Шууд Chart

Хүний хөгжил санг “Ирээдүйн өв” болгох тухай ярьж байна

2014-02-07 11:33:29

Монгол Улсын баялгийн сан нь тогтворжуулалт, хуримтлал, болзошгүй нөөцийн сан гэсэн үндсэн гурван төрөлд хуваагддаг байхаар тусгагдах талаар яригдсаар багагүй хугацаа өнгөрч байгаа.

Уг сангийн тухай хуулийн төслийг холбогдох албаныхан гадны орнуудын туршлагыг судалсны үндсэн дээр боловсруулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас санал авахаар хүргүүлээд байгаа аж.
 
Тэгвэл уг хуулийн төслийг боловсруулах явцад “Хүний хөгжил” сангийн нэршил, үйл ажиллагааны зорилтот чиглэлд өөрчлөлт оруулан, “Ирээдүй өв” сан байгуулах талаар яригдсан байна.
 
Манай улсын  “Хүний хөгжил” сан нь  ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 70 хувь болон төрийн өмчит томоохон компаниудын ногдол  ашгаар санхүүждэг. Тэгвэл уг баялгийг 2025 он гэхэд шавхагдаж эхэлнэ гэж тооцвол тус сангийн санхүүжилтэд хүндрэл учрах эрсдэл харагдаж байгаа юм.
 
Сүүлийн гурван жилийн дундаж үзүүлэлтээс харахад  “Хүний хөгжил” санд  жилдээ 500 орчим тэрбум төгрөг төвлөрдөг аж.
 
Тиймээс бодлого тодорхойлогчид уг мөнгийг “Ирээдүйн сан”-д шилжүүлэн төвлөрүүлж, олон улсын зах зээл дээр санхүүжилт хийх хэлбэрээр хүүг нь өсгөх талаар чиглэл барих нь зүйтэй гэж үзжээ.
 
Өөрөөр хэлбэл, “Ирээдүйн өв” сангийн мөнгийг тодорхой зорилтот хугацаанд нийгмийн халамж руу чиглүүлэхгүйгээр, 2015 оноос улсын төсөвт тусгах асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна.
 
Баялгийн сангийн тухай хуулийн төсөлд  багтсан уг заалтууд дэмжлэг хүлээж чадвал, Монгол Улс цаашдаа “Ирээдүйн өв” сангаа менежментийн сайн баг бүхий корпорацид хариуцуулан, Сангийн яам болон төрийн зүгээс ямар нэгэн хэлбэрээр оролцохгүй, ил тод үйл ажиллагаатай байхаар төлөвлөжээ.
 
Ингэснээр баялгийн сангийн тухай хуулийн төслийн зарим заалтуудад нийцүүлэн, уг сангийн хууль мөн шинээр батлагдах шаардлага үүсэх юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хүний хөгжил санг “Ирээдүйн өв” болгох тухай ярьж байна   
Үзсэн: 2008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.192.xxx [103.11.192.xxx] 2014-02-07 15:32
Үүнийг чинь аль 2012 онд хийхээр уг нь хоёр нам тохиролцсон байсан шүү. Харин АН засагт олонхи болмогц С.Эрдэнэ нь" хүүхдийн мөнгө" гэж тараагаад эхэлсэн болохоос биш.

Бидэнтэй нэгдээрэй