Манай улс 170 тэрбум тонн эрчим хүчний нүүрсний нөөцтэй. Үүнээс жилдээ 6 сая тонн нүүрсийг дотоодын хэрэгцээнд ашиглаж байна. Дээр нь нар, салхины эрчим хүчний асар их нөөц бий.
Монголын говиос жилд 7 триллион кВт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэдгийг гадны судлаачид тогтоосон байдаг. Тэд бидэнтэй бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллаж, эрчим хүч экспортлох боломж байгааг олж харжээ.
Иймээс үүнийг ашиглан эрчим хүчний салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ асар их хэмжээний валют олох боломж бидэнд байна. Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагийн яриаг сонсгоё.
Манай урд, хойд хоёр хөрш дэлхийн дулааралд гол нөлөө үзүүлдэг хүлэмжийн хийг хамгийн их ялгаруулдаг эхний таван орны тоонд багтдаг.
Жагсаалтын хамгийн эхэнд бичигддэг БНХАУ хүлэмжийн хийг 40-45 хувиар бууруулах зорилт тавьсан байдаг. Харин манай улсын тухайд бусадтай харьцуулахад хүлэмжийн хийн ялгарал бага хэмжээтэй ч нэг хүнд ногдуулахаар дээгүүрт ордог.
Хүлэмжийн хийг 2030 он гэхэд 14 хувиар бууруулахдаа эрчим хүчний салбартаа шинэ технологи нэвтрүүлэх замаар асуудлаа шийднэ гэж тооцоолжээ.
Энэ ажлыг урагшлуулахад хувийн хэвшил, олон улсын байгууллага, салбарын эрдэмтэн, судлаачдын оролцооноос гадна гадны хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого хамгийн чухал болохыг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра тодотгож байсан юм.
Монголын говиос жилд 7 триллион кВт/цаг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой | ||
Үзсэн: 925 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.