Шууд Chart

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Н.Алтанхуяг Ерөнхий сайдаараа үлдээсэй гэж хүсч байна

2014-04-18 11:28:52

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн гишүүдийн "давхар дээлийг тайлах" хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Гишүүдийн "давхар дээлийг тайлах" хуулийн төсөл өчигдөр хэлэлцэгдсэн. Өчигдрийн байдлаас харахад хууль нь энэ оны долоодугаар сараас эхлэн хэрэгжих боломжтой болж байх шиг байна л даа. Бие даагчдын зөвлөл өмнө нь Үндсэн хууль дахь заалтыг өөрчлөх хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлж байсан. Өчигдрийн шийдвэр дээр бие даагчид ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Бие даагчдын зүгээс "давхар дээлийг тайлах" асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Манай Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж энэ давхар дээлийг нэг мөсөн тайлъя гэдэг хатуу байр суурьтайгаар тэмцлээ явуулж ажлаа хийж байгаа. Миний хувьд ирэх долоодугаар сарын нэгнээс нэн даруй энэ хуулийг хэрэгжүүлье гэдэг байр суурьтай байна.
Яахав, дээл гэдэг өвөг дээдсийнхээ сайхан хувцсыг энэ утгагүй асуудалтай холимооргүй байна. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд давхар алба хашна гэдэг бол хууль болон зарчмаа зөрчиж байгаа явдал. Анхнаасаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа маш буруу зарчимгүй зүйл хийсэн. Одоо үүнийгээ засах хэрэгтэй гэдгийг Монголын ард түмэн хүсч байгаа.
 
-Гишүүд ингэж "давхар дээлтэй" байх нь нийгэмдээ, ард иргэдийн амьдралд ямар сөрөг нөлөөтэй вэ?
 
-Товчхондоо бол сонгогчид биднийг УИХ-ын гишүүнээр сонгохдоо хууль батлаж шийдвэр гаргаарай гэж сонгосон болохоос хуулийг хэрэгжүүлээрэй гэж сонгоогүй юм. Хууль хэрэгжүүлэх хүмүүсийг бол тусдаа институт сонгодог. Ардчиллын үнэт зарчим бол засаглалын хуваариалалт гэдэг. Тодруулбал, хуулийг нэг хэсэг хүн хийнэ. Хуулийг хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх засаглал нь бас тусдаа дараа нь энэ үйл ажиллагаатай явцын дунд ямар нэг маргаан гарахад түүнийг нь тасалдаг бас хэсэг нь тусдаа. Түүнийг нь шүүх засагал гэж байгаа юм. Ингэж гурван засаглалд хуваасан байдаг. Энэ засаглалууд нэг хүний юм уу, нэг хэсэг хүний гарт орох юм бол дарангуйлал үүсдэг. Монгол орон яагаад 24 жил ийм хэцүү явж байна вэ гэвэл мөнгө эрх мэдлийг хэсэг хүний гарт өгснөөрөө дарангуйлал үүсч, үүний үр дүнд ард түмэн хохирч байгаа юм. Ард түмний төлөө гарах ёстой шийдвэрүүд дандаа мөнгө эрх мэдэл, фракц бүлэглэлийн шийдвэрүүдэд дарагддаг. Үүний үр дүнд ард түмний 35 хувь нь ажилгүй, 70 хувь орлогын ядууралтай, 400 мянган хүн нь өнөөдөр гудамжинд ажилгүй байна.
Засаглалын хямрал нь улс төрийн хямрал руугаа явуулдаг, улс төрийн хямрал нь эдийн засгийн хямралаа дагуулдаг. Тийм учраас л үндсийг нь тасалъя гэдэг зүйлийг хэлээд байгаа юм. Тэрнээс энэ засаг нь байна уу үгүй юу хамаа алга. Албан тушаалдаа тийм их хайртай л юм бол Н.Алтанхуяг Ерөнхий сайдаараа үлдээсэй гэж хүсч байна. Би үүн дээр санал өгөхөд бэлэн байна.
 
-Ардчилсан намын зүгээс энэ бол Засгийн газрыг унагаах арга гэсэн тайлбарыг бас хийгээд байгаа?
 
-Бид Засгийн газрыг унагаах тухай ерөөсөө бодоогүй. Өнөөдөр тэгвэл тэр гол дөрвөн сайдаа авч үлдээд бусдыг нь Ардчилсан намаасаа л байгуул л даа. Энэ 17 сайдаас бусад нь бүгдээрээ мөнгө идчих гээд байгаа хүмүүс биш шүү дээ.
 
-Тэгэхээр таны болон бие даагчдын зүгээс үндсэн чиг үүргийн сайд нар мөн Ерөнхий сайд нь "давхар дээлтэй"-гээ  үлдэх нь зөв шийдвэр үү?
 
-Байж болно. Харин дөрвөн гишүүн байх уу, гурван гишүүн байх уу гэдгийг олонхиороо шийднэ. "Давхар дээлтэй" гишүүд нь 17 байх юм бол УИХ Засгийн газрынхаа хяналтад орчихоод байна. Тэрнээс биш гурав юм уу, дөрвөн гишүүн гэвэл байж болно. Олон улсын практикт ч ийм байдаг. Дотроосоо гурван хүн тавих нэг ч хүн тавихгүй байх нь бараг утга нэг. Зарчим алдагдахгүй гэсэн үг л дээ.
 
-Хэрвээ үндсэн чиг үүргийн яамдын сайд нар "давхар дээл"-тэйгээ үлдвэл таны түрүүний хэлдэг Үндсэн хуулийн заалт яах вэ?
 
-Яг тэрний дагуу л хийж байгаа юм. Миний бодлоор бол ганцхан Ерөнхий сайд нь л үлдэх хэрэгтэй. Үндсэн хуульд "Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг гэж үг орсон байдаг". Тэгэхээр гишүүдийг гэдэг үгэнд нэг байж болно, дөрөв байж болно. Харин 17 гишүүн байх нь зохимжгүй.
 
-Тэгэхээр бага хувьтай байвал Үндсэн хуулиа зөрчихгүй, боломжтой гэсэн үг үү?
 
-Боломжтой. Гишүүд "давхар дээл"-ний тухай ярихаараа Английн парламентийн жишээг ярьдаг. Гэхдээ гуйвуулж яриад байдаг юм. Английн парламент парламентаасаа Засгийн газраа бүрдүүлдэг нь үнэн. Ингэхдээ парламентийн 600 гишүүнээсээ 18 сайд томилдог. Нийт 100 хувь гишүүдийн гурван хувь нь л парламентад орж байна. Тэгэхээр үлдсэн 97 хувь нь тэр гурван хувиа хянана гэсэн үг. Гэтэл манай парламентад Ардчилсан нам 34 гишүүнтэй, үүний 17 нь УИХ-аас сайд болж томилогдлоо. 50 хувь нь байна ш дээ. Тэр 50 хувь нь буцаад энэ 34 гишүүнээ хянадаг. 34 гишүүн нь эргээд 76 гишүүнээ хянадаг. Тэгэхээр УИХ нь Засгийн газартаа бүрэн толгойгоо мэдүүлчихэж байгаа юм. Үнэхээр УИХ-тай баймаар байгаа бол Засгийн газартаа ард түмний өмнөөс үүрэг өгдөг, хариуцлага тооцдог, үр дүн гаргадаг байх хэрэгтэй. Тэгж байж л иргэд хожно. Өнөөдөр УИХ залуур нь, Засгийн газар сэлүүр нь баймаар байна. Залуур, сэлүүр хоёр нэг гарт байж болохгүй.
 
-Тэгвэл УИХ-ыг залуур нь байлгахын тулд Бие даагчдын зөвлөлөөс ямар арга хэмжээ авч байна вэ. Тухайлбал, энэ "давхар дээл"-ний асуудал дээр тодорхой ямар нэг үйлдэл хийж байна уу?
 
-Манай гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулахаар хуульчидтай ажиллаж байгаа. Яг одоо тийм зүйл хийнэ гэж хэлэх хараахан боломжгүй байна. Ггэхдээ хуульчидтай ажиллаж байна.
 
-Үндсэн хуулийг өөрчлөх боломж байгаа эсэх талаар судлаж байгаа хэрэг үү?
 
-Үндсэн хуулийг өөрчлөх боломжийн талаар судлаж байна. Одоо энэ байгаа боломжийг ашиглаад Засгийн газраа цэвэршүүлж, хянадаг болчихвол ирэх хоёр жилд үр дүн гарах магадлал өндөртэй гэсэн санаагаар судалгаа хийж байна.
 
-Яг энэ асуудал одоогийн байдлаар Үндсэн хууль зөрчиж байгаа гэдгийг зарим гишүүд хэлж байгаа. Харин Үндсэн хуулийн зөрчлийг яаж шийдэх вэ гэдэг дээр л маргаантай байх шиг байна. Тухайлбал, Р.Гончигдорж гишүүн үнэхээр Үндсэн хууль зөрчсөн бол Үндсэн хуулийн цэц дээр энэ асуудал ирнэ. Тэрнээс наана гишүүд үүнд оролцох шаардлагагүй гэсэн зүйлийг хэлж байсан л даа?
 
-Р.Гончигдорж гишүүн тэгээсэй гэж их залбирч байх шиг байна. Сайд нарыг тэгж хэлэхгүй байх гэж бодож байна. Гэхдээ өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдын хэлснээр бол Үндсэн хуулийн цэцийн асуудлыг арилгасан.
 
-Х.Тэмүүжин сайдын асуудал дээр Бие даагчдын зөвлөл ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Энэ талаар бид гурав одоо хуралдана. Ойрын үед мэдээлэл хийх байх. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд Х.Тэмүүжин сайд зарчмын хувьд алдаатай байх юм бол энэ асуудал бидэнтэй бидэнгүй шийдэгдэнэ. Харин тэр нь гүтгэлгийн чанартай юм уу эсвэл хий хоосон яриа байх юм бол яаж ч болохгүй.
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Н.Алтанхуяг Ерөнхий сайдаараа үлдээсэй гэж хүсч байна  
Үзсэн: 7189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-04-21 18:18
УХААНТАЙ ЗАЛУУ
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-04-21 18:17
ЯАГ ҮНЭН
202.21.125.xxx [202.21.125.xxx] 2014-04-20 11:47
Монголчуудаа, Японд гамшиг тохиолдоход Монголчууд нэг өдрийн цалингаа хандивлаж байсан, Солонгосчууд хямралд орохдоо ээмэг бөгжөө ард олон нь засгийн газартаа өгч хямралаас гарч байсан. Тэгвэл бид нар өөрсдөө Төмөр замтай болоход ажилтан бүр нэг өдрийнхөө цалинг хандивлая.Нарийн царигтай төмөр зам барьвал одоогийн ашиглаж байгаа төмөр замтай холбогдоход дахиад нэг дугуй солих хэрэг гарна. Өргөн царигтай Төмөр замтай болчихвол ганцхан хятадын царайг харахгүйгээр Солонгос япон руу нүүрсээ зөөгөөд хэдэн ногоон унагаагаад байна шүү дээ. Энэ нь монголын ард түмэнд хэрэгтэй.
112.72.9.xxx [112.72.9.xxx] 2014-04-20 08:12
эсрэг санал өгсөн АН-ын 4 гишүүн МАН-тай нийлж засаг барих гэнэ МОХ
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-04-19 22:48
Туйлбаргүй нөхөр байна.
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-04-19 22:47
Туйлбаргүй нөхөр байна, итгэж болохгүй нь.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-19 19:43
нүдийг нь сайн хараарай
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-19 19:41
их зальтай нөхөр нүд хүний толь гэдэг биздээ
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-04-19 12:49
ЭСРЭГ САНАЛ ӨГЧӨӨД НААГУУРАА ДОЛИГНООД ЮУ ГЭЭД ТЭНЭГТЭЭД МУУР БАГШ ЦАРАЙЛААД БАЙНАА ГАНБАА
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-19 08:22
Энэ нэг элий балай юм нэг их сайн хүн болох гэж ядах юм. Ард түмнээ өрөвдөхгүй байж өндөг идэж тансаглалаа арвайн гурил ид гэж тохуурхаж доромжилдог , улсын аж ахуй удирдах чадваргүй хүнийг нэг их өмөөрч долигнож гэнэ. Хоёр нүүр гаргахаа боливол яасийн ганбаатар гуай.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-04-18 23:32
7gch
182.160.10.xxx [182.160.10.xxx] 2014-04-18 22:38
ҮХСЭН ТЭМҮЖИНГИЙН ШИНЭТГЭЛИЙГ ХИЙЛГЭХГҮЙ БОЛ АЛТАНХУЯГААР ҮЛИЙГЭЭ ХИЙХ ЮМ.ЯМАР ЮМ АВАХАА ЗААЛГАЖ ХООЛНЫ ЦЭС ЗОХИОЛГОХ ЮМ УУ?СҮҮГИЙ СҮРХИЙ
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-04-18 22:20
Алтанхуяг сайд үлдэж ИХ-ын гишүүн сайдууд нь ИХ-даа үлдвэл тэр л биз,ЗГ -аа ирвэл сайн л биз,Ерөнхий сайд маань шургаж унатлаа хрд олныхоо төлөө зүтгэх хэрэгтэй,Эс тэгвээс шорондоо яв,
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-18 20:49
Ganbaataryg ovoo shudraga yum bolov uu gej bodson ih booronhii hun yum bna.Uzel bodoldoo unench bai Ganbaatar gishuunee
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-18 20:49
Ganbaataryg ovoo shudraga yum bolov uu gej bodson ih booronhii hun yum bna.Uzel bodoldoo unench bai Ganbaatar gishuunee
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-04-18 18:19
xudlaa sygselzexee bolioch ee,uyanga,ganbaatar gex met xymyys
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2014-04-18 16:58
teneg bilduuch novsh ve
183.177.97.xxx [183.177.97.xxx] 2014-04-18 16:23
хувьтай юм уу. тэрийг нь 16 онд олж аваад өөрийн нэр дээр шилжүүлж авья байз
183.177.97.xxx [183.177.97.xxx] 2014-04-18 16:22
уг нь фенгшү ганбаа ч эхлээд мөн сайн хэлж байнаа. 17 сайдаас болж улс орон баларч байна. ан-ынхан улс удидаж чадахгүй байна. ман-ынхан ч буруутай гээд л. овоо дуугарлаа даа гэж бодож байтал, харин ерөнхий саад алтанхуягийг еоөнхий саад хэвээр байж болно, ман-ынхан үнэхээр зөв юм хийж байнаа гээд л тэнэгтдэг байна шүү. хамелион царайлсан хамар нь улайсан муу тээнэг та гурав хуралд хуралд
182.160.6.xxx [182.160.6.xxx] 2014-04-18 15:19
Ард түмнээ загнаж, доромжилж, ядуу доордоор нь дуудаж суудаг алтанхуягийг л огцруулаад өг. Гуйя
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-04-18 15:12
Odoogiin Eronhii said Hamgiin hund ueiin ajliig nugalj baina. Tuunii ajliin ur dun ni bid bugded ni hamaatai. Hnech ene hariutslagaas multarch bas zugataj chadahgui. Yagaad gebel bid bugd neg ger bul. Delhiin uls toriin baidal ch ene zug ruu mash hurdatstai ergej baigaag harj l baigaa biz dee. Zasag ogtsruulsanii toogoor ajil amidral Uls ger hogjij tsetsegledeg bol saihan l baina. Bi irgeniihee hubid Odoogiin Eronhii saidiin ajliig demjij baina !.
125.35.87.xxx [125.35.87.xxx] 2014-04-18 14:57
Altanhuyal l ogtsoroh gol hun ni biz de
122.254.127.xxx [122.254.127.xxx] 2014-04-18 14:24
Засгийн газраа огцоруулах зүйл хийчихээд одоо юу гэж худлаа Ерөнхий сайдад сайн хүн болж жүжиглэнэ вэ Ганбаатараа өөрөөсөө ичээч. Унгасан хойноо хавчив гээч болжээ. Засгийн газараа ажил хийлгэхгүй янз бүрийн юм ярьж 2 жил болгосон та маш сайн хүн.......
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2014-04-18 14:02
irgenii niseh deh huvia aldahaas aij dee

Бидэнтэй нэгдээрэй