![](/uploads/201402/news/thumb/5a021d9604e638993dcb56f957705ce6_x3.jpg)
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас өнгөрсөн оны 12 дугаар сард жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр” болгон зарлажээ.
Дэлхийн улс гүрнүүд энэхүү өдрийг 2014 оноос эхлэн анх удаа тэмдэглэж эхэлнэ. Байгалийн амьтан, ургамал нь хүн төрөлхтөнд юугаар ч орлуулшгүй экологийн үйлчилгээ үзүүлэхээс гадна эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, аялал зугаалга, гоо зүй, тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг учраас дэлхийн улс оронд амьтан ургамлыг сурталчлах, хамгааллыг сайжруулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэ өдрийг тэмдэглэх анхны санаачилгыг Зэрлэг амьтан ба ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-ийн Талуудын 16 дугаар бага хуралдаанаас гаргасан. Зэрлэг амьтан ба ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн тэргүүлэх үүрэг нь байгалийн амьтан, ургамлын олон улсын худалдааг зохицуулснаар амьтан, ургамлыг устах аюулаас аврах баталгаа юм.
Монгол Улс “Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Амьд амьтнаар бахархая” сэдвээр хэвлэлийн бага хурал хийж, цахим ертөнцөөр амьтан, ургамлын экологийн үнэ цэнийг харуулсан сурталчилгааг өнөөдрөөс эхэллээ.
Цахим ертөнц эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед олон хүмүүс амьтан алсан гэрэл зургаар бахархаж иргэдийг уриалан дагуулах зорилго агуулсан мэдээлэл ихээр тархах боллоо. “Анд явах”, “анчин” гэдэг нь эдгээр хүний алуурын үйл ажиллагаанаас огт өөр зүйл юм.
Тиймээс эдгээр гэрэл зурагт амьтан агнах гэсэн тайлбар дэндүү гоёдох учраас амьтан алах гэж томъёолж байна. БОНХЯ 2014 онд ахуйн зориулалтаар нэг ч амьтан агнах тоо хэмжээ тогтоогоогүй. Иймд манай яам Улсын мөрдөн байцаах газрын дэргэд дэх Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх тасагтай хамтран цахим ертөнцөөр цацагдаж буй амьтан алсан мэдээлэлд шалгалт хийж байна. Одоогоор Улсын мөрдөн байцаах газраас цахим мэдээллийн хэрэгслээр тархсан дөрвөн зургийн дагуу шалгаж гурвыг нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, торгуулийн арга хэмжээ авах саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Харин нэгийг нь харьяаллын дагуу Дорнод аймгийн Цагдаагийн газарт шилжүүлээд байна.
Энэхүү шалгалтаар хууль бус агнуур гэдэг нь нотлогдсон тохиолдолд эдгээр гэрэл зураг дээрх хүмүүс хуулийн хариуцлага хүлээх болно.
Тухайлбал: Саарал чоныг зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд 1.200.000-1.020.000 төгрөгөөр,
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан тохиолдолд 15.000.000-13.000.000 төгрөгөөр,
Зэрлэг гахайг хууль бусаар агнасан тохиолдолд 1.400.000-1.600.000 төгрөгөөр,
Цагаан зээрийг хууль бусаар агнасан тохиолдолд 1.100.000-1.000.000 төгрөгөөр,
1 толгой тарвага агнасан тохиолдолд 360.000-400.000 төгрөгийн тус тус нөхөн төлбөр төлж, зөрчил гаргасан үйлдлээс шалтгаалан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлж цаашилбал амьтанд учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалан Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх болно гэдгийг мэдэгдэж байна.
![](/uploads/assets/image/1(23).jpg)
![](/uploads/assets/image/2(33).jpg)
![](/uploads/assets/image/3(29).jpg)
![](/uploads/assets/image/4(23).jpg)
![](/uploads/assets/image/5(21).jpg)
![](/uploads/assets/image/7(18).jpg)
![](/uploads/assets/image/8(14).jpg)
![](/uploads/assets/image/9(11).jpg)
![](/uploads/assets/image/10(12).jpg)
Хууль бусаар ан хийвэл хохирлын хэмжээнээс хамаарч Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ | ||
Үзсэн: 2864 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.