Шууд Chart

Г.Оюунбат: Цахим шуудангийн илгээмжийг 3500-5000 төгрөгөөр хүргэнэ

2014-02-10 12:43:51

Засгийн газрын тохируулагч агентлагийн салбар болох Төрийн өмчит “Монгол шуудан” компанийн дэд захирал Г.Оюунбаттай Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй Цахим шуудангийн үйлчилгээний талаар тодрууллаа.  

- Шинээр нэвтрүүлж буй цахим шуудангийн талаар манай уншигчдад  танилцуулаач?
-Төрийн өмчит компанийн таван үндсэн багц шинэчлэлийн нэг нь энэ “Smart box”  үйлчилгээ юм. Хүмүүс шуудан гэхээр сонин, сэтгүүл, бичиг цаас гэж хараад байдаг. Гэтэл шуудан бол илүү өргөн хүрээнд хүний амьдралд хүмүүсийн хэрэгцээнд нийцэж байх хэрэгтэй. Цаг үеэ дагаж ямагт хөгжих ёстой юм. Нээлттэй байдлын хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа таван төслийн хөрөнгийн 800 орчим сая төгрөг нь энэ “New sonic” компанийн “Smart box” төсөлд зарцуулагдаж байгаа. “Smart box” бол дэлхийн шуудангийн бүхий л салбарт хэрэгжээд эхэлчихсэн зүйл. Банкууд анх АТМ нэвтрүүлж иргэдийг картаар гүйлгээ хийдэг хэрэглээнд сургах гэж бараг жил гаруй хугацаа болж байсан. Яг үүн шиг бэрхшээл энэ цахим шуудангуудад тулгарч эхэлж байна. Орон нутаг, нийслэлийн аль алинд нь хаягжилт хүндрэлтэй байдаг. Тэгэхээр айлыг хайж явах биш хүний өдөр тутмын хэрэгцээ болсон гар утсаар нь дамжуулж шуудангийн үйлчилгээг хүргэх нь чухал юм. Иргэн гэртээ ойрхон шуудангийн салбарт очиж шуудангаа хүлээн авч болно. Урьд нь манай хуучин шуудангийн төвийн физик хайрцаг жижигхэн учраас тэндээс ямар нэг хайрцагтай зүйл авах бололцоогүй байлаа. Хайрцагтай зүйл авахаар бол заавал шуудангийн салбарт очих хэрэгтэй байсан.
-Энэ үйлчилгээг нэвтрүүлэхэд зарцуулсан мөнгөний хэмжээг сонирхуулж болох уу?
-Дээр дурдсан таван төрлийн шинэчлэлийг хийхэд Ерөнхий сайдын багцаас нийт 1.9 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Түүний тодорхой хэмжээ нь энэ цахим шуудангийн үйлчилгээг нэвтрүүлэхэд зарцуулагдсан.  
-Цахим шуудангийн хайрцгийг хариуцан ажиллуулах хүн байх уу?
-Тийм хүн байхгүй. Иргэн өөрөө очоод л үйлчлүүлнэ. Жишээлбэл, та илгээмж явуулах гэж байгаа хүндээ гэрийнхээ хаягийг хэлээд тэндээс авах боломжтой гэдгээ хэлсэн байна. Тэгэхээр илгээмж ирсэн тохиолдолд таны гар утсанд мессеж ирнэ. Тэгээд цахим шуудан дээрээ очоод гар утсандаа ирсэн пин кодоо хийхэд төрөл бүрийн хэмжээтэй 50 хайрцагнаас аль нэг нь автоматаар онгойно. Тэнд өөр хүний оролцоо хэрэггүй.
-Энэ цахим шуудангаас иргэд ачаа тээш авахаас гадна илгээмжийг өөрсдөө аваачиж хийж болох уу?
-Одоохондоо бид зөвхөн хүргэх нэг талын үйлчилгээг л ярьж байна. Гэхдээ иргэн хүн энэ цахим шууданд илгээмж хийх бүрэн боломжтой. Манай технологийн ажилчид энэ тал дээр ажиллаж байгаа. Шуудангийн стандартын дагуу шуудан руу хийх илгээмжинд тавигдах шаардлага зэргүүдийг бичсэн санамжийг хажууд нь байрлуулна. Өөрөөр хэлбэл, иргэд илгээмжээ хүлээн авах хүний хаягийг нь бичээд хажууд нь байх жин дээр хэмжээд шуудандаа хийнэ. Тэрийг нь манай ажилчид өглөө нь ирж аваад хаягийх нь дагуу салбар шуудангийн хайрцагт нь хийнэ.
 -Тэгэхээр шууданд хийж байгаа илгээмж нь хүлээн авч байгаа хүндээ аюулгүй, бусдад гэм учруулахгүй гэдгийг нь яаж шалгах вэ?
-Бид үүн дээр яг ажиллаж байна. 2014 оныг Мэдээлэл харилцаа шуудан холбооны газраас эрх зүйн шинэчлэлийн жил болгоод зарлачихсан байгаа. Бид иргэдийн илгээмжийг хүргэхийн тулд шуудангийн эрх зүйн технологийн дотоод дүрэм журмын хувьд зайлшгүй зарим асуудлууд хөндөгдөж эхэлж байгаа юм. Тэр хөндөгдөж байгаа асуудлуудыг манай шуудан ашиглалт технологийн хэлтэс шуудангийн үндсэн дүрмийг барьж байгаад иргэдэд маш ойлгомжтой байдлаар хийнэ. Жишээ нь, таны хайрцаг ийм хэмжээтэй байна. Хэрвээ цахим шууданг ямар нэг дэлгүүр дотор суурилуулсан байвал тэр дэлгүүрт нь шуудангийн хайрцгуудын хэмжээтэй уут, хайрцаг зэргийг худалдаалж байна. Хажууд нь бас жинлүүр байх юм. Тэгээд жинлээд хэдэн төгрөг болохыг нь хэлээд өгөхөөр иргэн бэлэн мөнгөөр эсвэл картаар тооцоогоо хийж болно. Бид үнийн хувьд тэгш тоогоор тогтоохыг бодож байгаа. Тэгээд илгээмжийг тань авсны дараа таны гар утсанд тэр хүнд илгээмж очлоо. Харин хүлээн авч байгаа хүнд таньд илгээмж ирлээ гэсэн мессежийг зэрэг явуулна.
-Дархан, Эрдэнэт хотоос гадна бусад аймгуудад хэзээ энэ төхөөрөмжийг суурилуулах вэ?
-Одоохондоо бид Delivery буюу хүргэх үйлчилгээний тухай л ярьж байгаа. Нөгөө талын үйлчилгээг нь хийх болоогүй. Гэхдээ хийхээр бэлтгэж байна. Аюулгүй байдлын үүднээс учирч болох олон эрсдлийг тооцоод ажиллаж байгаа.
-Энэ цахим шуудангийн үйлчилгээг нэвтрүүлэх талаарх судалгаа хэр хийгдсэн бэ?
-Шинэчлэлийн Засгийн газраас орчин үеийн стандартад нийцсэн шуудангийн “Smart box”-ыг оруулж ир гэдэг шаардлага тавьсан. Тэр шуудангийн хайрцгуудыг дэлхийн шуудан дээр яаж холбосон байдгийг нь судла гэж байгаа юм. Тэгээд бид Сингапурт, Австрали, барууны орнуудад хэрэглэдэг шууданг судалж үзээд Засгийн газарт шуудангийн салбарт шинэчлэл хийхэд ийм ийм зүйл хэрэгтэй гээд саналаа хүргүүлсэн. Манай шуудангийн салбарт угаасаа ийм шинэчлэл хэрэгтэй байсан. Тэрийг нь л Шинэчлэлийн Засгийн газар хийж байгаа юм. Тэгээд ч энэ технологийн дэвшлийг зөвхөн бид хүсээд байгаа юм биш. Цаг үе  ийм шинэ дэвшил технологи, хэрэглээний соёлыг шаардаж байгаа юм.  
-Иргэд маань энэ үйлчилгээг хэр хурдан хугацаанд ашиглаж сурах бол? 
- Манайд ийм юм орж ирнэ гэж байхгүй гэж бодох хүн байгаа байх. Гэхдээ бид “Өө нээрээ болоогүй шүү” гээд таван жилийн дараа нэвтрүүлнэ гэж хүлээж болохгүй. Өнөөдрөөс ингээд авчраад тавиад туршаад үз. Та өөрөө хэрэглээд үз. Гэхдээ энийг үгүйсгэж байгаа хүмүүс хижээлдүү насныхан байгаа.
-Тарифын хувьд ямар байх вэ?
-Бид үнийн хувьд ярилцаж байгаа. Эхний ээлжинд хот дотор 3500 төгрөг, амйгуудын хүргэлтийг 5000 төгрөг байхаар тогтсон. Ер нь энэ цахим шууданг цаашид ашигтай ажиллуулах боломжийг хайж байгаа. Тэр нь юу вэ гэхээр бид “Smart box”-д бүтэн жилийн турш эзэмшигч байж болно гэсэн саналыг тавьж байгаа. Ингэхийн тулд ердөө 5000 төгрөг төлөх юм.   
-Нийслэл, хөдөө орон нутагт цахим шууданг зэрэг нэвтрүүлэх үү?
-Эхний ээлжинд Улаанбаатар хотод хэрэглээндээ нэвтрүүлж сургах хэрэгтэй гэж бодож байгаа. Ингэхдээ иргэдийг өөрсдөө хэрэглэж сурах хүртэл нь ихэвчлэн хүнсний дэлгүүрт тавьж байгаа. Ингэсэн тохиолдолд тог цахилгаан, интернэтийн мөнгө гээд урсгал зардлыг нь төлөөд зогсохгүй тодорхой хэмжээний түрээсийн мөнгө төлнө.  
-Цахим шуудангийн хайрцагт иргэд өөрсдөө илгээмжээ аваачиж өгдөг, хүлээж авдаг хоёр талын үйлчилгээг бүрэн нэвтрүүлэх хугацааг хэлэх боломжтой юу?
-Энэ “Smart box”-ын Засгийн газар дээр тендэрт оролцож ялсан компани нь “New sonic”. Тэдний хэлж байгаагаар эхний ээлжинд 20 хайрцгийг хэвийн хэмжээнд төгс үйлчилгээнд нэвтрүүлье гэж байгаа. Гэхдээ хугацаа хэлэх боломжгүй байна. Болж өгвөл түргэлэхийг л хичээж байна даа.
-Нээлтээ хийгээд бэлэн болсон гэсэн дөрвөн хайрцаг яг хэзээнээс ажиллаж эхлэх вэ?
-Нээлт хийсэн өдөр Ерөнхий сайд ингэж ажиллах ёстой юм аа гэдгийг л харуулсан юм. Шуудан ажиллах программ хангамж гээд бүх зүйлийг нь хийчихсэн. Нээхэд бол бүрэн бэлэн байгаа. Одоо бол бага зэрэг тохиргоо хийгээд л нээгээд явчихаж болно. Ямар ч асуудал байхгүй.  
-Эхний ээлжинд шуудангийн цахим хайрцгуудад илгээмжээ хүргүүлэхдээ “Монгол шуудан”-гаас гадна хувийн шуудангийн компаниудаар дамжуулж болох уу?
-Болно. Хувийн бүх шуудан компаниуд “Smart box”-ыг хэрэглэх эрхтэй. Гэхдээ одоохондоо үйл ажиллагаа жигдэртэл манай байгууллага “New sonic” ХХК-тай хамтран хариуцаж байгаа.
Нийтэлсэн: О.Энхмаа

Г.Оюунбат: Цахим шуудангийн илгээмжийг 3500-5000 төгрөгөөр хүргэнэ  
Үзсэн: 5494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-02-19 11:12
ataarxal xi xooson sugnuud chi adilxan se tguulch yran buteelch baij chaaawasdaa gej chamaig xen gedgiichn togtoolgnoo!!!
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-02-19 11:10
chi taizan deerch garad xotloj chadxguyi umshn baas boos min bi axn bna chi nadtai msjl golgnuude
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-02-19 11:09
MYONPT axn bna taa mysainuud chadxguyi umchn xii xooson ataarxal jotoorhol chi darga bolchihdo hosh nogo min
202.131.248.xxx [202.131.248.xxx] 2014-02-13 13:51
AN iinhnii yanz buriin arga hemjeeg hutuldug l baisan biz dee. Goyo boljdee darga ni arga hemjeegee uuruu hutulchihnu kakaka
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-02-10 20:36
eviiide ene amitan darga bolsiiimuu mongol muhuj bgaa ym bna

Бидэнтэй нэгдээрэй