Дэлхийн хамгийн том ном
“Гималайн сүүлчийн Вант улсаар аялахуй” хэмээх ном 152 х 213 см хэмжээтэй, 603 кг жинтэй, Гиннесийн номонд дэлхийн хамгийн том ном гэж бүртгэгджээ. Номыг зохиогч Майкл Ховли Бутаны үзэсгэлэнт байгаль, ард түмний ахуй амьдралыг дэлхий нийтэд тод томруун харуулахыг зорьсон ба уг номоо өөгүй цэвэр, чанарын дээд зэрэглэл бүтээхийн тулд чамгүй хөрөнгө зарсан гэдэг. Уг номд багтаасан хүмүүсийн зураг гэхэд бодит хэмжээтэй. Энэ номыг цахим сүлжээнд 30,000 ам.доллараар худалдаж буй гэнэ.
Дэлхийн хамгийн жижиг ном
1985 онд Шотландын Ренлщн хотод хэвлэсэн 1.25 х 1.25 инчийн хэмжээтэй Old King Cole, хэмээх үлгэрийн ном дэлхийн хамгийн жижиг ном бөгөөд түүнийг уншихын тулд хуудсыг зүүний үзүүрээр эргүүлдэг гэнэ. Энэ ном Конгрессийн номын санд хадгалагдаж байдаг.
Дэлхийн хамгийн хүнд ном
Лондон хотод 1986 онд болсон номын зах дээр “Генрих Львын судар” гэдэг 226 хуудас бүхий гар бичмэл эх 8 сая 147 мянган фунт стерлингийн үнэ хүч байжээ. Хэвлэмэл номоор Баруун Германы Майнц хотод 1454 онд 21 ширхэг хэвлэгдсэн “Гутенбергийн Библи” судар Нью Йорк хотод 1978 онд болсон номын зах дээр 2 сая 400 мянган ам. доллар хүрч байв.
Алтан ном
Шри Ланк улсын эртний сүмийн суурийг ухах үед манай эриний анхны 1000 жилийн дунд үед бичсэн гайхамшигтай сонин ном олджээ. Ном газар доор олон зуун жилийн турш хэвтсэн ч бараг анхныхаа байдлаар хадгалагдан үлджээ. Энэхүү 14 хуудас бүхий номын үсгийг цэвэр алтаар хийсэн ба ур хийц нь туйлын нарийн байжээ.
Онцлог ном
Япон улсад үндэсний хэдэн зуун хоолны жортой нэгэн ном хэвлэгджээ. Энэ нь туйлын онцлог ном гэнэ. Учир нь ямар нэг хоолны тухай бичсэн тэр хуудсыг бага зэрэг сэгсрэхэд тэр хоол үнэртдэг гэнэ.
Илгэн хуудастай ном
МЭӨ II зуунд Пергам хотод илгийг номын хуудас болон ашиглаж байжээ. Тугалын буюу хонины арьсыг шохойн уусмалд дэвтээж, тусгай жаазанд тэлж, хадаад, уушгин чулуугаар индүүдэж боловсруулдаг байна. Нэг зузаавтар ном хийхийн тулд олон арван тугал нядалдаг байжээ.
Модон ном
Орчин үеийн номтой төстэй ном МЭӨ I зууны үед бий болжээ. Номын хуудсыг модоор хийж, модон хуудсан дээр лав хайлуулж, цутган хатаагүй байхад нь төмрөөр бичиж, хуудсуудыг утсаар холбодог байжээ.
Дэлхийн хамгийн эртний тайлбар толь бичиг
Дэлхийн хамгийн анхны тайлбар толь бичиг “Spens” МЭӨ 370 онд зохиогдсон байна. Энэ ном одоо Грекийн Афин хотод хадгалагдаж байна.
Хамгийн зузаан тайлбар толь бичиг
Дэлхийн хамгийн зузаан тайлбар толь бичиг “Yongle Dadiam”-ийг 1403-1408 онд 2000 гаруй эрдэмтэн зохиосныг 1728 онд Хятадад 370 ширхэгийг хэвлэжээ. Уг толь бичиг 22.937 гарчигтай, 11.098 бүлэг бүхий ном ажээ.
Дэлхийн хамгийн хамгийн ном | ||
Үзсэн: 20326 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.