Шууд Chart

Ё.Лхагвасүрэн: Цагдаагийн алба хаагчид загвар өмсөгч биш

2014-04-10 09:46:17

Цагдаагийн албан хаагчдын хувцас шинэчлэгдээд удаагүй байна. Олон шүүмжлэл дагуулж буй эл хувцасны талаар болон зарим асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
 
-Цагдаа нар шинэ дүрэмт хувцсаа өмсөөд эхэлсэн.Дүрэмт хувцсанд хэдий хэрийн мөнгө төсөвлөсөн юм бэ?
-2013 оны есдүгээр сард Ерөнхийлөгчийн 135 дугаар зарлигаар Цагдаагийн байгууллагын албан хаагчдын дүрэмт хувцасны загварыг шинэчлэн батласан. Үүний дагуу шинэ хувцсыг үйлдвэрлэх, албан хаагч нарт тараах, өмсүүлэх ажил хийгдэж эхэлсэн. Эхний ээлжинд хэв журам, замын цагдаагийн албан хаагч нарт хувцсыг нь тарааж байгаа. Тэдэнд 100 хувь тарааж дууссаны дараа үе шаттайгаар дараагийн алба хаагч нарт тарааж эхлэх юм. 1992 онд анх цагдаагийн албаны хууль батлагдаад алба хаагчдын дүрэмт хувцас, нэр, үйл ажиллагаагаа, бодлогоо хуулийн хүрээнд өөрчилсөн. Социалист нийгмээс зах зээлийн чөлөөт нийгэм, ардчилсан нийгэм рүү шилжсэнтэй холбогдуулаад энэ шинэчлэлийг хийсэн. Ингээд 1992 оны загвар маань явсаар байгаад нийгэм, улс төр, хөгжлийн шатанд цагдаагийн алба хаагчдын хувцсыг загвар, чанарын хувьд дээшлүүлэх шаардлага тулгараад шинээр хийгдсэн. Шинэ хувцас маань чанар, үзүүлэлт гэх мэтчилэн бүх зүйл нь шинэчлэгдсэн. Чанарын шаардлага хангасан, үнийн хувьд 2000 оны судалгаанаас үзэхэд цагдаагийн нэг алба хаагчийн дүрэмт хувцас ойролцоогоор 197.000 төгрөгөөр бүтэж байсан. Шинэчилсэн загварын хувцас маань 107.000 төгрөгөөр бүтэж байгаа. 2000-2014 оны хооронд инфляцийн түвшин хэр өөрчлөгдөж байгаа билээ. Тэгэхэд энэ хувцас маань үнийн хувьд харьцангуй гайгүй бүтсэн. Чанарын хувьд хуучин хувцаснаасаа хэд дахин илүү дэвшилттэй. Гүйж харайх, албан үүргээ гүйцэтгэхэд нь чөлөөтэй байх. Нөгөөтэйгүүр цагдаагийн албан хаагчид эрсдэлтэй хүнд нөхцөлд ажилладаг. Албан хаагчид маань нэг ажиллагаанд ороод л дүрэмт хувцсаа угаахаас өөр аргагүй болдог. Харин шинэ дүрэмт хувцас маань зүгээр чийгтэй алчуураар арчихад л цэвэрхэн болдог ийм дэвшилтэт технологитой.
 
-Шинэ дүрэмт хувцасны загвар, үнийн талаар шүүмжлэл их байна?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш их хэмжээний мөнгөөр цагдаагийн албан хаагчийн хувцсыг хийж, гадаадад үйлдвэрлүүлсэн гэх асуудал яригдаж байгаа. Энэ хувцсыг хийхээр анх батлагдаж гарсны дараа үйлдвэрлэх асуудал яригдаж эхэлсэн. Ингээд тендер зарлаад үндэсний компаниудад санал тавьсан. Харин үндэсний компаниуд хамгийн хурдан хугацаанд хийж өгөх компани нь долоон сард энэхүү хувцсыг хийнэ гэсэн хариуг өгсөн. Нэг бүрийн үнийг нь хамгийн багаар бодоход 150.000 төгрөгөөр гаргана гэсэн үнийн саналыг хэлсэн. Харин Туркийн нэг ижил төрлийн хууль хүчний байгууллагуудад хувцас хийдэг компани Монгол Улсад орж ирж байгаа замын зардалтайгаа нийлээд 107.000 төгрөгөөр хийнэ гэсэн. Энэ нь эдийн засгийн хувьд харьцангуй хэмнэлт гаргаж байна гэсэн үг юм. Гэхдээ стандартын хувьд дэлхийн жишигт нийцсэн хүчний байгууллагуудад ашиглагддаг хувцас хийгдсэн. Цагдаагийн албан хаагч бол загвар өмсөгч биш. Хүний нүдэнд үзэмжтэй цэвэр харагдах хэрэгтэй. Үүнийхээ хүрээнд энэ хувцас яг л ийм л түвшинд хийгдсэн байгаа. Хүн хүний санаа өөр. Зарим нь гоё, зарим нь дэмий хувцас боллоо. Малгай нь ч тийм байна л гэж байна. Цагдаагийн албаныхан дамран эсвэл эсгий малгайтай үүрэг гүйцэтгэдэг байсан. Сүүлийн үед саравчтай малгай гарч ирсэн. Малгайнууд гэхэд л ажил үүргээ гүйцэтгэхэд чухал байдаг. Одоо өмсөж байгаа малгайнууд нь ажил үүргээ гүйцэтгэхэд нь ямар ч сөрөг нөлөөгүй. Мөн хүний эрүүл мэндэд ямар нэгэн нөлөөгүй. Зуны халуунд эсгий малгайтай үүрэг гүйцэтгэнэ гэдэг хэцүү байсан. Дамран малгай өмсөхөөр толгойн үс халцраад унадаг ч юм уу, ямарваа нэгэн газар руу орлоо гэхэд малгайгаа хийх газар олддоггүй байсан. Харин шинэ малгай бол олон дэвшилтэт шинэ технологи агуулсан. Загварын хувьд ч шинэчлэгдсэн байгаа. Аливаа юманд сайн, муу тал байдаг. Цаг хугацаа харуулах байлгүй дээ. Ерөнхийдөө шинэ дүрэмт хувцас маань дэлхийн стандартын шаардлагад нийцсэн. Дэлхийн ижил хууль сахиулах байгууллагуудын албан хаагч нарын өмсөж хэрэглэдэг хувцас.
 
-Хэдэн цагдаад зориулан хийж байгаа хувцас билээ?
-Цагдаагийн алба хаагчийн тоо нь өөрөө нууцлалын түвшинд явдаг. Ерөнхийдөө 7000 гаруй албан хаагчид зориулагдан хийгдэж байгаа.
 
-Хөдөө орон нутгийн цагдаа нар мөн багтаж байгаа юу?
-Тийм ээ.   
 
-Цаг үеийн асуудлаар ярилцъя гэж бодож байна. Дулааны улирал эхэлчихлээ. Энэ үеэр гэмт хэргийн гаралт хэр байгаа бол?
-Өнгөрсөн долоо хоногийн амралтын нөхцөл байдлын мэдээг харахад баасангаас ням гараг хүртэл цагдаагийн байгууллагад 150 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдсэн. Үүнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Үүнээс 128-ыг цаг тухай бүрт нь эзэн холбогдогчийг нь олж тогтоогоод хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Үлдсэн хэрэг нь цагдаагийн байгууллагад хугацаа хожимдож ирсэн мэдээлэл байгаа. Гэхдээ мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээд явж байгаа. Иргэддээ нэг зүйлийг анхааруулж хэлэхэд цагдаагийн байгууллагад түргэн шуурхай гэмт хэрэг халдлагад өртсөн даруйдаа мэдээлэх юм бол уг гэмт хэрэг маань эзэн холбогдогчийг нь олж тогтоох цаашлаад хэрэг илрэх тал дээр дөхөм байдаг. Урин дулаан цагт бусдын эд хөрөнгөнд хууль бусаар нэвтрэх буюу хулгайлах гэмт хэрэг буурахгүй байх хандлагатай байна. Мөн танхайрах, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг буурахгүй байна. Энэ тал дээр иргэд маань анхаараад өөрсдийнхөө өмч хөрөнгөд анхаарал тавих шаардлагатай байна. Мөн архи согтууруулах ундааны зүйлийг зүй зохистой хэрэглэх нь чухал. Болж өгвөл энэ зүйлийг хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Ямарваа нэгэн тэмдэглэлт баяр, арга хэмжээг болж өгвөл архигүйгээр тэмдэглэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байгаа. Энэ уриалгад нэгдэж байгаа залуустаа баярласнаа хэлмээр байна.  
 
-Ойрын үед зам тээврийн осол ихээр гарах болсон. Учир нь юундаа байна вэ?
-Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам зөрчих байдал их гарч байгаа. Бага насны хүүхэд энэ талын гэмт хэрэгт хохирогчоор бүртгэгдэх хандлагатай байна. Иймд эцэг, эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Тээврийн хэрэслийн жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг чанд сахиж хурдыг тохируулах шаардлагатай.  Иргэд хурд тохируулна гэхээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд 50 км/ц-ийн хурдтай явах нь зөвшөөрөгдсөн гээд байдаг. Гэтэл замын хөдөлгөөний дүрмэнд замын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэслийн жолооч нар хурдыг тохируулж явна гэсэн байдаг. Огцом эргэлттэй газар 50 км/ц-ийн хурдвай явж байхад осол гарна. Мөн аюулын бүсээ бүслэж заншицгаах зайлшгүй шаардлагатай байна.
 
-Гал түймрийн гаралт хэр байна вэ?
-Хуурайшилтын улирал эхэлж байна. Энэ үеэр гал түймрийн хэрэг гарах нь ихсэх хандлагатай байгаа. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л таван тохиолдол Цагдаагийн байгууллагад бүртгэгдээд холбогдох нэгжүүд шалгалтаа эхэлсэн байна. Голдуу машиныхаа өвс, хогийг шатаах нэрийдлээр өөрийн эд хөрөнгө, бусдын эд хөрөнгийг хохироож байна. Амралтын өдөр л гэхэд долоон тохиолдол бүртгэгдсэн. Ихэвчлэн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Зуслангийн чиглэлд иймэрхүү галын хэргүүд гарлаа. Хашааныхаа өвсийг заавал шатаах шаардлагатай ч юм уу. Иргэд маань энэ тал дээр анхаармаар байна. Ням гарагт л гэхэд трансформаторын гаднах төмөр хашааг гагнаж байгаад гал алдаж иргэдийн таван байшинг шатаасан хэрэг гарсан. Энэ хэргийг мөн шалгаж байна.
 
-Өсвөр насныхан хэрэгт холбогдох нь ихэссэн гэсэн мэдээ байсан. Буурах хандлага ажиглагдаж байна уу?
-Хаврын улирал эхлээд хүүхэд залуучуудын амралт, чөлөөт цаг эхлэж байна. Эцэг, эхчүүд маань хүүхдүүдээ хаана, юу хийж байгаад анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Иймд хүүхдээ юу хүсээд мөрөөдөөд байгаа тал дээр эцэг, эхчүүд  мэдрэмжтэй хандах хэрэгтэй байна. Ялангуяа бага насны хүүхдүүд дээрэм, хулгай, булаах гэмт хэрэгт холбогдох нь түгээмэл байдаг. Нэг өдөр pc тоглох, эсвэл найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлэхийн тулд онц ноцтой гэмт хэргийг үйлдэж насаараа шоронд орох тохиолдол гардаг. Дээрмийн гэмт хэрэг өөрөө хохирлын хэмжээг заасан гэмт хэрэг. Та нэг төгрөг ч хулгайлсан бай үүнийг дээрмийн гэмт хэрэг гэж үздэг. Ингээд эрүүгийн хуулиндаа 5-8 жил, онц хүнд бусдын амь насанд халдсан бол 10-20 жилээр шийтгэдэг. Судалгаа хийхэд хүүхдүүд амар хялбар аргаар мөнгө олоод кино үзэх, pc тоглоход зарцуулдаг гэдэг нь харагдаж байгаа.  
 
-Ноёд констракшны захирал Г.Буяндоржийг дахин баривчилсан гэх мэдээлэл гарах болсон. Энэ үнэн юм уу?
-Үүн дээр хэлэх зүйл байна. Г.Буяндоржийн хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа. Хуучин прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгаж байсан. Хуулиар прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг татан буулгасан. Ингээд Авлигатай тэмцэх газар шалгадаг болсон. Мөн энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хохирогчийг хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Ерөнхийдөө цагдаагийн байгууллага өөрийн гүйцэтгэх ёсны журмаар, иргэдийн мэдээллээр гэмт хэрэг илрүүлээд тухайн гэмт хэрэгтнийг эзэн холбогдогч, сэжигтнээр татсан тохиолдолд тухайн хүний нэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацахгүй. Тухайн сэжиглэн шалгаж байгаа зүйл маань прокурорын шатанд, шүүхийн шатанд очоод хэрэгсэхгүй болохоор тухайн хүний нэр хүндийн асуудал яригддаг. Нэр хүндийг нь буцаагаад сэргээх  шаардлага тулгардаг. Хэвлэл мэдээллийн байгууллагад анхааруулж хэлэхэд ямарваа нэгэн алдар, гавьяатай хүн ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон  байх юм бол тухайн хүний нэрийг нь бичээд ял авсан, гэмт хэргийг нь нотлосон мэтээр бичдэг. Ямарваа нэг хүнийг гүтгэсэн бол хуулийн хариуцлага хүлээдэг. Цагдаагийн байгууллага гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэн шалгаж болно. Сэжиглэнэ гэдэг нь тухайн гэмт хэргийг хийсэн нь нотлогдсон гэсэн үг биш. Сэжиглэж шалгаад үнэхээр хуулийн үндэслэлээр гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол прокурорт шилжүүлдэг. Үндсэн хууль, эрүүгийн хуулийн байцаан шийтгэх хуульд ч гэм бурууг нь зөвхөн шүүхийн байгууллага тогтооно. Өөр хэн нэгнийг гэм буруутай мэтээр зарлахыг хориглоно гэсэн байдаг. Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хуулиа дагаж ажиллахыг анхааруулмаар байна.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ё.Лхагвасүрэн: Цагдаагийн алба хаагчид загвар өмсөгч биш  
Үзсэн: 8495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-04-16 14:18
Юу ч өмссөн байсан дотоож нь хэвээрээ, доторх нь янзандаа, торгоно ч цагдана ч аварна ч авилгана ч.... зүгээр өөрсдийн ажлаа л сайн хийгээч...илүү байгаа даа
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-16 10:58
СХД Ар Гүнтэд 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179
60.244.184.xxx [60.244.184.xxx] 2014-04-16 00:12
suuliin asuultnii hariult ih taalagdlaa.
202.5.203.xxx [202.5.203.xxx] 2014-04-15 18:46
энэ бол ажлын л хувцас шүү дээ.ажил үүрэг гүйцэтгэхэд л өмсөх хувцас. гоё ганган байлгаж яах гээд байгаан. энэ олон шүүмж-сэтгэгдэл бичигчид өөрсдөө өмсөх юм шиг .цагдаа нь өмсөөд тэр нь ажил үүргээ гүйцэтгэж байхад биед нь эвтэйхэн материал нь сайн цэвэррлэхэд хялбар байгаа бол болоо юм биш үү. цагдаа нар үй олноороо шүүмжилж байгаа бол харин өөр хэрэг. бусад хүмүүс гоё биш байна гээд гоёлын хувцас болгох гээд байгаа нь ямар учиртай юм.
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-04-14 21:26
Degsduulj helehed gaduur nogoon huvtsas omsson tsetserlegchidiin huvtsasiig har budgand oruulahad tsagdaagiin huvtsasnaas yalgarah umgui um shig haragdana bilee. Burh malgai bol mon ch adilhandaa.
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2014-04-14 13:28
За нэг их муухай биш л байна лээ ш дээ, урьд ямар юм өмсөж байлаа даа, хийц материал муутай л байсандаг. Шинэ юм болгоныг шүүмжилж суух юм
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-11 21:21
Ulsiin sur xuch tsereg ,tsagdaa daa baidag bolov uu....Xamgaalagch tsagdaa um baina l daa ....yavaandaa l dasax biz dee...
213.113.16.xxx [213.113.16.xxx] 2014-04-11 19:35
MONGOLCHUUD YU CH BAISAN SHUUMJILDEG XYMYYS SHYY DEE!!! BID BALAI TSUSTAI XYMYYS YUM DA BIDNIIG XEN IIM BOLGOSON BILEE XO
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-04-11 10:08
Цагдаа нар бол монгол улсын нүүр царай гэдгийг харин ч 1-рт өмссөн хувцсаар нь хүн болгон харна. хамгийн анхаарах зүйлийн нэг. Монгол улсын цагдаа нарын сүр жавхааг гутаасан л загвар байна. Албан байгууллагын харуулууд л ийм загварын хувцас өмсдөг ш дээ ер нь бол
85.127.251.xxx [85.127.251.xxx] 2014-04-11 00:33
zagdaa hun yah u hubizas n mongolin nuur haragdah yum u yamar gadaadin zagaschdin hubizas shig haragdaj bn juulchid ene zun ireed ih l bichih yumtai bolj de udahgui interneteer FOTO tabiad l od boloh biii
213.114.133.xxx [213.114.133.xxx] 2014-04-10 23:08
tsagdaagiin huwtsas eron bol ajiliin huwtsas shvv dee zarim 1setgvvlchid bvhniig medegchiin dvrd toglood ynz bvriin um bichih nogoo ih medegch nar ni svvmjilj baih um daa omsoj baigaa hvmvvs ni chimeegvi baihad haraad muuhai zohihgvi bn geed l estoi nogoo oduud shig bolgoh geed baigaa um uu
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-10 20:45
TENDER ZARLASAN GEED BGAA TER TENDER HI XETERXII ONDOR SNALGUURTAI BSAN YM BISNVV XEDEN OEDOLIIN VILDVERVVDDEE XUVAAGAAD CH BOLSON OGOOD OEULAXGVI YASAN YM BE DUND XEMJEENII OEDOLIIN VILDVERVVD HI TENDER GEECHED HI TENTSEXGVI ONDOR BOSGOTOI BSAN BAILGVI TEGEED CH TSEREG TSAGDAAGIIN XUVTSAS VILDVERLEDEG TOM BORTE VILDVER CHIN TEGEED URD HI TSEREG TSAGDAAGIIN XUVTSAS OEJ CHADDAGGVI BSAN YM BNA TEE
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-04-10 20:36
Цагдаа нар л ямар болсныг хэлнэ биздээ. Нээрээ ямар загвар узуулж байгаа биш ажил уурэгт нь тохирч байвал болоо биш уу.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-10 20:07
Юв гэнэ вэ. Цагдаа загвар омсогч биш гэнэ уу. Ямар юм ойлгодоггуй хачин нохор вэ. Улсын маань сур сулдний нэгээхэн хэсэг болсон цагдаа нар чинь естой жинхэнэ загварлаг байх естой шуу дээ. Хямд учраас муухай байсан ч хамаагуй гэж байгаа юмуу.
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-04-10 18:43
Энэ ЦАГДААГИЙН хувцас унэхээр шаардлага хангахгуй болжээ.
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-04-10 18:02
төрийн нүүр царай болж байдаг шүүдээ
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-04-10 17:52
хөгийн арьсаа хамгаалсан юм ярих юм ард иргэд цагдаа нарт наад хувцас чинь таалагдахгүй байгаа ойлгов уу худлаа аашаад байх юм
202.170.82.xxx [202.170.82.xxx] 2014-04-10 17:16
хөөрхий дөө энэ хүний сэтгэлгээ гэж үнэн тэнэг юм аа би ярианаас нь цагдаа бол хүн биш өнгөтэй үзэмжтэй хувцас хэрэггүй гэж ойлголоо .төр засаг үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж ярьдаг ч хямд бол хэнээс хаанаас ч хийж чадах зүйлээ авна гэж ойлголоо цагаан сараар эрээний хямд бараа бүү аваа үнэтэй ч эх орныхоо бараа ав гээд байсан сайд их хурлын гишүүдын царайг харлаа ман. ан ялгаагүй луйварчид л юм байна дөө
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-04-10 17:08
Хувцас зүгээрээ харин хүн нь таарахгүй бн аа.
220.255.2.xxx [220.255.1.xxx] 2014-04-10 16:56
Харин үндэсний компаниуд хамгийн хурдан хугацаанд хийж өгөх компани нь долоон сард энэхүү хувцсыг хийнэ гэсэн хариуг өгсөн. Нэг бүрийн үнийг нь хамгийн багаар бодоход 150.000 төгрөгөөр гаргана гэсэн үнийн саналыг хэлсэн. Харин Туркийн нэг ижил төрлийн хууль хүчний байгууллагуудад хувцас хийдэг компани Монгол Улсад орж ирж байгаа замын зардалтайгаа нийлээд 107.000 төгрөгөөр хийнэ гэсэн. Энэ нь эдийн засгийн хувьд харьцангуй хэмнэлт гаргаж байна 100 000 alban haagch x 107 000=10 700 000 000 tug hunii hunii hool bolloo. gadnii ulsuud tegehed uurtuu bhgui zuiliig l gadnaas avahaas baigaa zuilee unetei bsan ch dotoodoo hiideg shuu dee, haana bna ter Монгол төр???????????????????????????????????????
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2014-04-10 16:00
ene neg hachin gar unen bylduuchilj bna aa ter saiddaa tsagdaa bol sur javhaatai baih ystoi. getel odoogiin ene huvtsas ni yag l shuudai uuruuleed yvbal huguu hog uhdag garuudtai yag adil bolno doo
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-10 15:05
БОРОЛДОЙ МАЛГАЙТАЙ БОНДГОР,БӨНДГӨР ЦАГДАА НАРТАЙ БОЛОХ ЮМ БАЙХАА ДАА
202.179.13.xxx [202.179.13.xxx] 2014-04-10 14:59
mongol tsagdaa sur javhlantai bh heregtei sdhe
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2014-04-10 10:33
Аливаа улсын нүүр царай цэрэг, цагдаагаас нь харагддаг. Загвар өмсөгч биш хэдий ч сүр жавхаа гэж нэг юм байх хэрэгтэй биз дээ.

Бидэнтэй нэгдээрэй