Соёл, спорт, аялал жуулчлалын салбарын статистикийн мэдээллийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа Статистик мэдээллээр соёл, урлагийн салбарт төрийн болон хувийн өмчийн 819 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 36 нь мэргэжлийн урлагийн, 43 нь музей, 377 нь нийтийн номын сан, 342 соёлын төв ба ордон, 3 нь кино театр, 18 нь кино үзвэрийн цэг байна.
Соёл, урлагийн байгууллагын тоо 2011 онтой харьцуулахад шинээр музей, номын сан нэмэгдсэн хэдий ч аймаг орон нутагт кино үзвэрийн цэгийн тоо буурснаас болж байгууллагын нийт дүн бууралттай гарсан байна.
Соёл, урлагийн байгууллагуудын 95.7 хувь нь төрийн, 1.0 хувь нь хувийн, 3.3 хувь нь орон нутгийн болон бусад хэлбэрийн өмчийн харьяалалд багтаж байгаа бөгөөд 733 нь буюу 91.6 хувь нь хөдөө орон нутагт (мэргэжлийн урлагийн байгууллагын 66.6 хувь, музейн 72.0 хувь, нийтийн номын сангийн 92.6 хувь, соёлын төв, ордны 96.2 хувь нь аймгийн төв болон сумдад) байршин үйл ажиллагаа явуулж байна.
Харин улсын хэмжээнд дөрвөн кино театр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээр нь нийслэлд байршжээ.
Соёл, урлагийн салбарт нийт 6,845 хүн ажиллаж байгаагийн 54.1 хувь нь эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Нийт ажиллагсадын 2,682 буюу 39.2 хувь нь захиргаа-аж ахуйн, 2,272 буюу 33.2 хувь нь мэргэжлийн ажиллагсад, 1,891 буюу 27.6 хувь нь уран бүтээлчид эзэлж байгаа бөгөөд салбарын ажиллагсадын тоо өнгөрсөн онтой харьцуулахад 388 хүнээр нэмэгдсэн байна.
2012 онд соёл, урлагийн байгууллагуудаар давхардсан тоогоор нийт 8.8 сая хүн үйлчлүүлсэн нь 2011 онтой харьцуулахад 1.1 сая хүнээр буюу 11.7 хувиар буурсан байна.
Статистикийн мэдээгээр соёл, урлагийн салбарын байгууллагууд 2012 оны санхүүгийн тайлангийн жилд 145.5 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө, 11.5 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, 40.9 тэрбум төгрөгийн урсгал санхүүжилт авч, 40.6 тэрбум төгрөгийн урсгал зардал гарган үйл ажиллагаа явуулжээ. Нийт урсгал санхүүжилтийн 83.0 хувийг улсын төсвөөс, 8.1 хувийг үндсэн үйл ажиллагааны орлогоосоо санхүүжсэн байна. Энэ салбарт нийтдээ 17.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.
2011 онтой харьцуулахад нийт урсгал зардлын санхүүжилт 16.4 тэрбум, улсын төсвийн санхүүжилт 12.8 тэрбум, үндсэн үйл ажиллагааны орлого 2.2 тэрбум, хөрөнгө оруулалт 6.7 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ.
Нийт урсгал санхүүжилтийн 83 хувийг улсын төсвөөс, 8.1 хувийг үндсэн үйл ажиллагааны орлогоос санхүүжсэн байна. Энэ салбарт нийтдээ 17.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.
Соёл урлагийн салбарт 17.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ | ||
Үзсэн: 2664 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.