Шууд Chart

С.Баярмөнх: Хэвлэлийн салбарыг зэвсэг болгон ашиглаж байна

2014-05-03 06:57:09

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болон Үндэсний сэтгүүлзүйн 101 жилийн ойн баярыг тохиолдуулан сэтгүүлч Сэнгээгийн Баярмөнхийг редакцидаа урьсан юм. 

-Салбарынхаа энэ түүхэн өдөр тантай уулзаж байгаадаа баяртай байна. Тэгэхээр таны ажил төрлийн сонин сайхнаас яриагаа эхэлье?
-Үзэгч, уншигч нартаа хэвлэлийн эрх чөлөөний өдөр болон Үндэсний сэтгүүл зүй үүсэн бий болсны 101 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Миний бие сэтгүүлзүйд их олон жил ажилласан төрийн алба хааж байхдаа ч, бизнес эрхэлж байхдаа ч салбараасаа холдоогүй. Өнөөдөр миний хувьд хувийн бизнес эрхэлж явна. Мэдээж хэрэг үүнд “Сэрүүлэг” сонин, TV 8 телевиз, барилгын компани маань бүгд хамарна. Барилгын томоохон ажил эхлүүллээ. Салбарынхаа та бүхэнтэй өнөөдөр уулзаж байгаадаа маш баяртай байна. 

-Таныг “Сэрүүлэг”-ийн Баярмөнх гэдэг. Мөн та “Халуун хөнжил”, “Гайхмаараа” сонинг анхлан гаргаж салбартаа олон үйл явдлын анхдагч болж чадсан. Тэгвэл өнөөдрийн сэтгүүлзүйд  шинэ зүйл хийх орчин ямар байна гэж боддог вэ?
-Ерээд оны үед “Халуун хөнжил”, “Гайхмаараа” сонинг хийж байхад нийгэм их хаалттай хүмүүс мэдээллээр цангачихсан, энэ нь ус агаар шиг хэрэгтэй үе байлаа. Миний мэргэжил бол цэргийн сэтгүүлч. Социалист систем задрах үед сургуулиа төгссөн. Социалист нийгэм нуран унахдаа их олон үйл явдал дагуулсан. Хамгийн том үйл явдал нь үзэл суртлын дайн байсан. Олон үзэл суртал олон хаалттай юмыг нээж өгсөн. Үүний нэг нь эротик хэвлэл юм. Бид өөрсдөө ч ойлгохгүй тийм л үе байлаа. За тэгээд цэргийн сургууль төгслөө. Зах зээл дөнгөж эхлээд наймаанд явлаа даа. Бүр л сонин сонин юм сонсож, үзлээ.  Саламандр гутлыг Германд 2 маркаар,  дэлгүүрийн барааг нэг маркаар өгч байна гээд л энэ бүхэн биднийг маш их татсан. Тодотговол, хоёр Герман нэгдэж социалист систем нуран унасан үе шүү дээ. Би Улаан-Од сонинд жил хагас ажиллачихаад Европ руу явсан. Монголоос 500 доллартай явахад эргээд 5000-7000 доллартай ирэх жишээтэй. Амьдрал их сонин, ер бусын байсан. Москвагаар явахдаа хамт сурч байсан найзуудтайгаа уулзсан чинь их баян болчихож. Яагаад гэхэд бүгд л сонин хийж байгаа гэнэ. 7 хоногт 100.000 сонин хэвлэж  1 доллараар зардаг гэнэ.  Тэгээд “Халуун хөнжил” сонинг дөрвүүлээ хийж  эхлээд 5000 хувийг таван төгрөгөөр зарсан. Дараа нь 10000 ширхэгийг 15 төгрөгөөр, 20000 ширхэгийг 25 төгрөгөөр гэх мэт нэмж эхэлсэн. Одоо бол тийм хэвлэлийг сонирхохгүй, авах ч хүн үгүй.  Энэ бол шилжилтийн үеийн онцлог бөгөөд зах зээлийн хууль үйлчилж л дээ. Одоо сэтгүүл зүйн салбарт амжилт олох нь хүндрэлтэй гэж ойлгодог. Яагаад гэхээр бүх юм байр байрандаа оччихсон шүү дээ.

-Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт сэтгүүлчид амжилт гаргаж байна уу, эсвэл бизнесменүүд үү?
-Манай салбарт мөнгөтэй хүмүүс олноор орж ирсэн. Уул уурхайн салбараас өдөрт 500- 600 мянган доллар олдог хүн өнөөдөр энэ салбарт ороод ирэхээр бид яахав.  Бидний үед мундаг улстөрч бизнесменүүд орж ирээгүй, сэтгүүлч хүмүүс энэ орон зай дээр тоглож байсан. Харин өнөөдөр мундаг мөнгөтэй хүмүүстэй өрсөлдөх хэрэг гарч байна. Гэхдээ энэ хүмүүс хэвлэлийн салбарыг бизнес бус зэвсэг болгон ашиглаж байна. Ийм нөхцөлд өрсөлдөөний тухай ярих хэцүү. Бидний үед сонинг их сенсаацитай, үүнийгээ хайж хайж хийнэ.  Өнөөдөр мэдээллийн өлсгөлөн аль эрт  үгүй болсон. Хүмүүс мэдээлэлд ханаж, цадсан. Мэдээллийн их урсгал ямар ч сенсаацийг тоохоо больсон. Цаг үе, орон зайн асуудал. 

-Монголд сэтгүүлзүй утгаараа хөгжиж чадаж байна уу?
-Уучлаарай та нар зөвөөр ойлгоорой. Хэвлэл мэдээллийг үнэгүйдүүлсэн нэг хүчин зүйлийг би цахим сэтгүүл зүй буюу сайт гэж боддог. Бид нарын үед сонинг захиалдаг,  үүргээр зарагддаг байлаа. Бид оргил үедээ 70.000 хувь хэвлүүлж байсан. Талийгаач С.Зоригийн эхнэр Булганыг баривчлахад бүх зурагтай нь нийтлэж байсан. Авдрантад болж байгаа хаалттай шүүх хурлыг бид сурвалжлаад л тавина.  Хэвлэл мэдээлэл маш үнэтэй байсан. Пүүс компаниуд рекламаа өгнө. Одоо бол “Сэрүүлэг”-ийн захиалга нэлээн унасан.  Сэтгүүлч нар маань  гараад тус тусдаа нэг сайт энэ тэр хийгээд явчихсан.  Өнөөдөр сайт руу ороод бүх мэдээллийг авч байна. Дээр нь энэ олон байгууллага үйл явдлыг болонгуут нь шууд мэдээлж байна. Энэ нь мэдээллийг сонин содон онцгой биш болгосон. Дээрээс нь улс төрийн намууд өөрсдөө сэтгүүлзүйг маш их эвдсэн, бохирдуулсан. Сонгууль болохоор мэдээллийг үнэгүйдүүлэх, өрсөлдөгчөө муулах хэрэгсэл болгох бохир улс төрийн үйл ажиллагаандаа татан оруулсан нь ард түмний оюун санаанд сэтгүүл зүйн үнэлэмжийг унагахад хүргэсэн.  Ёс зүйтэй сэтгүүл, хэвлэл мэдээллийн байгууллагын зарчим алдагдсан. Сэтгүүлчид мэдээ, мэдээлэлдээ хариуцлагагүй хандсан учраас сэтгүүл зүй унасан. Нөгөө талаас манай салбарт ёс зүйгүй хүмүүс олон орж ирсэн шүү. Сүүлийн үед ёс зүйн консулын асуудал яригдаж байна.  Би арваад жилийн өмнө сэтгүүл зүйд ямар нэг цензур байж болохгүй, хэвлэлийн консулаар дамжуулаад сэтгүүлчийн ёс зүйг хянахаар хэвлэлийн эрх чөлөөний мөн чанарыг алдагдана гэж эсэргүүцдэг байсан. Гадны орнууд ёс зүйн консулаараа дамжуулаад сэтгүүлчийн эрх ашгийг боодог, хаадаг хэвлэлийн эрх чөлөөний торгон хил рүү нь халддаг туршлагыг мэдэх учраас.  

-Байгуулчихлаа гэхэд манай салбарын томоохон өөрчлөлт байж чадах уу?
-Манайд ТББ-уудаар дамжуулаад хэвлэлийн консул байгуулъя гэсэн санал гаргадаг. Харин сэтгүүлчдийн байгууллагууд үүн дээр их хойрго ханддаг. ТББ бидний өмнөөс дуу хоолойгоо өргөнө. Гэвч үүгээр дамжиж гадны эрх ашиг явахыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгч хэвлэлийн эрх чөлөөний хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан. Энэ дээр сонины эзэд ярилцаад зарим заалт нь болохгүйг хэлж  төслийг буцаагаад татсан. Сая Батчимэг гишүүн бас энэ хуулийг шинэчлэн дахин өргөн барина гэж ярьж байна. Энэ дээр ашигтай заалт ч байна, ашиггүй нь ч бий. 

-Сэтгүүл зүй сонин, цахим, радио, телевиз гээд олон чиглэлээр ажиллаж байна. Гэтэл энэ олон эрх ашигт нэгдмэл нэг хууль үйлчлэх нь хэр оновчтой вэ. Бид бас их тархай бутархай байж бусдад олзлогдоод байна уу даа?
-Одооны энэ хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль дээр нийтлэг эрх ашиг нэлээн өргөн тусгагдах юм билээ. Тэгээд Эрүүгийн хууль гэмт хэргийн тухай хууль болж байгаа. Гэмт хэргийн хуульд бидний айдастай заалт буюу гүтгэсэн гэх заалтыг байхгүй болгоно. Төрийн албан хаагч мэдээллийн хэрэгсэлд зайлшгүй мэдээлэл өгөх ёстой. Мөн бидний эрх ашгийг хамгийн ихээр хөндсөн мэдээллийн эх сурвалжаа нууцална гэдэг асуудал хуулиар яг баталгаажина.

Сэтгүүлзүйг бүгдийг нь нэгтгээд нэг тогоонд оруулчихаад сонин, сайт, телевиз ийм тийм байх ёстой гэхээр хэцүү. Тэгэхээр үнэхээр төрөлжүүлээсэй. Өөр өөр эрх ашиг, менежмент,  арга барил явааг бодолцоосой. Гэхдээ маш товчхон тодорхой. 1998 онд хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль анх дөрвөн заалттай батлагдсан. Тэр нь ч болж л байсан. Зүйл анги олон байх тусам хэвлэлийн эрх хумигдаж чөдөрлөгддөг гэж хуулийг санаачлагч Э.Бат-Үүл гишүүн хэлсэн. 

-Сонинууд “унаж”, харин сайт хэдэн зуугаараа ажиллаж байна. Цахим сэтгүүлзүйг чөлөөт хэвлэл шиг ийм тавилан хүлээж байгаа болов уу?
-Ямар ч бизнес хүн төрж, өсөж, өтлөж, үгүй болохтой адил. Хэвлэл мэдээллийн байгууллага ч ялгаагүй.  “Амьдрал нулимсанд дургүй” кинон дээр мэдээллийн хэрэгслээс зөвхөн телевиз л үлдэнэ гэдэг. Гэтэл одоо ТВ ч эргэлзээтэй болчихлоо. Гар утас өндөр үүрэгтэй байна. Үүний араас юу гарч ирэхийг бид мэдэхгүй. Өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагууд  санхүүгийн хямралаас сэргийлж үүдээ барьж байна. Зах зээл бол бүхнийг шигшээд зохион байгуулаад заагаад өгчихдөг. Намайг хүмүүс өдөр тутмын сонин хийгээч гэдэг. Би  ингэх нь дайны талбар руу гранат үүрээд явахтай адил гэж ойлгоод байгаа.  Өнөөдөр  манай салбарт жилдээ 20 тэрбум төгрөг эргэлддэг юм билээ. Нуулгүй хэлэхэд, биднийг үндэсний үйлдвэрлэгч хэдэн компани л тэжээж байна. Цаашдаа сайн менежменттэй,  их мөнгөтэй нь амжилт олно.  

-HD Монгол телевиз салбар руугаа довтолсон. Тэр талаарх нэвтрүүлэгт та оролцож байсан. Танд ямар санагдсан бэ?
-Энэ талаар маш олон сэтгүүлч над руу хандсан. Хэдий тэнд ганц сөрөг байр суурьтай би байсан ч  салбараа өмгөөлөөгүй гэх шүүмжлэл сонссон. Тэр үеэр МСХ-ны 15 жилийн ой болоод үүний талаарх нэвтрүүлэг гэж ойлгуулсан байсан холбооны ерөнхийлөгчид. Би ч тэгж ойлгосон, тэгээд очсон. Тэнд манай салбарын ажиглагч, сэтгүүлзүйг худалдсан гэж ярьдаг хүмүүс байсан.  Бид маш их юмыг туулж байж өдий хүрсэн. Цаас байхгүй, сонингийн биш цаас олж тэрийгээ өөрсдөө зөөгөөд, зүсээд л явж байлаа. 40 мянган сонин гэдэг чинь 2-3 машин болно.  “Халтар царайт” киноны Тони, Стерлита хоёрыг урьчихсан, тэр үеийг ашиглаж мөнгө хийх гээд тэвдэж явсан үе бий. Мөн хэд хоноод л цагдаад дуудагдана, яам тамгын газар, төрийн байгууллага хүртэл бидэн рүү дайрна. Өдөр болгон стресстэй, долоо хоног ажил дээрээ хононо. 22 цагт гэртээ ирэхэд өнөөдөр яагаад ийм эрт ирээ вэ гэнэ. Бид олуулаа ийм үеийг туулж гарсан. Тэр нэвтрүүлэгт төлбөртэй мэдээ материал байх ёсгүй гэж ярьсан. Өнөөдөр ардаа 100 ажилтантай байгууллага яаж амьдрах вэ. Хотын зах зээл жижигхэн. Манай компани өнгөрсөн жил 350 сая төгрөг татварт өгсөн. Ажилчдын цалин, нийгмийн даатгал гээд өөр зөндөө юм бий. Ингэж ажиллаж байгаа хүн төлбөртэй нэвтрүүлэг байх ёстой л гэж үзнэ ш тээ. Гэтэл тэд мөнгө авна гэдэг ёс суртахуунгүй зүйл гэсэн. Ер нь сэтгүүлзүй өөрийн гэсэн зовлонтой аж. Сэтгүүлчид энэ асуудалд эмзэг хандсаар ирсэн гэдэг ойлголттой хоцорсон доо. Хамгийн гол нь тэнд нэг ч сэтгүүлчид цалин олгодоггүй, редакцигүй хүн суучихаад сэтгүүлзүйг муулсан. Тэр хүн бодит зүйл үнэн ярих уу гэдэг чинь өөрөө асуудал биз дээ. 1990 оноос хойш хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж, улсдаа татвараа төлж ажилчдаа цалинжуулж яваа миний хувьд үүнтэй эвлэрэхгүй.

-Мэдээж хэрэг...?
-Үнэндээ хэвлэлээс мөнгө босгоно гэдэг хатуу. Боломжтой үе байсан. Гэхдээ он цаг өнгөрөх тусам телевиз, хэвлэл мэдээлэл маш их зарлагатай ажиллаж байна. Нэг солонгос киног 10-20 сая төгрөг, нэг шоу зохион байгуулна тийм хэмжээний төгрөг зарцуулагдана. Дундаж орлоготой манайд энэ мэт зарлагууд манайд хүндэвтэр л тусдаг. 20 тэрбумын хөрөнгөтэй компаниуд өнөөдөр Монголд маш олон бий. Бид бол зүгээр л чирэгдэж явдаг.

Манайхан нэгнээ чирдэг, энэ нь хэвшсэн. Тухайлбал, Сочигийн өвлийн олимпийг дамжуулахын тулд Монголын телевизүүд нийлээд үнээ буулгая гэж байхад нэг нь шууд мөнгөөр зодоод авах жишээтэй. Вьетнам улс 2000 доллараар дамжуулж байхад бид бие биеэсээ өрсөж мөнгө хаях ямар хэрэгтэй юм бэ. Нэг нь шинэ Солонгос кино авахаар 20 саяар тохирлоо. Үнэхээр сайн кино гэж дуулсан нэг нь  40 саяар үнэ цохино. Манайхан үнийг ингэж хөөрөгддөг.  Энэ 20 саяыг хорин телевиздээ үржүүлэхээр 400 сая төгрөг манай зах зээлээс урсаад гарчихаж байна. Яг энэ үүднээс бидэнд харилцан ойлголцох, зах зээлээ мэдрэх зайлшгүй шаардлагууд гарах юм.

- Энэ ойлголцлыг яаж бий болгох ёстой юм бол?
- Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Монголын сонины холбоо байгуулагдснаар олон ажлыг зэрэг эхлүүлсэн. НӨАТ-ыг чөлөөлүүлсэн, сэтгүүлчдийнхээ эрх ашгийг нэгдсэн дуу хоолойгоор хамгаалж эхэлсэн гэх мэт. Сэтгүүлчид бидний хувьд цаашид нэгдэх, олон асуудалд байр сууриа нэгтгэж явахгүй бол санхүү, оршин тогтнох асуудлууд маш хязгаарлагдмал болж ирлээ. Бодит ажлын талбар дээр зохицуулахад төвөгтэй асуудал гэж бас бий. Нэн ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагуудын санхүүгийн асуудал эдийн засаг доройтож, валютын өсөлт нэмэгдэж байгаа өнөө цаг үетэй холбогдоод ирэхээр бүр хүндэрнэ. Яг үнэндээ том акул загасыг жараахайнууд дагаж явж хооллодогтой үйл явц манайд өрнөж байна. Энэ ч утгаараа бусад салбарын хөгжилд үйл ажиллагааны тогтмол байдалд анхаарах шаардлага үүсээд байна.  

- Бизнесменүүд хэвлэлийн ертөнц рүү хошуурах болсон шалтгаан нь? 
-Сэтгүүлчид бизнесийн салбарт томоохон ажлуудыг эхлүүлж чадахгүй. Магадгүй хэвлэл мэдээллийн салбараа хөл алдуулчихгүй гэсэндээ өөр салбарт багахан мөнгөөр юм хийх гэж үздэг. Санхүүгийн байдал нь хязгаарлагдмал. Гэтэл эсрэгээрээ бизнесийнхний нүдэнд бид инээдтэй харагддаг. Тэдэнд мөнгө сонин биш бөгөөд зөвхөн үзэл суртал, эрх ашгаа хамгаалах үүднээс л энэ салбар орж ирээд байгаа.

 -Сэтгүүлчдийн нэр хүндийн тухайд?
-Капитиласт нийгэмд сэтгүүлч хүн нэг их нэр хүндтэй байдаггүй бололтой. Социалист нийгэмд бид байнга магтаж бичиж энэ нь үр нөлөөгөө өгдөг байлаа. Өнөөдөр бол өөр. Ардчилсан хувьсгал гарсан цагаас хойш сэтгүүлчдийн нэр хүнд гажуудаж эхэлсэн. Ард түмнийг мэдээлэлгүйгээр нь далимдуулж цэнхэр, ягаан тасалбараар дамжуулан цөөн хэдэн хүн баяжих эхлэлээ тавьж, хувьчлалаар асар олон барилгуудыг метр кв-ыг арван хэдэн мянган төгрөгөөр үнэлж авчихаад өнөөдөр 100 сая төгрөг сард олоод сууж байна гэдэг чинь өөрөө шударга биш биз дээ. Өрсөлдөөний зарчмыг ингэж алдагдуулсан цөөн хэдэн хүмүүс бий. Тэдний эсрэг энэ болохгүй олон арван үйлдлийг нь илчлэхээр сэтгүүлч нар дуугарч эхэлсэн. Бичиж байсан. Ард түмэнд энэ шударга бус өрсөлдөөний тухай мэдээллийг сэтгүүлч нар л илчилсэн. 1990 оноос хойш сэтгүүлч нар ийм маягаар ажиллаж эхэлсэн учраас томчууд бидэнд дургүй болсон. Ард түмэнд үнэнийг ойлгуулсныхаа төлөө бусдын бодлогоор сэтгүүлч нар муухай харагдах юмстай холбогдох болсон гэж би боддог.

-Та хэвлэл мэдээллийн салбарын дунд үеийн хүчтэй төлөөлөгчдийн нэг. Залуу халаагаа хэрхэн ажиллаасай гэж боддог вэ?
- Залуус эх оронч, зоригтой байх ёстой. Эх орны баялгийг цөлмөж байгаа хүмүүсийн хэмжээ хязгаар, ёс суртахууныг сэтгүүлчид тогтоох хэрэгтэй. Зарим компаниуд Монгол Улсын баялгийг ухаж аваад гадныхантай хуйвалдаад баялгаас өчүүхэн зүйлийг бидэнд өгдөг. Бид нар энэ болгоныг бичиж, зоригтой дуугарах ёстой. Тэгж байж бид нар баян болно. 20 тэрбум төгрөг хоорондоо булаацалдах биш  200 тэрбум төгрөгийн зах зээл дээр ажиллах боломжтой болно. Жижиг, дунд  аж ахуйн нэгжүүд  бүгдээрээ хөл дээрээ босч ирэх, авлига нь байхгүй, улсын мөнгө зөв юманд ордог байх, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэх ёстой. Бидний их баялгийг хэдхэн хүмүүс цөлмөж байна. Ямар нэгэн өөрчлөлт хийхгүй л бол бид нар энэ чигтээ л байна.  Олон улсын судалгаагаар дэлхийн хамгийн бага цалинтай долоон орны нэг Монгол болчихлоо. Ер нь сэтгүүл зүй гэдэг бол эх оронч байх. Сэтгүүлч хүн ард түмэнд зөв мэдээллийг өгөх, хууль бусаар ард түмний баялгийг сүйтгэж байгаа хүмүүстэй тэмцэх ёстой. Бидний аав, ээжийн 70-80 жил хөдөлмөрлөж босгосон баялгийг хэдхэн хүн хуваагаад авчихсан. Энэ бол шударга биш. Яриад байвал маш их сэдэв бий. Дахин хэлэхэд би зоригтой байж нийгмийн болохгүй бүхнийг илчлэн хүчирхэг болох хэрэгтэй байна.  Бид нар өнөөдөр 20 тэрбум төгрөгийн тухай ярьж байхад жилд 20 тэрбум төгрөг олж байгаа бизнесмэн ч байна шүү дээ.

-Та “Халтар царайт” киноны гол дүрүүдийг Монголд авч ирж ард түмний амыг ангайлгаж байлаа. Энэ тухай эргээд дурсахгүй юу?   
-Би одоо боддог юм. Би ч яасан гэнэн байсан юм, манай ард түмэн ч яасан гэнэн юм бэ дээ гэж боддог. Бид Монголд очно гэсэн хариуг сонсоод л хөөрчихсөн. Тэгээд л нэхий дээл, савхин куртик энэ тэр бэлэглээд болчихно гэж л бодсон. За тэгээд Монголд ирнэ гэдгийг зарлалаа. Өөрсдийнх нь хүсэлтээр хэлснийг нь хийгээд байлаа. Тэгснээ биднийг очно гэж яг зарласан уу гэлээ. Сайн зарласан гэж хэлсэн.  Гэтэл “За тэгвэл одоо гэрээгээ хийе. Та нар АНУ-ын ийм банк руу 100 мянган ам.доллар шилжүүл” гэсэн. 1995 оны 100 мянган ам.доллар гэдэг ямар чанга буух уу. 

- Тэгээд?
- Ямар ч гэнэн юм, мөнгөө цуглуулаад шууд явуулчихлаа. За тэгээд Улаанбаатар зочид буудлын хүлээн авалтын билет, стадионы хоёр өдрийн билет л үлдсэн. 1500 төгрөгийн билет шүү дээ.  Хэрвээ тэд ирээгүй бол залилангийн хэрэгт орох байсан. Эхлээд Стерлита, Кандилеара хоёр ирнэ гэсэн. Гэтэл  Тони та нар  миний ирж очихын зардал, байр хоолны мөнгийг даачих. Би очъё” гэсэн. Хөрөнгөтөн орны хүмүүс айхтар байдаг юм билээ. Ирээд л манайхны сонирхож оволзож байгааг хараад 100 мянган ам.доллар нэхсэн.  Бас Тони “Та нар Стерлитад мөнгө өгч байгаа юм чинь надад нэг тоглолтоос 5000 ам.доллар өг” гэлээ. Үзэгчид манай дуучдыг тоохгүй, нөгөө жүжигчдээ нэхээд, шүгэлдээд салахгүй. Нөгөөдүүл нь мөнгөө өг гээд суучихна. Тэгээд ченжийн зах руу гүйгээд л 15 мянган ам.доллар бариад ороод ирэхээр нөгөөдүүл чинь юу ч болоогүй юм шиг “Баярлалаа” гээд л тайзан дээрээ гарна. Дараа нь хүлээн авалтад орлоо.  “Билет нь хэд гэж байгаа юм” гэхээр нь 25 ам.доллар гэсэн чинь  “За тэгвэл 15 мянган ам.доллар өг” гээд суучихсан. 

- Ашиг олж чадсан уу?
-Орлого ололгүй яах вэ. Сүүлдээ “Мөнгөн аяга”-ын Болдоо уурласан чинь тэд шууд АНУ-ын элчин дуудчихсан. Стерлита тэр үед АНУ-ын иргэн болчихсон, Миамид амьдардаг байсан юм билээ. Элчингээс хүн ирж “Та нар манай иргэний эрхэнд халдаж байна” гэж хэлэнгүүтээ бүх хувцсыг нь авчихсан. Бид бүр айгаад  “За за, одоо 20 мянган ам.доллар хэрэгтэй юм уу. Бид аваад очъё” гээд дахиад л нөгөө хэдэн ченж дээрээ очлоо.  Монголчууд үнэхээр гэнэн цайлган, итгэмтгий, урлагийн талын хөөрөл ихтэй хүмүүс гэдгийг ёстой нэг ухаарсан даа. 

-Ярилцсанд баярлалаа.
 


С.Баярмөнх: Хэвлэлийн салбарыг зэвсэг болгон ашиглаж байна  
Үзсэн: 7497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
109.188.126.xxx [109.188.126.xxx] 2014-11-02 14:53
Их шуналтай хүн шиг байна. Улаанбаатарт олон барилга бариулсан. KFC байгаа байранд байсан Солонгос рестароны солонгосыг бас хулихдаж орхисон. хүн чанараар ч муу нөхөр байна лээ.
183.81.169.xxx [183.81.169.xxx] 2014-05-05 14:05
Үнэхээр мундаг хүн шүү, Танд амжилт хүсье
182.160.32.xxx [182.160.32.xxx] 2014-05-05 06:58
.Иргэд хэлэх гэсэн,олон нийтэд хүргэх гэсэн санаа бодлоо мэдээллийн хэрэглэлээр шууд өгч чадах боломж бүрдүүлмээр байна.Өөрөөр хэлвэл хэвлэлийн шаардлага хангасан л бол түүнийг нь нийтлээд өгдөг баймаар байна.Нийтлэлийн хариуцлагын тухайд нөгөө хуулиндаа тусгаад өгмөөр байна.Тэгээдч өдөр дутмын сонингууд ард иргэдэд шуурхай хүрдэг гэдгээрээ ,ачаалал их байдаг.Нэг цаг үеийн сэдэв бичээд өглөө гэхэд тэр нь нийтлэгдэх эсэх нь тодорхрй биш болдог..Энд өдөр дутмын сонины нэр хүндтэй төлөөлөгчийн нэг ӨДРИЙН СОНИН гэхэд хөдөлмөр хүчээ гарган байж бичиж өгсөн зүйлийг нийтлэх эсэх нь мэдэгдэхгүй байсаар их хугацааны дараа захиа буланд гол санааг нь дутуу хагас гаргаад өнгөрсөн болдог.НЭр хүндтэй энэ сонин гэхэд олон нийттэй харилцах албатай баж таараа тэхээр тэд нар нь дор бүрийд нь хариугий нь өгч байвал болмоор.Ер нь иргэний сэтгүүл зүй гэж юу байнаа. Иргэдийн хэвлэн нийтлэх эрхийн талаар бодмоор цаг болсон бишүү.
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-05-04 20:15
GANTSHAN ELBEGDORJIIG MAGTAJ YRSYLDYGCHIDIIG MUULDAG UDRIIN SONIN SHIG SONIN HIIGWEEGYI 2 NAMIIN 2UULANG MUULDAGT CHINI BAYARLLAA ELBEGEETEI BAS GAANDIITAI HAMT AJILDAG BAISAN BOLOHOOROO 2UULANGAAS BYR MUSUN YRVAJ CHADDAGGYI BAISAN CHINI ODOO ZUB BOLJEE
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-04 18:01
Манай сэтгүүл ч нар арчаагүй юмнууд байдагштээ улааныг үзэж уравсан
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-04 17:58
Үзгээ хутга б у у гээдсанчихсан сэтгүүлч сурвалжлагч нар хааяа дуулдхал юм байн шүү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-04 17:21
БИ СЭТГҮҮЛЧТЭЙ САНАД НЭГ БАЙНА ШҮҮ
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-04 16:40
сэтгүүлчид гэж авилга авахаас өөр гавьтай юм хийхээ больсон шүү дээ
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-05-04 16:16
АН-ныхан банк идсэн нь үнэн шүү
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2014-05-04 10:54
Setuul zuig unuugiin baidald hurgesen gol tuluulugchiin neg ni
69.143.23.xxx [69.143.23.xxx] 2014-05-04 08:45
Хүүхдийн Гандангийн эмнэлгийг үнэгүй авч, Гадаад яаманд ажиллаж, хагартлаа баяжсан. Хүүхдийн эмнэлэгийг улс эргүүлж авах хэрэгтэй. Эмнэлэгийн байр сав газар дутагдалтай байхад. МАН ын нөлөөгөөр их ч идсэндээ.
86.145.231.xxx [86.145.231.xxx] 2014-05-04 08:32
Urlagiin bish ee, xe xe xe... Entertaiment xooroitei ard tvmen sh dee...
182.160.8.xxx [182.160.8.xxx] 2014-05-03 19:31
ЭНХБАЯРЫН
188.62.4.xxx [188.62.4.xxx] 2014-05-03 17:40
bid bol uurd uhreeree uldene, manai mal sureg bidnees iluu deer
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2014-05-03 17:00
Saihan yariltslaga boljee Asar hudulmurch hun yum
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-05-03 16:10
Баярмөнх өө.Чи ажил хийж явсан Ардчилсан холбоо эвслийг эрх барьж байхад нь үйл тамыг нь үзэж үгээр үхтэл нь идэж байсан биз дээ.1990-эд оны сүүлчээр Улаанбаатрын үүдээр биеэ үнэлдэг хэдэн хүүхэн, бааранд тайчдаг хэдэн охидоор л байнга оролдож банк идсэн гэж Ардчилалынхныг гутааж доромжилж олон түмний тархийг угааж л хэдэн цаас олж баяжсан чинь худлаа гэх үү.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-03 12:33
БОЛЬЁ ОО

Бидэнтэй нэгдээрэй