Шууд Chart

Найруулагч О.Батзориг: Би хэзээ ч мөнгө бодож кино хийдэггүй

2014-06-12 09:11:24

“Шөнө дундын яриа”, “Хамгийн сайхан нь" зэрэг киноны найруулагчаар ажилласан “Очир фильм” студийн найруулагч О.Батзоригийг “Редакцийн зочин” буландаа урьж ярилцлаа.  

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Очир фильм” студийн талаар яриагаа эхлэх үү?
-Анх 2011 онд “Очир фильм” студийг хүүгийнхээ нэрээр нэрлэж байгуулсан юм. “Очир фильм” студийн бие даасан бүрэн хэмжээний хоёр дахь кино болох “Хамгийн сайхан нь” кино нээлтээ хийхэд бэлэн болчихсон байна. Энэ долоо хоногийн баасан гарагт нээлтээ хийнэ. Үүний өмнө манай студи айдас болон инээдмийн тэс өөр хоёр төрлийг нэгтгэсэн “Шөнө дундын яриа” киног үзэгчдэдээ хүргэж байсан. Харин энэ удаагийн “Хамгийн сайхан нь” киног драм, инээдэм, эмгэнэлт гэсэн төрлүүдээр хольж хийсэн. Энэ удаагийн кинонд маань “Opozit” хамтлагийн хоёр залуу, “Орхидос”- 1, 2 киногоороо үзэгчдэд танил болсон жүжигчин А.Орхонтуул нар тоглосон байгаа.  
 
-Таныг “Хамгийн сайхан нь” киноныхоо зохиолыг өөрөө бичсэн гэж сонссон?
-Тэгсэн. Би зохиолоо долоон сарын турш бичсэн. Киноныхоо зохиолыг өөрөө бичиж,  найруулсан хүний хувьд дүрийн сонголт, киноны ритм гээд бүх зүйлд их сэтгэл хангалуун байгаа.
 
-Та энэ киногоороо хүмүүст ямар санааг хүргэхийг хичээсэн бэ. Уран бүтээлчид хийсэн киног үзээд гарахдаа үзэгчид нэг ч гэсэн зүйлийг ухаараад гараасай гэж хүсдэг шүү дээ?
-Салахаар шийдсэн байсан хосууд манай киног хамтдаа үзсэний дараа салахгүй байх гэж бодож байна. Одоо манай залуучуудад гэр бүлийн үнэ цэнэ маш доогуур түвшинд байна. Занг нь ч сайн таниагүй байж нэг хүнтэй гэр бүл болдог, тэгээд салаад л дахиад өөр хүнтэй гэрлэдэг. Ингэж гэр бүлийг үнэ цэнэгүй болгож байгаа байдлын төлөө би гадаа гараад арван залууг л загнаж чадна. Харин үүний оронд гэр бүл, хайр дурлалын үнэ цэнийг киногоороо дамжуулж залуучуудад хүргэе гэж бодсон юм. Манай кинонд өнөөгийн залуучууд яаж амьдарч, хэрхэн хайрлаж дурлаж, бие биенийхээ төлөө юугаа ч зориулахад бэлэн байгааг элдэв хэтрүүлэггүйгээр амьдралд илүү ойрхон байдлаар харуулахыг зорьж хийсэн.  
 
 
-Жүжигчдийн сонгон шалгаруулалтыг хэрхэн хийсэн бэ?
-Би эхлээд “Хамгийн сайхан нь” гэдэг нэрийг нь өгчихөөд нэрэндээ зориулж зохиолоо бичсэн. Дүрүүдийн тухайд анхнаасаа тоглуулах хүмүүсээ мэдэж байсан болохоор алдаа нэг их гараагүй. Харин туслах хоёр, гурван жүжигчнийг 400-500 залуугаас сонгосон.  
 
-Та бас өмнөх киноныхоо зохиолыг нь бичиж, найруулсан уу?
-Тэгсэн.
 
-Хүний бичиж өгсөн зохиолыг найруулж кино болгох, өөрийн бичсэн зохиолоор кино хийх хоёрын ялгаа нь юу бол?
-Маш том ялгаатай. Тухайн зохиолчийн зохиолыг мөнгөнд нь болоод найруулдаг эсвэл тэр зохиол нь үнэхээр таалагдаад найруулж болно. Үүний нөгөө талд зохиолоо өөрөө бичээд найруулах гэж байгаа. Хүн өөрийн бичсэн зохиолоо найруулахаар гаргахыг хүссэн санаагаа яг зуун хувь гаргаж чаддаг. Гэхдээ мэдээж үнэхээр сайн зохиол бол сайн л кино болно. Харин залуучуудад зориулсан сэдэвтэй сэтгэлд нийцсэн зохиолтой таараагүй учраас би өөрөө зохиолоо бичсэн юм. Мэдээж түүхэн зохиол бол би бичихгүй шүү дээ. Өөрөө олон жил залуучуудтай хамт ажиллаж дуу,  хөгжмийг нь сонсож байсан болохоор тэдэнд зориулсан кино зохиол бичихэд арай дөхөм юм уу гэж боддог.
 
-Киноныхоо санхүү, хөрөнгө оруулалтын асуудыг яаж шийдсэн бэ?
-Кино бол мөнгөнөөс шууд хамааралтай. Мөнгөгүй тохиолдолд нэг ч кадр зураг авч чадахгүй. “Очир фильм” студид хийгдсэн хоёр киног “Монгол медиа” группын захирал Амгалан ивээн тэтгэж хамтарч ажилласан. Цаашдаа “Монгол медиа” групптэй медиа чиглэлийн ажлууд дээр хамтарч ажиллахаар төлөвлөсөн байгаа. Танай сайтаар дамжуулаад “Монгол медиа” группын захирал Б.Амгаланд талархаж явдгаа хэлье.
 
-Таны хувьд уран бүтээлээрээ ашиг орлого олох нь чухал байдаг уу. Эсвэл бага зэргийн алдагдлыг хүлээж эхний ээлжинд студи, киногоо хүмүүст хүргэхийг зорьж байна уу. Ер нь ашиг хэр олж чадаж байна вэ?
-Кино урлаг дотроо хоёр үзэл сурталтай байдаг. Европ буюу кино урлаг үүссэн орнуудад киног урлаг гэж үздэг. Үүний нөгөө талд Холливуудад бол киног цэвэр бизнес гэж үздэг. Харин манай улсад киног урлаг, бизнес аль аль утгаар нь ойлгодог. Кино хийж байгаа залуучуудыг би үнэхээр мундаг гэж хэлмээр байна. Тэд ашиг олох гэсэндээ кино хийж байгаа юм биш. Миний бодлоор кино бол цэвэр сонгууль. Улстөрчид сонгогдохын тулд сайн PR хийдэг шүү дээ. Түүн шиг киногоо сонгуулахын тулд сайн кино хийх хэрэгтэй. Эхний кино маань уначихсан бол би өдийд хоёр дахь киноны ажилдаа орохгүй л байсан байх.
 
-Шинээр байгуулагдсан студиуд энэ зах зээлд орж үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээл бас үүсдэг байх л даа?
-Манай студи байгуулагдаад гурван жил болж байгаа хэдий ч би өөрөө энэ салбарт ажиллаад арав гаруй жил болж байна. Нэлээн ахмаддаа орох байх. Өмнө нь хамтарч ажилладаг байсан, танил найзууд гээд олон хүн кино уран бүтээлд маань хамтарч ажилладаг. Би киногоо ивээн тэтгүүлээд уран бүтээл болгочих юмсан гэж долоон жил явсан. Ер нь яваагүй газар ховор доо. “Даяар Монгол” хөдөлгөөнийхөнтэй хүртэл уулзаж байлаа. Кино өөрөө зардал ихтэй баргийн хүн оролдоод байдаггүй том урлаг болохоор хэр их чадамжтай, бүтээлч сэтгэлгээтэй байж зүрх сэтгэлээ зориулж чадаж байгаад нь үр ашгаа өгдөг.
 
-Та сая ярилцлагадаа дурдлаа. Кино шүүмжлэгчид ч гэсэн хэлдэг, сүүлийн үед манайд хийгдэж байгаа кинонууд Холливуудын ч юм уу кинонуудыг дуурайчихсан байна гэж. Тэгэхээр таны бодлоор үнэхээр тэгж шууд хуулбарлачихсан монгол кинонууд байна уу. Та үүнд хэрхэн ханддаг вэ?
-Энд бас хоёр тал байгаа юм. Жишээ нь, аль 1600-аад оны үед бичигдсэн Шекспирийн зохиолыг дэлхийн бүх орны найруулагчид тавьж байна. Үүн шиг үнэхээр сайн болчихсон киног Монголын найруулагчид монгол орчин ахуйд оруулаад хийчихсэн тохиолдол байдаг. Гадаадын киноны үйл явдлыг манайхан мэдэхгүй юм чинь гээд хуулж аваад хийчихвэл буруу. Энэ бол ямар ч уран бүтээл, урлаг биш. 
 
-Та Холливуудын ч юм уу киног үзээд өөрийн уран бүтээлдээ санаа авах тохиолдол байдаг уу?
-Санаа авдаггүй харин суралцдаг. Мэдээж техник технологи, зураг авалт, жүжиглэлт зэргийг нь үзэхэд бол нэг ёсондоо хичээл л болно.
 
 
-Та хувьдаа киног бизнес гэж үздэг үү, урлаг гэж үздэг үү?
-Аль аль нь. Гэхдээ би хэзээ ч мөнгө бодож кино хийдэггүй. Мөнгө бодож кино хийсэн бүх хүн шатдаг. Энэ бол яг үнэн шүү.
 
-Таны өмнөх кино нөхөрлөлийн тухай, одоо нээгдэх кино чинь гэр бүлийн үнэ цэнийн тухай агуулгатай гэж байна. Тэгэхээр та кино зохиолоо бичихдээ өөрийнхөө амьдралаас сэдэвлэж санаа авсан зүйл байгаа юу?
-“Хамгийн сайхан нь” кино бодит явдлаас сэдэвлэсэн.
 
-Таны хувийн амьдралаас уу?
-Тийм зүйл бий бий.  
 
-Тэгэхээр та киноны үйл явдалд гардаг шиг хайрынхаа төлөө тэмцсэн үү?
-Мэдээж хүн болгон л хайрынхаа төлөө тэмцдэг.
 
-Хэрвээ танд хэн нэгэн зохиолоо өгвөл киног нь найруулж өгөх үү. Цаашид ч зөвхөн өөрөө зохиолоо бичээд, найруулах уу?
-Хэрвээ надад хүн захиалга өгөөд хөрөнгөө гаргавал би зуун хувь сэтгэлээ гаргаж л ажиллана. Би нэгэнт Rec дараад мотор эргэж эхэлсэн л бол чанартай уран бүтээл гаргах ёстой гэж боддог. Хаа байсан холоос кино үзэх гээд хосоороо автобусанд чихэлдэж ирээд сууж байгаа хүмүүс тэр цаг гучин минутын хугацаанд уйдах ёсгүй. Харин тэр киног үзэж гарч ирээд нэг ч гэсэн зүйлийг ухаарч байвал тэр л миний зорилго. 
 
-Та өмнө нь МҮОНТ-ийн олон уран бүтээлүүдэд хамтарч ажиллаж байсан?
-Тэгсэн. “Үндэсний эрэлд”, “Амьдралын амт”, “Mongolians dance crew” гээд олон шоу нэвтрүүлгийг санаачилж, хамтран зохион байгуулж байсан.
 
-Таны бодлоор Монголын кино урлаг ямар түвшинд байна вэ. Цаашид дэлхийн зах зээлд гарах боломж бий юу?
-Монголын кино урлаг ийм тийм гэж дүгнэж хэлэхэд миний хувьд эрт байна. Би дөнгөж хоёр дахь киногоо л хийх гэж байна шүү дээ. Хувь хүний үүднээс хандахад нөгөө В.И.Лениний “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг” гэсэн үг байдаг ш дээ. Агуу нь биш шүү, чухал нь. Яагаад чухал гэхээр би өөрийнхөө киногоор хүмүүст бага ч гэсэн зөв санааг хүргэж байх юм сан гэж боддогт байгаа юм. “Шөнө дундын яриа” киног эхлээд үзэхэд зугаатай, хөдөлгөөн ихтэй мөртлөө хамгийн сүүлд нь нөхөрлөл гэж юу вэ гэдгийг л харуулсан байдаг. Харин одоо “Хамгийн сайхан нь” кинонд хайртай хүнийхээ төлөө арай ч дээ гэмээр олон даваа шалгууруудыг давж байгаа тухай гарна. Гэхдээ амьдралаас тасарсан Солонгос, Америк кино шиг биш харин яг монгол залуучууд яаж амьдардаг талаар гарна.
Монголын кино уран бүтээлчдэд дэлхийн зах зээлд гарахад сэдэв хангалттай байгаа. Зөв өнцгийг нь олж хараад дэлхийн уран бүтээлчидтэй жишиж байгаад олон улсад гарахад Монголын уран бүтээлчдэд чадахгүй зүйл байхгүй шүү дээ. “Ингэн нулимс” киног хийсэн монгол найруулагч Оскарын тайзан дээр зогссон. Өнгөрсөн жил Азийн шилдэг кино шалгаруулах Пусаны кино наадмаас манай улсын найруулагч шилдэг найруулагч шагналыг хүртсэн. Тэгэхээр төрөөс бага зэрэг дэмжээд явбал кино урлаг хөгжих боломжтой гэж бодож байна.
 
-Манайд одоо хайрын сэдэвтэй кино гарахаар Солонгос кино дуурайчихсан байна гэдэг. Таны бодлоор манайхан үнэхээр тэгж Солонгос киног дуурайж хийгээд байна уу?
-Энд бас олон асуудал яригдах байх л даа. Азийн чиг хандлага бүхэлдээ Солонгосыг дуурайж байна. Япон, Хятад гээд бүх улсад. Солонгос улсын соёлын бодлого нь Ази руу, тэр дундаа Монгол руу чиглэсэн байдаг байх. Тэгж Солонгос кино дуурайж хийж байгаа хүмүүсийн үзэж харсан, сурч боловсорсон хэмжээ нь л нөлөөлдөг байх. Нэг ёсондоо уран бүтээлийн эрэл хайгуул тааруу хийдэг гэсэн үг.
 
-Таны хамгийн сүүлд үзээд сайн уран бүтээл болжээ гэж дүгнэсэн монгол кино юу вэ?
-Найзынхаа киног хэлмээр байна. З.Батболд найруулагчийн “Бурхан өршөөг” гэдэг кино их таалагдсан.
 
-Таны уран бүтээлийн төлөвлөгөөг сонирхмоор байна?
-Кино хийхийг хүсдэг байхдаа бичсэн гурван зохиол бий. Эхний хоёрыг нь хийчихсэн. Гурав дахь кино маань адал явдалт кино байна байх. Би өөрөө тийм төрлийн кино сонирхдог.  
 
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Найруулагч О.Батзориг: Би хэзээ ч мөнгө бодож кино хийдэггүй   
Үзсэн: 6914 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. ADITY [127.0.0.xxx] 2019-07-02 05:10
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
DR. ADITY [127.0.0.xxx] 2019-07-02 05:10
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Mrs marie [197.211.60.xxx] 2018-08-20 14:05
Энэ бол миний амьдралын тухай бодит түүх юм. Надайян эмнэлэгийн мистер Мэри, доктор Раж нар минь. Би бөөрнийхөө нэгийг өгч, надад шилжүүлэн суулгахаас хэдхэн өдрийн өмнө $ 290,000 долларын мөнгө төлсөн юм. маш ядуу байсан, хоол идэхэд надад хэцүү байсан, би доктор Раж түүнд бөөрөнд дурдагдсан нэг Кэй Санаар хэрхэн нөхөрсөг байсныг гэрчилсэн тухай гэрчлэлийг олж мэдсэн. түүнийг шүүхэд өгч, гэрчлэлээ ирүүлээд би и-мэйлээ (narayanahealthcare.in@gmail.com) цахим шуудангаар хуулж, 3 цаг хүрэхгүй хугацаагаар цахим шуудангаар илгээсэн. Шаардлагатай бүх гэрээнүүд, хэдхэн өдрийн дараа би хоёр тал тохиролцсоны дагуу төлбөрөө төлж, мэс засал хийлгэж, мэс засал хийлгэж, өвчтөнийг ямар нэг асуудалгүйгээр аврахын тулд ажиллаж байсан, би тэнцвэрийн мөнгө олж авсан, одоо би санхүүгийн хувьд шийдэгдэж, Эмнэлэгтэй холбоо бариарай (narayanahealthcare.in@gmail.com) Миний санхүүгийн асуудал амьдрал дээр дуусч, одоо аз жаргалтай амьдарч байна. ЭЗЭНээс эмээ
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2015-05-24 16:09
Үнэхээр сэтгэлтэй залуу шүү. Мөнгө бодож хийдэггүй. Хийсэн байсан ч сэтгэл нь талд нь 50/50 % тай явдаг , мөнгөгүй бүтдэг юм байдаггүй. Та 00 д орохдоо мөнгө төлдөгтэй ижил REC ч бас мөнгөөр эргэж байж бичлэгээ хийнэ. Түүнд збаттерей хэрэгтэй шүү дээ.
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-08-09 23:54
үнэн л хэлсэн байншд мэдээж кино хийхэд мөнгө хэрэгтэй киногоо хийсний дараа зардалаа олох хэрэгтэй бас ашиг олох хэрэгтэй тэгж байж кино хийж байгаа хүмүүс дараа дараагийхаа уран бүтээлээ сайн хийнэ ямарч мөнгөний шуналтай уран бүтээлч нэн түрүүнд сайн уран бүтээл хийхийг зориж хичээж өдөр шөнөгүй ажилдгийн
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2014-06-19 20:00
Hudlaa shaa
202.131.247.xxx [202.170.68.xxx] 2014-06-19 09:37
Сайхан ярилцлага болсон байна.Дан ганц ашгийн төлөө улайрсан зүйл явцгшүй байдаг гэдгийн жоохон оюунлаг хүмүүс бүгд мэднэ. Шөнө дундын яриа киног нь үзсэн.Үнэндээ шинэ сонирхолтой сэдэвээр, сэтгэлгээ нь бол гоё байсан.Амжилт хүсье.Батзориг найруулагчаа.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-06-13 23:50
юу боддог юм болдоо агуу ихийн хэнээрхэл гэж өвчин байдаг шар хад яв эдгэж мэднэ эдгэшгүй байж магадгүй бүү гутар өвчин чинь их тус болж магадгүй нэр төр чинь жоохон сэвтэх байх өвчтэй хүн яадаг юм
202.70.39.xxx [202.70.39.xxx] 2014-06-12 11:31
МӨНГӨ БОДОЖ ХИЙДЭГГҮЙ ЮМ БОЛ ЮУ БОДОЖ ХИЙДЭГ БАЙНА АА.ГОЛ НЬ ХЭДЭН ТӨГРӨГ ОЛОХ ГЭЖ ХИЙДЭГ ГЭЭД ЭР ХҮН ШИГ ҮНЭНЭЭ ХЭЛСЭН БОЛ ЯРИЛЦЛАГА ЧИНЬ ҮНЭМШИЛТЭЙ БОЛОХ БАЙЛАА.ХООСОН РЕКЛАМДАХАА БОЛЬ.

Бидэнтэй нэгдээрэй