НҮБ-ын "Хүн ам ба Хөгжил" ээлжит 47 дугаар чуулган энэ сарын 7-11-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо боллоо.
Тус чуулганд Монгол Улсаас ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа, ХАХНХ-ын сайдын зөвлөх Т.Энхсайхан тэргүүтэй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Чуулганы үеэр ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа Монгол Улсаас өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, мөн байр сууриа илэрхийллээ.
Түүнчлэн энэ удаагийн НҮБ-ийн "Хүн ам ба Хөгжил"-ийн асуудлаар ХАХОУБХ-аас гаргасан үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжүүлэлт, ахиц, амжилтыг хэлэлцсэнээс гадна цаашдын зорилтуудын чиглэлээр зөвлөмжүүдийг боловсруулах, 2015 оноос хойших зорилтуудыг хүн амын асуудалтай уялдуулан авч үзэх зэрэг асуудлыг хөндөн ярилцсан юм.
Тиймээс чуулганд оролцсон улс орнуудын төлөөлөгч нар долоон хуудас баримт бичиг дээр зөвшилцөлд хүрчээ. Тухайлбал, ЗГ-ууд дараах асуудлуудыг улс орондоо хэрэгжүүлэх үүрэг авсан:
- Үр хөндөлтийг гэр бүл төлөвлөлтийн арга хэрэгсэл болгохгүй байх
- Эмэгтэйчүүд хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг багасгах
- Ядуурлыг бууруулах
- Хүртээмжтэй өсөлтийг хангах
- Залуучууд эмэгтэйчүүдийн эрх ашиг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, томоохон хөрөнгө оруулалтыг хийх зэрэг үүргийг хүлээхээр болжээ.
Дашрамд өгүүлэхэд, энэхүү чуулган нь НҮБ-ын 2014 оны есдүгээр сард хийхээр төлөвлөж буй "Хүн ам ба Хөгжил"-ийн асуудлаарх олон улсын бага хурлын талаарх НҮБ-ын Ерөнхий Ассемблейн Тусгай Чуулганыг угтсан бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдсан юм.
Мөн Хүн ам, хөгжлийн асуудлаарх Олон улсын бага хурлаас гаргасан /ХАХОУБХ/ үйл ажиллагааны хөтөлбөрийг анх 1994 онд батлаж, хэрэгжүүлж ирсэн бөгөөд тус хөтөлбөр нь 2014 онд албан ёсоор дуусаж байгаа юм.
"Хүн ам ба Хөгжил" ээлжит 47 дугаар чуулган боллоо | ||
Үзсэн: 1336 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.