гээд олон хүмүүсийг урьж лекц тавиулбал арай гэгэээлэгээ
202.61.97.xxx [202.61.97.xxx] 2013-12-18 15:18
ажилд чинь амжилт амьдралд чинь аз жаргал хүсэн ерөөе

Бидэнтэй нэгдээрэй