Шууд Chart

Шүлхий өвчин гарснаар Шилийн богд уул түр “амирлав”

2014-02-05 09:04:23

Өнөө цагийн Монголчууд бид шилийн сайн эрчүүдээс эдүгээчлэн авсан “ Шилийн богд ууланд авирах шинэ мода”-аар их л гүнзгий өвчлөөд байх шиг.

Тэр дундаа сар шинийн нэгний өдөр монгол түмэн Шилийн богд уулыг зон олноороо зорих нь олонтой.  “Алтай таван богд, Ханбогд  уулын  эерэг эрчим хүч  баруунаасаа салхиар дамжин Шилийн богд уулан дээр хуралдаж, тэнд очсон хүний биед шингэдэг” гэх ийм нэг үг хуурай өвсөн дэх түймэр мэт хурдан тархсаар хэдхэн жилийн дотор  шүтээн уул хадаг яндар, хог новшинд дарагдаж гүйцэв. 
 
Харин энэ жилийн сар шинийн нэгний өдөр Шилийн богд уул минь амарч өнжлөө. Учир нь сар шинийн өмнөхөн Сүхбаатар аймгийн Онгон суманд шүлхий өвчин гарсны улмаас ОБЕГ-аас Шилийн богд ууланд гарч овоо тахидаг арга хэмжээг цуцалснаар ийнхүү олны хөл түр татарсан юм.
 
Өөрөөр хэлбэл шүлхий өвчин гарснаар шинэ “мода” нэг жил тасалдахад хүрэв. Эртнээс нааш энгэр хормойд нь унаа хөсгөө орхиод, явганаар дээш мацсаар оройд хүрдэг байсан уулын замыг 2011 онд хэсэг авто спортын мастерууд эвдэж, түүнийгээ Гиннесийн дээд амжилт мэтээр бахархан зарласан удаатай.
 
Хөөрсөн хэдэн нөхөд нийслэлд ирээд “Шилийн богдын оройд анх удаа төмөр хүлэгтэй гарлаа” хэмээсэн сүржин ярилцлага өгсөн нь “Нээрээ л хөлсөө дуслуулан мацахын хэрэг юу байна” гэх бодлыг хэчнээн ч хүнд төрүүлээд амжив.
 
Уг нь эртний ёсоор Шилийн богд уулын оргилд шилийн сайн эрчүүд өглөөний мандах  нарнаар гаран, сан сэржим өргөж, хийморио сэргээн, эр зоригоо чангалдаг байсан гэх. Улмаар эх орон, төрийн сүлдэндээ залбирч сэтгэлийн их эрчим хүчийг биедээ шингээж, ядарч зүдэрсэн ард олноо хайрлан, ивээн тэттэх ухааныг өдөөж, тангарагаа өргөдөг байсан тухай домог яриа олон бий.
 
Утгачилбал, шилийн сайн эрчүүд өрөөл бусдын төлөө хоёргүй үнэн сэтгэлээр зүтгэх их хүчийг Шилийн богд уулнаа гарч, дээд тэнгэр хөрст алтан дэлхийгээсээ хүсдэг байсан бол өнөө цагийн бид гадагш олон жилээр явах, шинэ байр, машин тэрэг авахдаа, хурим найр хийж, гал голомтоо  бадраахын өмнө Шилийн богд ууланд  очиж, сүлд хийморио сэргээж, арга билиг, амь насаа даатгадаг болоод байгаа.
 
Зөрүү нь өрөөл бусдын төлөө, амин хувийн хүслэнт амьдралын сайн сайхны төлөө гэсэн үзэл дээр тогтоно.
 
Уг хоёр зөрүүний ард “Тунгалаг тамир” киноны  Хонгорын зүүдэндээ  уншиж, шилийн сайн эрийн тангараг өргөдөг  “Эрийн хийморь сэргээсэн Шилийн богд дуулж бай...” гэсэн мөрөөдлийн гурав дахь хүчин зүйл байна.
 
Яг энэ үзлээр Монголчууд эртнээс нааш Шилийн богд уулын оргил дээр гарах явдлыг зөвхөн мөрөөдөж, уулын ойролцоо хамаа бус үг яриа хэрэглэхээс ч цээрлэдэг байж.
 
Гэтэл яагаад бид энэ үзлийг таг мартаж орхив?
 
 “Эр, эм, хөгшин хөвөө, хүүхэд багачууд гэлтгүй зон олноороо Шилийн богд уулан дээр гарч хэдэн хадаг уян, хог новшоо хаяж, хүлгийн хурдаар уруудан давхин их амьдралтай хүч үзэлцснэээр үнэмлэхүй их ялалтыг байгуулж, энэхэн биедээ багтаж шингэмгүй их энергитэй болно”. Ямар Б.Арго, П.Давааням тэргүүтнүүд нь ингээд айлдчихсан юм бэ, мэдээж бидэнд хэн ч зааж өгөөгүй.
 
Гаргалгаа нь их энгийн. Хүн хүний хувийн эрх ашгаа хэт дөвийлгөн үзэх болсон энэ цаг үеийн будангуйн салхинд ноёлуулсан гэхэд л болно. Дэргэдэх нэгнээсээ илт давуу амьдрахын хүслээр жигүүрлэж, тэр хүч нь нийгмээрээ өвчлөхөд хүргэсэн хэрэг.
 
Эл нийгмийн сэтгэхүйн өвчлөл “Тунгалаг тамир” киноны Хонгорын зөвхөн зүүдэлж мөрөөддөг хүслийг орхигдуулчих вий гэхээс айсан мэтээр Шилийн богд уулын ариун дагшин байдлыг үгүй хийсээр. Чухамхүү бахархал гэж юу болох, эрчим хүч гэгчийг хаанаас яаж авах гэхчлэн наад захын асуудлыг монголчууд хэт гүнзгийгээр сэтгэж, эрэл нь байгал эхийнхээ ариун дагшин байдлыг эвдэхэд хүргээд байх шиг.
 
Энгэр хормойд нь жуулчны бааз байгуулж, дөрвөн зүг найман зовхисоос нь дүүлэн давхисаар оройд нь гарч, идсэн ууснаа орхиж одсоор нэг л мэдэхэд үр хойч минь жирийн нэгэн уул мэтээр үздэг болох вий.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Шүлхий өвчин гарснаар Шилийн богд уул түр “амирлав”  
Үзсэн: 8695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-02-18 15:50
яагаад үг с э г л э э д байнааа сайтаа
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-02-18 15:49
хийморио сэргээх биш хог тарих гэж л очдог юмуу гэмээр үнэхээр хүйтэн ханддаг юм билээ хогоо аваад буугаач гэж хэлсний төлө өхэдэн залуучуудтай муудалцах дөхөв энд элдэв муу үг хэлдэгүй юм шүү залуу хүмүүс зангаа мэдээрэй гэж байж л саллаа дараа нь богдоос холдсон хойно араас хөөж ер нь л сөргөлдөх гээд байсан шүү ухаанд нь харанхуй хүмүүстэй юугаа ч ярих билээ
202.180.216.xxx [202.180.216.xxx] 2014-02-13 13:36
Уул ус лус савдаг хүртэл хорио цээрээ илэрхийлэх юмаа даа,
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-02-13 12:54
энэ буу буудаж байгаа хүмүүс уулынхаа лус савдагийг айлгаж байгаагаа мэддэггүй юм байх даа. Номоороо бол лус савдагаа урин дуудаж, идээ цагаа өргөж, хүсэл хийморио даатгадаг ёстой. Гэтэл буун дуу гаргаж, айлгаж ичээчихээд яаж хийморь сүлдээ сэргээх юм бол доо
103.26.193.xxx [103.26.194.xxx] 2014-02-12 09:48
sonoson galt uuliin nuhend orood ogt baidagui hiimori sunsee duudaad hunii mal horongo hulgailna gej tangarag tavij yavdag teneg maluud zovhon mongol baina
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-02-10 22:25
oooyo za uuliig engej dahidgiin gnee.haa haa. yandaa yaandaa.
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-02-10 13:14
sain unshaad setgegdel bichih yum busuu zarim humuus
103.9.88.xxx [103.9.88.xxx] 2014-02-07 15:41
Ашгүй дээ. Хог тарихгүй нь гэж баярлаж байна.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-02-07 13:23
хэн хүссэн эрт үеэс хийморьтой эрсүүд шүтэж биширч байсан шүтээнийг зорихыг эрч энерги хийморь юугаа сэргээх монгол хүн шүү гэсэн билэгдлийг ингэж элдэвээр бичиж монгол ёс заншилийг маан гутаах гэв үү эртний монгол заншилийг маан түвдийн шашины дор оруулах гэв үү энэ монголоо гэж дуугарсан бүхнийг Давааням Арго гэхчилэн муулах гээ юу энэ хүмүүс монголоо гэж дуугардаг ярьдаг болохоор нь асар өндөр мэдлэг мэдрэмжийн энд оруулж бүү нухчан дараач яасан их баярлаж байх юм энэ жилийн хийморь сэргээх эрсийн явдал хаагдлаа гэж баярлав уу ёстой салаавч ч чамд багадна
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2014-02-06 15:22
202.21.113 ta bidnii shyteeniig byy doromjlooroi.Muu sanaa eznee otdog ym shyy.
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2014-02-06 15:20
Shiliin bogd uul ch yneheer hiimorlog saihan uul shyy.Ye,yeiin mongol er hynii baharhal bolson,shyteen hairhan ymaa.
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-02-05 17:23
ЗӨВ ШҮҮ
202.21.124.xxx [202.21.124.xxx] 2014-02-05 17:14
zarim hvmvvs vgee bodoj yarimaar yum.. heden haltar maliin hulgaich sh geh shig.. harinch hodoonii hvmvvs bol chamaas shudadarga amidardag baih shv,,, chi bol halaasnii hulgaich biz
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-02-05 13:25
heden haltar maliin hulgaich nariin gardag ovoond garah gej yugiin boddiin be shaal demii tsagiin garz novsh gej
75.85.51.xxx [75.85.51.xxx] 2014-02-05 13:22
uulan deer garsnaar yum oorchlogodono gej u baihav dee malnuudaa baigali cuitgeed.
185.26.182.xxx [185.26.182.xxx] 2014-02-05 11:45
bur horigolchihvol taarna . zuvhun nutgiin malchid l garch baihaar.

Бидэнтэй нэгдээрэй