Шууд Chart

С.ОДОНТУЯА: Бид гэр бүлдээ зайлшгүй анхаарал тавих ёстой

2014-01-28 12:51:16

Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаад байгаа “Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ-ын гишүүд хэлэлцсэн.

Цаашид УИХ-ын хэмжээнд багаггүй маргаантай өрнөж мэдэх “Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүдийн олонх үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонуудад хуулийн төслийг шилжүүллээ.
 
Юун түрүүнд та нэр бүхий УИХ-ын гишүүдийн хамт “Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл”-ийг санаачлан УИХ-д өргөн барьж хэлэлцүүллээ. Энэхүү хуулийн үндэслэл болоод үзэл баримтлал, ач холбогдол, агуулгын талаар та юу хэлэх вэ?                                                     
 
Тиймээ, “Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл”-ийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Арвин, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг бид нар санаачилж УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан.
 
Манайд Тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоог хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх, “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс”-ны аргыг хэрэглэх хамгийн нааштай хувилбарыг сонгон ажиллаж байгаа боловч 1960 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр буюу түүнээс хойш төрсөн хүмүүсийн ажилласан бүх хугацаанд төлсөн байвал зохих шимтгэлийг нэрийн дансанд байршуулсан мөнгөн хуримтлал байхгүй байна.
 
“Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл”-ийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн гэр бүлийн гишүүнд нь түүний амьдрах хугацаанд нь “бурхан болооч”-ийн авч байсан тэтгэвэрийг 50-100 хүртэлх хувийг авдаг байхаар   давхар олгогдох юм. Энэ хууль нь өөрөө ахмад настны нийгмийн хам­гаал­­лыг сайжруулахын зэрэгцээ тэднийг аливаа эрсдлээс урьдчилан сэр­гий­лж байгаагаарай ач холбогдол өндөртэй “хүмүүнлэг” хууль юм.
 
Гэхдээ хуульд зааснаар тодорхой шалгуурыг тавьж байгаа ч амьдрал баян учир зарим иргэнд уг хууль үйлчлэхгүй байх тохиолдол байна. Өөрөөр хэлбэл хүнтэй суугаагүй боловч тэтгэвэр тогтоолгосон иргэн, насны хэт зөрөөтэй боловч хуульд заасан зарим шаардлагыг хангаж байгаа хувь хүн, улсад ажил, хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэд энэ хуульд хамрагдахгүй байх хуулийн заалт энэхүү хуулинд тодорхой орсон байгаа.
Ер нь аль ч улс оронд төрийн анхан шатны нэгж бол гэр бүл байдаг.
Төрөө бат бөх байлгая, улс орны тогтвортой, найдвартай хөгжлийг хангая гэвэл бид гэр бүлдээ зайлшгүй анхаарал тавих ёстой юм.
 
Манай Улсад олон жил хамт амьдарсан нэг гэр бүлийн хоёр буурлын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд, үлдэж байгаа буурал нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгаа тухай албан ёсны статистик судалгаа байна. Энэ нь өрхийн амьжиргааны хэрэглээ буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтанд орох, хөгшрөлтийн процесс хурдан явагдагтай шууд холбоотой юм гээд хэлчихэд нэг их буруутахгүй болов уу. Үүнээс ахмадуудаа сэргийлэх зорилгоор “хамтын тэтгэврийн” асуудлыг цаашид бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Хамтын тэтгэврийн тухай хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг олон чухал агуулгын ач холбогдолтой хууль гэж бид харж байгаа юм.

Хамтын тэтгэврийн тухай хууль бий болсноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх үү. Энэ талаар зарим улс төрчид төсөвд дарамт бий болно гэж хараад байх шиг байна?
 
“Хамтын тэтгэврийн тухай хууль” бий болсноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй.
Энэхүү хуулийн төслийг Үндсэн хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуультай нийцүүлэн боловсруулсан. Өөрөөр хэлбэл бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж ойлгож болно. Түүнчлэн “Тэтгэврийн даат­­галын сан”-д 2030 он хүртэл ямар нэгэн дарамт бага гарна гэж бид урьдчилан харж байгаа.
 
Уул уурхай, ашигт малтмалын эх үүсвэрээс орж ирэх “Баялгийн сан”, “Хүний хөгж­лийн сан”-гийн хуримтлал бод­логын төвшинд эдийн засгийн нийг­мийн хамгааллын тодорхой асууд­луудыг шийдэх хэмжээний ху­римтлалуудыг бий болгож чад­на гэж хууль санаачлагч бид өөдрөгөөр төсөөлж байгааг нуух юун.

Мөн аль ч орны иргэд нийгмийн даатгалд төлсөн шимтгэлээ хуримтлалын зарчмаар өсгөж настай болохоороо тэтгэвэрээ бүрэн эргүүлэн авах хүсэлтэй байдаг.Үүнийг хөхүүлэн дэмжих , нийгмийн даатгалын хуримтлалыг эдийн засгийн оновчтой бодлогоор арвижуулах, нийгмийн шударга хуваарилалтыг баталгаажуулах нь төрийн бодлогын өөрийнх нь гол зорилго байх ёстой гэж би хувьдаа ойлгодог.
 
 
“Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл” хэрэгжсэнээр энэхүү хуулийн хүрээнд хичнээн иргэд хамрагдахаар байгаа вэ?
 
Бидний судалгаагаар 10-аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлэн өсгөсөн, 20-оос дээш жил нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн хамтын тэтгэвэр авах бололцоотой иргэний тоо 76 мянга орчим гэж тооцоолж байгаа юм.

Тиймээс хавтгайрсан халамжийг цэгцлэх ажлын хүрээнд мөнгө өгдөг бодлогыг цэглэж, иргэд рүүгээ чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг зөв тодорхойлоё гэсэн чиглэл барьж ажиллаж байна.
 
Хуулийн төслийг санаачлан, боловсруулахдаа бусад улс орны жишээг судлав уу?

Нэлээн олон орны даатгалын хуулийг судалсан. Хүн амын хөгшрөл хурдацтай нэмэгдэж байгаа Европын болон Өмнөд Америкийн олон орнуудад тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлсэн байдаг. Зүүн европ, Скандиновын орнууд, Польш, Казакастанд гурван түвшинт тэтгэврийн тогтолцоонд, Өмнөд Америкийн Чили, Аргентин, Перу, Колумби зэрэг улсад цэвэр хуримтлалын тогтолцоонд шилжих алхмуудыг амжилттай үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа тухай олон жишээг энд өгүүж болно л доо.

Түүнчлэн Монгол Улсын ир­гэд гэр бүлээрээ гадаадад амь­дарч байгаа тохиолдолд тэд энэ даат­галд хамрагдах уу?
Зөвхөн Мон­­гол Улсад амьдарч байгаа гэсэн заалт байхгүй. Хэлэлцүүлгийн ша­танд энэ асуудлыг яриад явах бо­лолцоотой.
Мөн 20 жил шимтгэл төлсөн ч, 10-аас дээш жил амьдарсан ч одоо нас барсан хүмүүсийг хэрхэх талаар бодсон юм бий юу?.

 Журмын тухай хуу­лиараа хэдүүлээ хэлэлцээд зо­хицуулж болно.
 
Ярианы төгсгөлд та энэхүү анхны хэлэлцүүлэгт орох гэж байгаа хуулийн төслийнхөө хүрээнд хэлэх үг танд үлдсэн байж магадгүй, тийм бол та юу хэлэх вэ?

Тэгэлгүй яахав. Эцэст нь хэлэхэд Манай улсын одоогийн тэтгэврийн хуваарилалт шударга бус, хувь хүний тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийг үнэгүйдүүлж, эдийн засгийн шинэчлэл, хөрөнгийн зах зээлийн хөгжилтэй уялдуулж зохицуулаагүйгээс тэтгэврийн даатгалын санд сөрөг үр дагаврууд бий болсоор байгааг нуух юун. Энэ талаар хууль тогтоогч нар болоод судлаач нар бүгд мэдэж байгаа.
 
Шинэлчлэлийн Засгийн газрын гол зорилго бол зорилтот бүлгийг зөв тодорхойлж,  нийгмийн халамж, хамгаалал зайлшгүй хэрэгтэй хүмүүст нь хангалттай халамж үзүүлэх, өөрөө өөрийхөө амьдралыг аваад явж чадах  иргэд, өрх айлд жижиг дунд үйлдвэрлэлийн бизнесийг дэмжиж зээл олгох зэрэг олон ажил бий. Түүний нэг нь “Хамтын тэтгэврийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, түүнтэй холбоотой бэлтгэл ажил, судалгааг хийх явдал юм.

С.ОДОНТУЯА: Бид гэр бүлдээ зайлшгүй анхаарал тавих ёстой  
Үзсэн: 4897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Adarsuren Amartaivan [103.26.194.xxx] 2014-04-15 11:35
Тэтгэвэрийн хуримтлал бий болгох нь Хамтын тэтгэврийн даатгалаас үр дүнтэй.Жишээ нь Тэтгэвэрийн даатгал төлсөөр тэтгэвэрт гараад тэтгэвэр авдаг.Тэтгэвэрийн хуримтлал нь цалингаас тодорхой хэмжээний ₮-ийг татваргүйгээр сар бүр тогтмол,тэтгэвэрийн хуримтлал санд өндөр хүүтэйгээр хугацаатай байршуулна.Яг л хүүхдийн хадгаламж шиг.Энэхүү хадгаламж нь тэтгэвэр тогтоосон өдөр их хэмжээний хуримтлалаа хүлээж авч тулгамдсан асуудлаа шийдвэрлэх боломжтой.
103.11.192.xxx [103.11.192.xxx] 2014-02-04 13:00
Шидийг олж нисэхийг шахав, шидэмсээр боолгож үхэхийг шахав гэгчээр С.Эрдэнийг дагаж эргүүтэж өгөх юм аа энэ авгай. Одоо болиосой.
103.11.192.xxx [103.11.192.xxx] 2014-02-04 12:58
Нэг нь тэтнгэрт халихаар нөгөө нь яаж гэр бүлээ бэхжүүлдэг байна. тэнэг авгай тэнэгтэх юмаа олоход яадаг байна аа. Шал тэнэг юм яриад ичихгүй юм. Хамтын тэгэвэр гэдэг чинь хамтдаа суурийг нь тавьдаг болохоос хоёр тусдаа хүний тэтгэврийг нийлүүлээд нэг болгодоггүй юм. чи ч үүнийг ойлгохгүй дээ.
80.111.236.xxx [80.111.236.xxx] 2014-01-30 03:22
Tiim bid ger buldee zaabal anhaaral tabih n zob Gehdee yaj gedegt l baigaa um Uhsen hoin n bish amid baihad l mongiig n nemeed ogno u? Dashramd bodoh zuil olon bii Iimerhuu zohizuulalt , daatgal mayagiin zuils zarim zah zeel onder hogjson orond onder nastai humuusiig daramtand oruulah baigaliin zamaar edleh nasandaa hurehgui ood boloh tohioldol olontoi baidag tal biidee???!!!!! Hair setgel hamtiin amidral gedeg n MONGON DEER TOGTDOG ZUIL OGT BISH GEDEGIIG Mongolzuud olon 1000 jiliin omnoos medseer irsen
182.160.2.xxx [182.160.2.xxx] 2014-01-28 13:09
TETGEVREE NEMJ CHADAHGUI BAIJ HUDLAA YARIHAA BOLIOCH

Бидэнтэй нэгдээрэй